Ванесса Брайант нөхөр, охин хоёроо амьд гэж бодож байжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Ванесса Брайант нөхөр, охин хоёроо амьд гэж бодож байжээ

Ванесса Брайант нөхөр, охин хоёроо амьд гэж бодож байжээ

Сагсан бөмбөгийн алдарт тамирчин агсан Коби Брайант болон түүний 13 настай Жианна тэргүүтэй найман хүн 2020 оны нэгдүгээр сард нисдэг тэрэгний ослоор таалал төгсч, дэлхий нийтийг цочирдуулсан билээ. Ванесса Брайантын хувьд Лос Анжелесийн цагдаагийн хэлтсийг хүний хувийн нууцад халдаж, хайхрамжгүй хандсан гэх хэргээр шүүхэд гомдол гаргасан. Үүний дагуу шүүх хурал болж, энэ үеэр мужийн прокурор түүнээс нөхрийнхөө ослын талаарх мэдээг хэзээ, хэнээс, хэрхэн авсан тухай асуужээ.

Осол орон нутгийн цагаар өглөөний 09.45 цагт болсон бөгөөд үүнээс бараг хоёр цагийн дараа буюу 11.30 цагт туслах нь Ванесса дээр очиж, осол болсныг дуулгаж, таван хүн амьд үлдсэн гэжээ. Ванесса ч амьд үлдэгсдийн дунд нөхөр, охин нь байгаа хэмээн итгэж байсан аж.

Ванесса Брайант “Би нөхөр рүүгээ залгахаар утсаа барьчихсан байсан. Гэнэт л “RIP Kobe” гэсэн олон мэдэгдэл утсанд минь ирж эхэлсэн. Нөхөр, охин хоёргүйгээр миний амьдрал хэзээ ч өмнөх шигээ байхгүй” хэмээн ярьсан нь шүүхийн тэмдэглэлд үлджээ.

Осол болсны дараа цагдаагийн алба хаагчид, албаны хүмүүс ослын газар, нисдэг тэрэг, амиа алдагсдын зургийг цахим сүлжээнд зөвшөөрөлгүй цацсанд Ванесса гомдолтой байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж