“Мишээл Групп” ХХК шилдгээр өргөмжлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

“Мишээл Групп” ХХК шилдгээр өргөмжлөгдлөө

2021 оны бүтээн байгуулалтын нэг хэсэг “Мишээл Сити” төслийн дэд төв “Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн” нь Улаанбаатар хотын тохижилт, өнгө үзэмж, ногоон байгууламжид бодит хувь нэмрээ оруулснаараа “ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГА”-аар өргөмжлөгдлөө.

Тус бүтээн байгуулалтыг “Мишээл Групп” ХХК өөрийн 2,1 тэрбум төгрөгөөр нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд зориулан тохижуулсан бөгөөд Монгол улсад анх удаа гадаа зориулалттай ховор болон нэн ховор ургамлыг нутагшуулах, байгалийн ухааны чиглэлийн оюутан залууст практик дадлага хийх орчинг бүрдүүлэх, иргэд эрүүл мэнддээ анхаарах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн томоохон бүтээн байгуулалт болсон юм.

“Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн”-г зорин ирж үйлчлүүлэх иргэд цэвэр агаар, дасгал хөдөлгөөн хийх тохижилттой орчин, амар тайвныг мэдэрч байгаа зэргээрээ яахын аргагүй Нийслэлийн иргэдийн ирэх дуртай газрын нэг болсон.

Цаашид “Мишээл Групп” ХХК-ийн бүтээн байгуулалтууд 2022 онд Дэлхийд алдартай Шератон зочид буудлын сүлжээ, Мишээл Резиденс бизнес зэрэглэлийн орон сууц, Их хаадын хөшөөт цогцолбор, Эрүүл мэнд, боловсрол, оффисын ихэрлэсэн гурван тауэр, Литтле Венец брэндийн их дэлгүүр, хүүхдийн ертөнц тоглоомын төв, Мишээл вокинг стрийт-2 буюу 4 DX дөрвөн танхим бүхий кино театр, indoor surfing зэргээр өргөжин тэлж байна.

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн танилцуулга видео

Утас: 7505-7788

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж