Х.Нямбаатар: Рио Тинто бууж өгсөн ч бид хүссэндээ хүрээгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Рио Тинто бууж өгсөн ч бид хүссэндээ хүрээгүй байна

Х.Нямбаатар: Рио Тинто бууж өгсөн ч бид хүссэндээ хүрээгүй байна

"Рио Тинто" компанийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй хэлэлцээрийн багийнхан өнөөдөр /2021.10.26/Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийн багтай Төрийн ордонд 14:00 цагт уулзалт хийхээр товложээ.  Энэ талаар Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Хэлэлцээрийн явцад Монголын зээлийн 70 хувийг тэглэхээс илүү саналыг 10 хоногийн өмнө тавьсан. Гэсэн ч хангалтгүй, дахин ярилцах шаардлагатай байгааг хэлж байна. Хэлэлцээрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр танилцуулна. Бид өмнө нь тавьсан саналаа дахин тавина гэсэн байр суурьтай байгаа.

“Рио Тинто” компаниас дөрвөн асуудал бүхий саналыг өчигдөр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Нэгдүгээрт, ирээдүйд 22 тэрбум ам.доллар өр үүсэх санхүүгийн тооцоолол нь Монгол Улсын Засгийн газрын 1.4 тэрбум ам.доллар бүхий 34 хувийн өрийн бичилт 2009 оноос хойш 12 жилийн хугацаанд өнөөдөр 2.3 тэрбум ам.долларын өр үүссэн. Үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх санал ирүүлсэн.
Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулан нэг их наяд буюу 350 сая гаруй ам.долларын бинифит өгөх санал гаргажээ. Энэ мөнгийг гурван жилийн хугацаанд ямар нэг ногдол ашигт, татварт хамаарахгүй өгөх. Гуравдугаарт, Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Энэ зардал хэтэрч, цаг хугацааны хувьд хойшилсон тул менежментийн төлбөр авахгүй байх. 2028 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэйгээр холбоотойгоор энэ хугацаанд 1.9 хувийн шимтгэлийг зогсоох. Дөрөвдүгээрт, засаглалаа сайжруулснаар Оюутолгойн бүтээн байгуулалтын ажлыг илүү богино хугацаанд дуусгах. Далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх зардлаа авах боломжийг Монгол Улсын Засгийн газар олгож өгөх. Ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажил цаашид хэвийн үргэлжилж 2022 оноос олборлолтын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдэнэ.
“Рио Тинто" компанийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй хүмүүстэй урьдчилсан уулзалт хийхээр цаг товлоод байна. Ирүүлсэн албан захидалтай холбогдуулан хэлэлцээр хийх санал тавьж байгаа. Хэлэлцээр тодорхой хэмжээнд урагшилж буй. Гэхдээ бидний хүссэн үр дүнд хүрэхгүй байна.
Хамгийн чухал нь, бидний хүсч буй зүйл хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийг хэлэлцэгч талд удаа дараалан тавьсан. Гэвч хэлэлцээр хийж буй талаас хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдрийг хүртэл хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах, ямарваа нэгэн зүйлийг одоогоор гаргаагүй. "Оюутолгой”-н чиглэлээр судалж ажилладаг эдийн засагчид над руу маш их хандаж байна. Яагаад биднийг авч ажиллахгүй байгаа вэ гэх асуудлыг хэлдэг.
Гэхдээ айлын тал Хөрөнгө оруулалтын гэрээг нэг ч хөндөөгүй тохиолдолд бид мянган зөвлөх авчраад хэлэлцээр урагшлахгүй. Тиймээс бид улс төрийн болон бүх арга хэрэгслүүдийг ашиглаж байж хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
Сүүлийн үед Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан “Рио Тинто”-д Засгийн газраас өгч буй шахалт дарамтыг саармагжуулах зорилгоор жагсаал цуглаан, элдэв акцууд зохин байгуулж байгаа нь илэрхий болсон. Жагсч, цуглаж, өлсч, суулт зарлаж байгаа нь бүгд нэг эрх ашиг руу чиглэдэг бол хүлээж авах зүйл. Эсрэгээрээ хэлэлцээр хийж буй Засгийн газраа ямар нэгэн шалтгаангүй огцор, тар гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Хэлэлцээр хийхээр хоёр талаас шахалттай явж буй энэ эрч хүчийг бууруулж, ийм оролдлогууд гарч байгаад туйлын их харамсч байна. Уг нь Сүхбаатарын талбайд “Рио Тинто” компанийн Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулъя гэж жагсч буй тохиолдолд эх оронч үзэл болно. Гэтэл хөрөнгө оруулагч тал бидэнд улс төрийн шахалт үзүүлж буй энэ цаг үед УИХ-ыг тар гэдэг нь эх оронч үйлдэл хэрхэвч биш. Нэмж хэлэхэд, бид арваннэгдүгээр сарын 7, 8-нд “Рио Тинто” групп, “Оюутолгой” компанитай Засгийн газар эрчим хүч тогтвортой нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах бэлтгэл ажил хангаад байна” гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж