Л.Халтар сайдын Дарханы замын "мөрөөдөл" | News.MN

Л.Халтар сайдын Дарханы замын "мөрөөдөл"

Л.Халтар сайдын Дарханы замын "мөрөөдөл"

Л.Халтар сайдын Дарханы замын "мөрөөдөл"

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. Төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч сунжирсаар 2022 он хүртэл хойшлоод байгаа юм. Он дамжин үргэлжилж буй бүтээн байгуулалтын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Дарханы зам яах вэ. Хамгийн гол нь бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь чухал. Эхлэл бол аливаа ажлын 50 хувь нь байдаг. Нуугаад яах вэ, гүйцэтгэгч компанид гэрээ цуцлах маргаанаас болж 2021 оны хавар ажил хийгээгүй. Зарим гүйцэтгэгч компаниудын кэмпүүдэд Covid-19 гарч тэг зогссон ч тохиолдол гарсан. Гэхдээ бид бороо орлоо, Covid-19 гарлаа хэцүү байна гэж уйлан дуугараагүй. Заримдаа би гайхдаг. Дарханы замын бүтээн байгуулалтын ажил удааширч, ажил нь бүтэмжгүй байгаасай гэж боддог цөөн хүн байдаг юм шиг байна билээ.

Бид 2022 оны аравдугаар сард хатуу хучилттай замын хөдөлгөөнөө нээхийн төлөө зорьж байгаа. Ажлаа шахаж байна. Тиймээс эхэлсэн бол дуусна. Үүний төлөө бүх хүчин чармайлтаар ажиллаж байна. Өвөл зарим ажлуудыг хийнэ. Бухимдал байгааг ойлгож байгаа ч  замаар инээгээд алхах өдөр ирнэ” гэв. Тэрбээр өнөөдөр ирэх 2022 онд төлөвлөж буй ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэх үеэр ийм тайлбар өгсөн билээ. Гэвч жил бүр Дарханы замыг мөдхөн нээх юм шиг ярьдаг ч там шиг замтай дөрөв дэх жилийн нүүрээ үзэж байгаа нь үнэн.

Улаанбаатар-Дархан чиглэлийн  замыг  дөрвөн эгнээ болгон өргөтгөж,  204.11 км урт байхаар төлөвлөөд буй. Үүний 137 км авто замыг энэ оны долдугаар сард нээсэн билээ. Эл бүтээн байгуулалт нь нийт таван багц ажил хийхээс хоёр, дөрөвдүгээр замын ажил одоо ч дуусаагүй асуудалтай хэвээр байна. Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар нэгдүгээр багцын 37 км автозамын 18 км-ийг хатуу хучилттай болгожээ. Мөн хоёрдугаар багцын хучилт эхэлсэн бол дөрөвдүгээр багцын ажлыг өвөл гүүр хоолойн ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн  тавдугаар багцад хучилтын өмнөх ажил үргэлжилж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-26 66.181.161.62

zaa bolioo chaddag hund n zaigaa taviad ogoochee chadvargui bugaa

Avatar

pacificharborelectrical@yahoo.com 2021-10-26 63.86.0.68

naad teneg saidaa zailuulaachee

Avatar

Зочин 2021-10-26 202.170.65.54

22н товчооноос 61гарам хүртэлх замаа нээгээч. юундаа эмээлтээр тойруулаад байгаан

Avatar

Зочин 2021-10-26 66.181.184.232

машин замаар тэнэг амьтан шиг инээгээд алхаад бгаарай

Avatar

төмөр замчин 2021-10-26 202.72.245.200

Халтар сайд мөрөөдлийг ажил болгон хэрэгжүүлэх чадвартай хүн шүү. Зарим нөхөд попорч ажилд нь саад болдогоо болих хэрэгтэй. Өмнө гаргасан алдааг засах гэж цаг алдаагүй бол ирэх оны эхний хагаст дуусгачих байсан гэж боддог.

Avatar

зочин 2021-10-26 202.9.46.187

Замын хуучин хучилтыг бүгдийг хуулалгүй хүчин чадалдаа тохируулж хэсэгчлэн хуулж зам тавих оновчтой бол уу гэж боддог

Avatar

Зочин 2021-10-26 43.228.129.131

Дарханы замыг анхнаасаа буруу төлөвлөлттэй эхлүүлсэн, уг нь багц энэ тэр гэхгүйгээр шууд ганц гүйцэтгэгчээр 3 жилийн дотор 2018-2021 онд барьж дуусгах боломж байсан, жилд зуны 3 сар 66 км тавина, сард 22 км замын газар шорооны ажил, асфалт хучилт хийчих хүн хүч Монгол улсаас олдохгүй байна гэж байх уу?

Avatar

Зочин 2021-10-26 103.80.210.183

хятадын дадалагын хүүхдүүд ирээд л тендэр авчдаг нь арай тэнэг засагтай байгааг харууллаа.

Avatar

Иргэн 2021-10-26 202.21.101.130

Ямар ч хэрэггүй түр зам тавьж мөнгө идсэн луйварчиддаа хариуцлага хүлээлгээч.

Avatar

Зочин 2021-10-26 64.119.22.193

modnii 2 lln 1km zamiig butenblil hiij bgaa yum chin butehgui ee

Avatar

Зочин 2021-10-26 202.21.108.223

sayhan Darkhan yavahad, toirson shoroon zamiin ehend tom tsement achdag tereg unasan bna lee. Udurt 1-2 iimerhuu zuil bainga garch bna. Ter bas l yahvee yu darga aa?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж