Х.Нямбаатар: Рио Тинто бууж өгсөн ч бид хүссэндээ хүрээгүй байна | News.MN

Х.Нямбаатар: Рио Тинто бууж өгсөн ч бид хүссэндээ хүрээгүй байна

Х.Нямбаатар: Рио Тинто бууж өгсөн ч бид хүссэндээ хүрээгүй байна

Х.Нямбаатар: Рио Тинто бууж өгсөн ч бид хүссэндээ хүрээгүй байна

"Рио Тинто" компанийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй хэлэлцээрийн багийнхан өнөөдөр /2021.10.26/Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийн багтай Төрийн ордонд 14:00 цагт уулзалт хийхээр товложээ.  Энэ талаар Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Хэлэлцээрийн явцад Монголын зээлийн 70 хувийг тэглэхээс илүү саналыг 10 хоногийн өмнө тавьсан. Гэсэн ч хангалтгүй, дахин ярилцах шаардлагатай байгааг хэлж байна. Хэлэлцээрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр танилцуулна. Бид өмнө нь тавьсан саналаа дахин тавина гэсэн байр суурьтай байгаа.

“Рио Тинто” компаниас дөрвөн асуудал бүхий саналыг өчигдөр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Нэгдүгээрт, ирээдүйд 22 тэрбум ам.доллар өр үүсэх санхүүгийн тооцоолол нь Монгол Улсын Засгийн газрын 1.4 тэрбум ам.доллар бүхий 34 хувийн өрийн бичилт 2009 оноос хойш 12 жилийн хугацаанд өнөөдөр 2.3 тэрбум ам.долларын өр үүссэн. Үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх санал ирүүлсэн.
Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулан нэг их наяд буюу 350 сая гаруй ам.долларын бинифит өгөх санал гаргажээ. Энэ мөнгийг гурван жилийн хугацаанд ямар нэг ногдол ашигт, татварт хамаарахгүй өгөх. Гуравдугаарт, Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Энэ зардал хэтэрч, цаг хугацааны хувьд хойшилсон тул менежментийн төлбөр авахгүй байх. 2028 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэйгээр холбоотойгоор энэ хугацаанд 1.9 хувийн шимтгэлийг зогсоох. Дөрөвдүгээрт, засаглалаа сайжруулснаар Оюутолгойн бүтээн байгуулалтын ажлыг илүү богино хугацаанд дуусгах. Далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх зардлаа авах боломжийг Монгол Улсын Засгийн газар олгож өгөх. Ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажил цаашид хэвийн үргэлжилж 2022 оноос олборлолтын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдэнэ.
“Рио Тинто" компанийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй хүмүүстэй урьдчилсан уулзалт хийхээр цаг товлоод байна. Ирүүлсэн албан захидалтай холбогдуулан хэлэлцээр хийх санал тавьж байгаа. Хэлэлцээр тодорхой хэмжээнд урагшилж буй. Гэхдээ бидний хүссэн үр дүнд хүрэхгүй байна.
Хамгийн чухал нь, бидний хүсч буй зүйл хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийг хэлэлцэгч талд удаа дараалан тавьсан. Гэвч хэлэлцээр хийж буй талаас хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдрийг хүртэл хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах, ямарваа нэгэн зүйлийг одоогоор гаргаагүй. "Оюутолгой”-н чиглэлээр судалж ажилладаг эдийн засагчид над руу маш их хандаж байна. Яагаад биднийг авч ажиллахгүй байгаа вэ гэх асуудлыг хэлдэг.
Гэхдээ айлын тал Хөрөнгө оруулалтын гэрээг нэг ч хөндөөгүй тохиолдолд бид мянган зөвлөх авчраад хэлэлцээр урагшлахгүй. Тиймээс бид улс төрийн болон бүх арга хэрэгслүүдийг ашиглаж байж хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
Сүүлийн үед Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан “Рио Тинто”-д Засгийн газраас өгч буй шахалт дарамтыг саармагжуулах зорилгоор жагсаал цуглаан, элдэв акцууд зохин байгуулж байгаа нь илэрхий болсон. Жагсч, цуглаж, өлсч, суулт зарлаж байгаа нь бүгд нэг эрх ашиг руу чиглэдэг бол хүлээж авах зүйл. Эсрэгээрээ хэлэлцээр хийж буй Засгийн газраа ямар нэгэн шалтгаангүй огцор, тар гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Хэлэлцээр хийхээр хоёр талаас шахалттай явж буй энэ эрч хүчийг бууруулж, ийм оролдлогууд гарч байгаад туйлын их харамсч байна. Уг нь Сүхбаатарын талбайд “Рио Тинто” компанийн Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулъя гэж жагсч буй тохиолдолд эх оронч үзэл болно. Гэтэл хөрөнгө оруулагч тал бидэнд улс төрийн шахалт үзүүлж буй энэ цаг үед УИХ-ыг тар гэдэг нь эх оронч үйлдэл хэрхэвч биш. Нэмж хэлэхэд, бид арваннэгдүгээр сарын 7, 8-нд “Рио Тинто” групп, “Оюутолгой” компанитай Засгийн газар эрчим хүч тогтвортой нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах бэлтгэл ажил хангаад байна” гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

82 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин, 2021-10-26 103.111.68.3

ЮУ ЯРИАД БАйГАА ЮМ БЭ ГЭР ДОТРООС ЧИНЬ ЮМЫГ ЧИНЬ АВААД БАЙХАД ИЙМ ДЭЭРЭМЧИНТЭЙ ОДОО МАШ ХАТУУ ҮЗЭЭРЭЙ ДАХИЖ ИЙМ БОЛОМЖ ОЛДОХГҮЙ ШҮҮ нямбаатараа

Avatar

Зочин 2021-10-26 59.153.114.31

Бууж өгсөн ч гэх шиг энэ үг лав сайд хүний үг бишээ. Манай ЗГ, түүний бүтцийн байгууллагууд ОТ төслийг өнөөг хүртэл сайтар судлаагүй, учир шалтгааныг бүрэн өөрийн болгож ойлгоогүй НӨХӨД гэрээ байгуулж, одоо гэрээний хэрэгжилтийн талаар хэлэлцээ хийж байгаад харамсаж байна. Ийм байдлаар Рио Тинтогийн Монгол Улсад явуулж буй бусармаг үйл ажиллагааг, түүний олон тэрбум ам.долларын санхүүгийн луйварыг бодитой ил гаргаж, зогсоож чадахгүй бололтой. Санхүүгийн луйвар Монголчуудын нүдэн дээр илт харагд

Avatar

Оноч 2021-10-26 66.181.161.92

Аягүй бол буулт хийсэн ч гэж хэлснийг нь бууж өгсөн гээд бичээд байж магадгүй ээ. Ньюс.мн бол Элбээгийнх юмуу. Ямар ч байсан РИО-ийн талд далд ажиллаж байгаа нь харагддаг.

Avatar

Ванга 2021-10-26 66.181.161.92

Тэр гэрээ их сайн болсон хүрээд ир тайлбарлаад өгье гэж яриад байдаг байсан улс таг болжээ. Би РИО ийм олон бот, тролл худалдаж авсан гэж бодохгүй байна. Хараад байхад маш олон хүн харанхуйгаар РИО-ийн талд эх орныхоо ЗГ-ын эсрэг үзэл бодлоор асуудалд хандаж байх шиг. Монгол улс дунджаас доогуур орлоготой хөгжиж буй улс. Болж бүтэхгүй юм их бна. Энэ их социаль асуудлыг шийдэхэд мөнгө хэрэгтэй. Гэр хорооллоор яваад үзэхэд л тэнд ус алга, зам алга, цахилгаан ч алга. Маш олон газар гэрэлтүүлэг алга

Avatar

Оноч 2021-10-26 66.181.161.92

Улс оронд өргөн уудам нутагтаа дэд бүтэц тавихад мөнгө хүрэлцэхгүй байна. Ийм байхад газрын баялагаа гадаадуудад бэлэглэсэн ийм хандлага улс орныг бүхэлд нь хамарч лицензиэр улсаа зарчихсан. Бороо гоулд гэдэг компани анх Бороогийн ордыг 30 жил ухна гэж орж ирээд эхний 10 жилд хөнгөлөлт авсан байдаг. 13 жил ажиллахдаа 57 тонн алт буюу 3.2 тэрбум долларыг монголоос аваад явчихсан. Монголд үлдээсэн дүн нь яаж ч тооцоод 270 сая доллараас хэтрэхгүй бгаа. Ийм ГХО байдаг юм уу? ОТ үүнээс 7 доор байгаа.

Avatar

Улс төрчдийг нь авилгадаж хөгжиж буй орныг ингэж сэгсэрч болохгүй... 2021-10-26 66.181.161.92

Монголчууд ашиглаж чаддаг АЛТ гэх мэт орд дээр гадаадын ГХО гэдэг бол зүгээр л Монгол улсын баялагийг лицензиар зарах процесс. Энд Монгол Улсад ямар ч ашиг байхгүй. Тэрний оронд ямар муу ч монгол компани ухвал мөнгө нь монголдоо үлдэж, монголын эдийн засгийг дэмжинэ. Гадаад ГХО гэдэг чинь тэр баялагийг аваад гараад явчихдаг юм. Монголын ЭЗ-т түй ч ашиг үлдээхгүй. ОТ бол яг тийм уурхай орд. Энд монголчууд яаж ашгаа нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлыг нухацтай ярих ёстой.

Avatar

Ванга 2021-10-26 66.181.161.92

Энэ их сонин РИО монголын өрийг 70% бууруулах санал тавьлаа гэдэг нийтлэл өчигдөр өдөртөө алга болсон. Харин энэ Нямбаатарын хэлсэн үг дээр тоглуулах зорилготой энэ нийтлэл өнөөдөр ч байж л байна. Ньюс.мн-ийн их уншигдсан энэ тэр гэдэг бол худлаа шүү. Бодлогоор тавьж тоглолт хийдэг. Сайн ажиглавал РИО-ийн талд ажиллаад байгаа нь харагддаг. Цаанаа гэрээтэй л юм шиг байгаа юм. Монгол улсынхаа төлөө бүгд нэг талд гарах ёстой байтал ийм байдлаар хагалсаар байгаа нь харамсалтай.

Avatar

Зочин 2021-10-26 202.21.97.30

энэ сайт чинь Элбэгээгийн сайт гээд бод бод!!!

Avatar

зочин 2021-10-26 103.212.119.203

Тэр уулзах санал тавиад байгаа хүмүүс зөвлөх судлаач нараа ээлж дараатай байнга уулз, тэднээс гарах санаа оноо бол их чухал шүү Гацаараа бүгдийг мэддэг юм шиг зүтгэх нь харин мугуйд байдал. Тэгээ дч бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг дээ

Avatar

Зочин 2021-10-26 192.82.71.117

Тэр үнэн. Ганцаараа баатрын дүрд тголох гээд байх шиг байгаа юм. Гэхдээ айлын зохиомол зардлын дүнг тэглэх гэдэг нь цаад утгаараа хулгайтай эвлэрнэ гэсэн үг. Мөн хулгайг дараа ухаж, асуудлын учрыг олж, төслийг бүр мөсөн цэгцлэхэд саад тээг болно…

Avatar

Зочин 2021-10-26 202.9.46.95

ЗГ болон УИХ-ын гишүүн байж хэлэх үгээ зөв сонгох хэрэгтэй. Рио бууж өглөө ч гэх шиг. Ямар хоёр хүүхэд тоглож байгаа биш дээ. Иймэрхүү маягаар популизм хийвэл хол явахгүй дээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг ингэж үргээгээд байвал манай улсад л ашиггүй болно.
Дээр нь гадаа болж байгаа жагсаал цуглааныг Оюу Толгой төсөлтэй холбох нь даанч гэнэн бөгөөд өрөвдөлтэй байна.

Avatar

Зочин 2021-10-26 192.82.70.70

1. ХО гэрээг шинэчлэм; 2. 34% үнэ төлбөргүй болгох; 3. АМНАТ % нэмэгдүүлэх. Тэгвэл Оюун-эрдэнийн ЗГ магтан дуулья

Avatar

Зочин 2021-10-26 174.246.201.193

Сайн байна . Өөрөө авилгал авчихав! 1,2 сая $ хусах нөхөр шүү!

Avatar

Бизнесийн хэлэлцээрийг ийм орос монгол маягаар болохгүй 2021-10-26 108.53.177.147

Улс төрчпиын аога барил үнэхээр муйхар тэнэш байна
Хичнээн хохирол гарч хэн хорирч хэн хожих нь бизнесийн бодит нөхцлөөс шалтгаална Улс төрчдийн ялалтын хор хохирлыг тооцохгүй байна

Avatar

Зураач Лондон 2021-10-26 87.80.153.122

Тэр гайтай 37% их гай болж байгаа юм биш үү? Ботсвана гэж үлгэр жишээ байна даа…

Avatar

shunal.n 2021-10-26 106.128.91.165

iim muu gereeg hiisen humuus geliichiheed baij bgaa sh dee …amid baitsgaaj bgaa …

Avatar

Зочин 2021-10-26 202.126.89.128

Жавхлан тэгэхээр СЯамнаас мөнгө авч чадаагүй тул ОТ оос мөнгө аьах санаатөй савсаганаад байгаамаадаа

Avatar

Зочин 2021-10-26 185.100.87.72

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Onoch 2021-10-26 66.181.161.58

МОНГОЛД АШИГТАЙ БАЙДЛААР ЭРГЭЖ БАЙВАЛ МОНГОЛ ХҮН БАЯРЛАХ ЁСТОЙ БИШ БИЛҮҮ? ЯМАР ОЛОН МОНГОЛЧУУД ДУРГҮЙЦЭЭ ВЭ? РИО-ГИЙН ТӨЛӨӨ Л ХАЛАГЛААД БНА УУ ДАА.

Avatar

sf 2021-10-26 103.26.193.42

Muu hogiin hudalch gahai !!!

Avatar

Аштай юудааа 2021-10-26 202.126.88.176

Харийн тонуулчидаа бүгдийг нь хөөж тууж байвал аштай юу дааа МАН минь ‼️

Avatar

ЦОНДОН ГЭЖ......УМ МАНИ БАДМЭ ХУМ 2021-10-26 202.126.88.176

ЭДЭЭРЭЭ ОРОЛДВОЛ ЭВДЭХИЙН ЦОНДОН
ЭХНЭРЭЭРЭЭ ОРОЛДВОЛ САЛАХЫН ЦОНДОН
ОЮУ-ТОЛГОЙГООРОО ОРОЛДВОЛ ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРЧ 1921 ОНРУУГАА БУЦАХЫН ЦОНДОН.

Avatar

Onoch 2021-10-26 66.181.161.58

ЧИНИЙХЭЭР ОТ ОДОО БГАА НЬ Л ЯГ БОЛЖ БНА УУ ТЭЙ. РИО 90% МОНГОЛ 10% БГАА НЬ Л ОК?

Avatar

Зочин 2021-10-26 192.82.77.112

Iim hun heleltseer hiij chadahuu. Buuj ugsun l gene. Jagsaal tsuglaan zohion baiguullaa gene. Ajiliin heseg ahalj baigaa, huuli zuin said gehed arai bishee

Avatar

Onoch 2021-10-26 66.181.161.58

харин чадаад бгаа юм биш үү? чи чадаад байхаар нь дургүй яинь хүрээд болдог бол сольчихмоор л бгаа биз.

Avatar

бөбөбө 2021-10-26 202.126.88.209

Тэнэг хулгайч дампуурулж санаа амрах гд бналда. 50 минган монгол ажилгүй болно биз

Avatar

Dfasdff 2021-10-26 66.181.161.58

Яасан их хорсож бх юм. Монголд ашигтай болоод бгаа нь лтаалагдахгүй бна уу? Урвагчид маш олон бна.

Avatar

ИРГЭН 2021-10-26 202.9.46.11

“Рио Тинто”-д Засгийн газраас үзүүлж байгаа шахалтыг саармагжуулах зорилготой элдэв жагсаал цуглаан, акц явагдаж байгаа нь илэрхий болоод байгаа юм бол тэр нууц эзнийг нь ил зарлаад, төрийн эсрэг гэмт хэрэгт тооцон хариуцлага тооцоожээ. Тэдний ард хэн байгаа нь тодорхой шүү дээ!!!!!!!!!! ХОРЛОН СҮЙТГЭГЧДИЙГ 30 ЖИЛ ДАВРААЛАА, ОДОО БОЛООШ ТЭЭ!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-10-26 202.126.89.192

Mash ih ashigtai baigaa bolohoor Ulaan tsaim ulsaar ni hahuuldaj baina. Nyambaatar tuushtai baina shuu

Avatar

Зочин 2021-10-26 202.9.40.33

Ийм сайдтай улстай дэлхийн хэмжээний компани толгой сэгсрээд л гарна!!! Энэ юмных нь ярьж байгаа царай өөртэйгөө таарсан хөөрхий зайлуул!

Avatar

Зочин 2021-10-26 202.131.225.197

mungugui bolohooroo rio tinto gej orilj uilj eh oronch tsaraildagaa boli boli

Avatar

Зочин 2021-10-26 66.181.161.80

Бууж өглөө гэнэ үү. Хариуцлагатай хүн монгол төриийн хүн ингэж хэлмээргүй дээ. Энэ бичигч мэдээчийн алдаа байхаа. Засаарай…

Avatar

ВАНГА 2021-10-26 66.181.161.92

Харин тийн. би энэ news.mn-ийг албаар ингэдэг байх гэж хардаад бгаа.

Avatar

Зочин 2021-10-26 192.82.78.54

news.mn-n guitsetgeh zahiral erunhii saidiin zuvluhuur ajiilaj bna. chi bodood uzdee. ingeh uu?

Avatar

Зочин 2021-10-26 202.21.107.75

буулт хийж болохгүй шүү …Жавхлан ацыг очиж зодох хэрэгтэй байна ..

Avatar

Зочин 2021-10-26 202.126.89.233

Demjij bnaaa

Avatar

Зочин 2021-10-26 124.158.96.23

Оюутолгойгоороо их оролдвол онцгүй л юм болох байх шүү. Нямбаатар уул уурхай мэддэг гар уу?

Avatar

Нара 2021-10-26 124.158.96.207

магадгүй шүү Рио чинь Эбигийн тусламжаар 7-1 нийг зохион байгуулсан байх магадлалтай шүү Тэдний талаар оролдох болгонд ЗГ огцруулах УИХ тараах гэх мэт жагсаалыг санхүүжүүлдэг байх магадлалтай Монголоор дүүрэн Ардчилсан гар хөлүүдтэй шүү дээ Тэдний нэг нь Сайханбилэг Дубайчин алсаас удирдагч нь Элбэгдорж өөрсдийн булхайг илэрчих вий гэхээс үхтлээ айж жагсаал өлсгөлөн байсхийгээд л явуулдаг магадлалтай Улс оронд ихгэж томордог компанитай бүр өөрсдөө өрөнд ш****н манайх ч мундаг Ардчилсан улс юмаа

Avatar

зочин 2021-10-26 192.82.92.201

Энэ нөхөр юу яриаад байна даа, угаасаа л эзнэ нь юм аа мэднэ ш дээ, баялаг нь манайх л биз ээ, тэр муу бантан хутгасан Сайхан билэг эрхтэнг яагаад олохгүй бна чи Н,баатраа, ард түмний эсрэг гэмт хэрэг хийсэн ,,оргодол нөхөр байгаа даа айн,

Avatar

зочин69 2021-10-26 202.55.191.130

Бууж өгөөд байхдаа яахавдээ, дайн байлдаан бишдээ төрийн өмнөөс зөв ярьчмаар Өөрсдөө ганц төгрөг гаргаж нүүрсний замаа ч барьчиж чадахгүй байж юмыг арай бодитойгоор харж баймаар юмдаа.

Avatar

Зочин 2021-10-26 192.82.77.6

Рио Тинто компанинд буулт хийж болохгүй шүү. Энэ асуудал дээр ЗГ сайн ажиллаж байна гэж бодож байна.

Avatar

Зочин 2021-10-26 203.91.115.49

Эхнээсээ л биднийг африкийн араас оруулах гэж байсан бн. Бид хариу барих хэрэгтэй . рио тинто д баярлаа баяртай гээд хөөж явуулах цаг нь болсон юм бишүү . Оюу толгойг түмнээрээ хувааж идэцгээе

Avatar

Зочин 2021-10-26 192.82.88.202

Rio tin to bolovsruulj uguhgvi bol chi bid 2 shoroogoo l idene sh dee !

Avatar

Зочин 2021-10-26 192.82.93.13

Идэр гудархаа бодох юм Оюу толгойд ирээд ажилаад үзээч!!!

Avatar

Зочин 2021-10-26 64.119.29.217

Ene erguug ene zasgiig ogtsruulah heregtei yamar ch chadamj alga. Bolj bgaa yum yu ch bhgui, gants oyu tolgoid neg halit naashtai medee duulgachaad ogtsrohgui gej goridoj baival sanasnii garz. Ta nar yamar ch chadamjgui gedegee hangalttai haruulsan. Odoo bolson. Ogtsorch uz

Avatar

Зочин 2021-10-26 203.91.115.49

Гэрээг цуцлах боломж бн даа

Avatar

Зочин 2021-10-26 67.81.184.102

Бид ашгаа авмаар б.а…

Avatar

Судлаач 2021-10-26 202.126.89.41

Одоо хамаг булай, булхай нь дэлгэгдээд эхлэнгүүт биднийгээ молиго үмхүүлэх санаатай баахан үлгэр зохиочихсон ирж байгаа даа. Энэ удаад молиго үмхүүлчихвэл дахиад 10 жил биднийгээ хооронд нь хэрэлдүүлж байгаад далд уурхайн хамгийн өндөр агуулгатай хэсгийг зөөчихнө гээд тооцсон байгаа. ОТ-н хамгийн ашигтай хэсэг буюу илээр авах боломжтой алт, зэсийг авахаа авчихсан. Рио одоо бол Монголыг хаяад явахгүй байгаа нь далдын хамгийн өндөр агуулгатай хэсгийг сорчилж авах л юм байгаа юм.

Avatar

Зочин 2021-10-26 202.126.94.99

Энэ ямар дайнд оролцоо юу?! Хариуцлага уг хэллэг, онгироо сагсуу зан боловсролгуй этгээдуудийн суудэр нь юм.

Avatar

J. Erka 2021-10-26 66.181.161.45

“Рио Тинто” групп, “Оюутолгой” компани ойлгохгүй байгаа бол яах вэ ? Монголын зарим улс төрчид авлигад автаад “Оюутолгой”-н мөнгөөр элдэв жагсаал, цуглаан хийлгэж, олон нийтийн сүлжээгээр "худал, давсалсан мэдээ, мэдээлэл" тараах ч энэүүхэнд, цаашилбал зэвсэгт бослогод уриалах, алан х***х, төрийн эргэлт хийхэд ч бэлтгэж байх магадлал үнэртэж байж мэдэх юм. Нийгмийг тогтворгүй болгохын тулд худалдаж авсан троллуудыг ашиглана даа …

Avatar

Зочин 2021-10-26 66.181.183.200

РИО ТИНТО-тай хуйвалдаж ашиггүй өрийн гэрээ байгуулж улсаа худалдсан этгээдүүд л энэ Засаг руу дайрч, нөгөө авлигын дундаршгүй мөнгөөрөө жагсаал энэ тэр гэж тоглож байгаа нь үнэн байхнээ.Өнөөх санал нь 22 тэрбумын өчүүхэн хувь, Монголоор тохуу хийсээр, хөлсний жагсаал хийсээр.

Avatar

мм 2021-10-26 202.55.188.82

Яг зөв

Avatar

mongol hun 2021-10-26 124.213.121.29

nyambaatar yamar bolovsoroltoi b.na hamaagyi..ekh ornoihoo erkh ashgiin tuluu ajillaj chadaj b.val bolno..AN garuud booj uhehen l de..Ta nar bol hudaldagdaad l , harmaagaa duurgees l duusma..manaikhan ene asuudal deer negdeed ZG demjeed ajillah estoo..nyambaataraa, oyun -erdenee MAN aa amjilt husiye..uls ornii amind tilsan yed ene nam l gardag tuuhtei de..
za odoo har trolluudaa booj uhetskhee

Avatar

BOLD 2021-10-26 64.119.23.230

ENE YAJ GEREE HIIHEV DEE? HEL US CH BAIHGYU UURHAI BITGII HEL OVOOLSON SHOROO GARAAGUI HUN

Avatar

Зочин 2021-10-26 202.126.90.44

Яана вэ….ҮНЭН Л БАЙГААДАА ХЭЛЖ ЯРЬЖ БУЙ НЬ…..⁉️

Avatar

Зочин 2021-10-26 64.119.19.64

Энэ нэг тэнэг бандиа татаж аваач ээ!! Юуны чинь "бууж өгөх"?? Ямар гудамжинд байлдаж тоглож байгаа халтар хүүхдүүд биш дээ??!! Манайхан өөрсдөө анхнаас гэрээндээ 34% эзэмшинэ гэж усан тэнэг заалт оруулчихаад, одоо түүндээ хахж үхэх гээд байхаар нь цаадуул нь "За яахав, төлөх өрийн чинь ихэнхийг цуцлахаас даа?" гэхээр нь наадах дурак нь буулгаж авлаа гэж ойлгоод гуяа алгадаад дэвхцээд эхэллээ!!!

Avatar

Иргэн 2021-10-26 103.57.94.176

34% гэдэг мунхаглан биш өлөн ХУЛГАЙЧИД авилгаар тохирсон тохироо

Avatar

Зочин 2021-10-26 43.228.129.20

Монголчууд анх удаа энэ том луйварын гэрээг өөрчлөх асуудал дээр нэг талдаа гарч чадлаа энэ бол урьд хожид гарч байгаагүй ховхр үзэгдэл .Энэ бол монголчууд хоорондоо эвлэж нэгдэж чаддаг тэгвэл хүчтэй болж дэлхийг эзэгнэж чаддагын жишээ Энэ удаа монголчууд монголын засгийн газар энэ гэрээг өөрчилж монгол улс эх орондоо ашигтай болгож чадна гэдэгт эргэлзэхгүй байна.Ер нь бол баялагаа гаргаж байгаа улс нэгч төгрөг гаргахгүйгээр цэвэр ашгийн 50%-г авдаг гэрээ байх ёстой амжилт ОЮУН ЭРДЭНЭЭ

Avatar

Оноч 2021-10-26 66.181.161.92

энд маш олон хүн dislike дарсан бна. Монголчууд нэгдлээ гэдэг үгэнд маш дургүй байна даа.

Avatar

Зочин 2021-10-26 203.98.76.9

Эхнээсээ л гэрээг ингэж өөрчлөнө, хулээн зөвшөөрөхгүй бол гэрээний хугацаа хэтрэлт, илүүдэл зардалыг Рио Тинто хариуцана гэрээг цуцлаж олон улсад нээлттэй тендер зарлана. гээд хэлэлцээр орн байнсан юм. Тусгаар тогтносон Монгол Улсын Дархан хил байгаа хэний юуг гадагш гаргах, оруулах вэ гэдгийг бид мэднэ гээд суучих хэрэгтэй байгаа юм даа

Avatar

Зочин 2021-10-26 192.82.68.142

s****a biz bolovsrolgui har mal … pop namchin

Avatar

поп 2021-10-26 59.153.112.189

Наад мэдээнийхээ гарчгийг хараачээ, юун бууж өгөх вэ, наймаа хийж байгаа улсууд бууж өгнө буулгаж авна гэж байдаггүй юм

Avatar

Зочин 2021-10-26 150.129.141.205

Тэр өр гээч чинь бидэнд зориулж Рио Тинтогийн дансны аргаар бий болгосон хиймэл зүйл. Гэтэл манай мангарууд түүнийх нь тухай яриад, бүр бууруулах, цуцлах тухай яриад байдаг зөв үү ???

Avatar

Зочин 2021-10-26 150.129.141.205

Хууртах гээд байна. Рио Тинтогоос асар том луйварын асуудал дэлгэгдэх гээд самгардаад байхад ажлын хэсэг асуудлаа ойлгохгүй тэнэг тэнэг санал тавиад байх юм. Үндсэн асуудлаа ойлгооч ээ ???

Avatar

Зочин 2021-10-26 202.126.90.1

Дажгүй л буулт хийсэн юм биш үү. ЗГ-т амжилт хүсье. Гол нь ОТ-г зогсоож огт болохгүй шүү. Нуухыг нь авах гжэд нүдийг нь сохлов гэгч болов оо.

Avatar

Зочин 2021-10-26 202.246.252.109

ter 350 sya dollaroos tatgalzaad oroo 100% tegluulchiheee tegeeed l boloo shdee

Avatar

mongolchuud 2021-10-26 103.26.194.126

zasgiin gazriig ogtsruulah gej zutgej baigaa bol uneheer eh oronch bus,gadnii luivarchidiin gar hul bolj baigaa bol ter jagsagchdiig nen darui taraaj huuli hyanaltiin baiguullaguudaas yaaraltai shalgah heregtei iim yaman deer l tsagdaa nar turiin tumur nuuree haruulaach

Avatar

Зочин 2021-10-26 66.181.179.64

Энэ ЗГ-н хамгийн ололттой Ажил бол Яахын аргагүй РиоТинтотой ОТГэрээг Монголд Ашигтай болгохын төлөө Хийж буй Тэмцэл Ажил юм!!! Тиймээс Риотио нь энэ ЗГ-г огцруулахын төлөө Гаднадотноос ИХ Ажил зохиож бгаа нь үнэн ?! Гагцхүү Монголын Олон түмэн зөв ойлгож буурьтай хандаасаа гэж уриалах бна даа?!

Avatar

Монгол 2021-10-26 66.181.161.39

40 сая тонн зэс болон 1200 тонн алтыг үнэгүй аваад тэр 1200 тонн алт тэг төгрөгний үнэтэй гээд бидэнд зээл өгсөн болоод улирал тутам хүүнээс хүү тооцож өрд оруулаад явдаг тийм түнш монголд хэрэгтэй юу тэгснээ гэнэт хайр зарлаад их наядыг өгье гэснээ одоо дээр нь нэмээд танай өрний 70%-ийг хөнгөлье ч гэх шиг…энэ компани санхүүгий луйвар хийж байгаад гадаадын шинжээч нарт газар дээрээ чихдүүлчихээд айсандаа хайр зарлаад байгаа юм. Гэрээг цуцлаад шинэ гэрээ хийхдээ 1200 тонн алт 40 сая тонн зэсээ

Avatar

зочин 2021-10-26 103.10.22.57

ЗГ -ийг тогтвортой байлгаж 2024 оныг хүргэх хэрэгтэй . Рио -тинто -той эрх тэгш хэлэлцээр хийж харилцан ашигтай байх асуудлыг урьд нь хэн тавьж байсан юм бэ .

Avatar

Оноч 2021-10-26 66.181.161.92

Үнэндээ, одоогийн эрх баригчид маш хүнд нөхцөлд байгаа. Ийм булай байгааг ард түмэн мэдчихсэн. Засахгүй энэ хэлснээр нь хүлээж авбал 10 жил хараалгуулна. Тэр хооронд РИО дахиад 10 жил ухаж зөөнө. Тэгээд асуудал дахиад босож ирнэ. Нэг мөсөн монголын эрх ашигт нийцүүлээд явъя гэхээр РИО улдаж чангаагаад дээр нь монголын урвагч нарыг ашиглаж дотроос нь хагалаад ЗГ огцруулна гээд явна. Гал усны дунд л явна гэдэг чинь болоод байгаа юм. Гол юм эх орноосоо урвагч нар шүү дээ.

Avatar

Зочин 2021-10-26 59.153.114.31

Жижигхэн зүйлээр хуурч 10(15-4.4) гаруй тэрбум ам.долларын санхүүгийн луйвараа далдалж нуух арга мэх хэрэглэхээр болжээ гэж ойлгогдож байна. Хэрэв энэ бодитой бус цаасан дээрх хуурамч асар их хөрөнгө оруулалт гэгчийг зөвшөөрөх аваас ОТ ордоос найдвартой үр ашиг хүртэж чадахгүй, Яагаад гэвэл зэсийн баяжмалын өртөг зардал хийсвэрээр өндөржиж орлого ашигт шууд сөргөөр нөлөөлнө. Энэ бол маш муу үзүүлэлт. Тиймээс ХөОГ-ээр ЗГ-тай 2009 онд тохиролцсон 4.4 тэрбум ам.долларт ОТ төслийг хэрэгжүүлэх ёстой

Avatar

Зочин 2021-10-26 202.126.88.62

Энэ нээрэн овоо сайн хүү шүү.

Avatar

Монгол баялагаа өгчихөөд яагаад өрөнд ороод байна вэ ?? 2021-10-26 103.26.194.237

Монгол улс 34%-ийн ашгаа авах атал яагаад өртэй болоод өрнийхөө 70%-ийг нь даруулах болоод явчихваа ???

Арай л их дарлуулж байгаа юм биш үү??

Avatar

зочин 2021-10-26 124.158.70.178

эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг юм шүү. Рио Тинто яг л ингэж хэзээ ч хаяж зугатаахад бэлэн байдлаар л ажиллаж бгаа ш дээ. Олон жилээр ажиллах ямар ч төлөвлөгөө бхгүй. Тэр ажилчдын байр орон г харл даа. Африкийн нэг ядуу ү****ц орны хэмжээнд л бгаа биздээ. Хэдэн эсгий гэр нэг кемпийг хаяаад зугатахад хохирол маш бага гарна гэдгийн сайн тооцсон. Өөрсдийн амнаас- Хаяад гараад явна гэж яасан гарахгүй

Avatar

Зочин 2021-10-26 59.153.114.31

Түрүүчийн Гүйцэтгэх захирал Жак С.Жан Монголын ОТ-д Рио Тинто 40 орчим жил ажиллахаар тооцож байгаа тухай Блуумберг ТВ-д 2019 онд ярилцлага өгч байсан. Энэ хугацаанд ил болон далд аргаар ашиглах ордын зэс, алтны хамгийн өндөр агуулгатай хүдрийн биетүүдийг олборлож ашиглахаар тооцон ажиллаж байна. Жишээ нь: Оюутын баруун өмнөд, Хюго Дамметын хойд хэсгийн үргэлжлэлийн 1-р давхар гэх мэтийг ашиглаж, бас ашиглахаар бэлтгэж байгаа юм. Ийм л найдваргүй түншдээ!!!!!!!

Avatar

Зочин 2021-10-26 202.179.26.220

34 huviin ashig yarihaas bish 34 huviin onogdoh zeeliin ur gej iu yariad bainaa. ehneesee mongolchuudiig huuran mehleh arga baisan ium bish uu

Avatar

Зочин 2021-10-26 202.9.46.131

монгол баялгаа өгчихөөд өрөнд орно гэдгийг олон түмэн ойлгохгүй байна. Дарга сайдуудын идсэн мөнгиийг өөрсдөөр нь төлүүлэх хэрэгтэй нямбаатараа. Өөрийн морио хүнд өгчихөад өрөнд орж байгаатай агаар нэг бус уу

Avatar

Зочин 2021-10-26 66.181.183.94

гарчигаа зөв тавиач Монголиин зээл гэвэл нийтдээ 20 шахам тэрбумы зээл бгаа. Энэ доторхи жижиг хэсгийн 70% гэж ярьж бгаа шүү

Avatar

Оноч 2021-10-26 66.181.161.92

яг одоогийн зээлийн 70% гээд бна. Цаашид үлдсэн 30%-иас нийлмэл хүүгээр хүүлдэг схем явна. Хэсэг хугацааны дараа юу вэ энэ чинь ийм их өр гээд дахиад ярина. Тэр үед РИО дахиад 10 жил зөөчихсөн байх юм.

Avatar

Зочин 2021-10-26 203.91.115.49

Рио ийм буулт хийсэн юм бол . Бидэнд давуу тал бн гэсэн үг гэрээг цуцалсан ч болхоор хэхэ

Avatar

Зочин 2021-10-26 66.181.170.73

ОТ гэрээнд ийм ахиц гаргаж байгаа бол Оюукагийн зг г унагаж болохгүй эцсийг нь үзэх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж