Л.Халтар сайдын Дарханы замын "мөрөөдөл"

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Л.Халтар сайдын Дарханы замын "мөрөөдөл"

Л.Халтар сайдын Дарханы замын "мөрөөдөл"

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. Төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч сунжирсаар 2022 он хүртэл хойшлоод байгаа юм. Он дамжин үргэлжилж буй бүтээн байгуулалтын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Дарханы зам яах вэ. Хамгийн гол нь бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь чухал. Эхлэл бол аливаа ажлын 50 хувь нь байдаг. Нуугаад яах вэ, гүйцэтгэгч компанид гэрээ цуцлах маргаанаас болж 2021 оны хавар ажил хийгээгүй. Зарим гүйцэтгэгч компаниудын кэмпүүдэд Covid-19 гарч тэг зогссон ч тохиолдол гарсан. Гэхдээ бид бороо орлоо, Covid-19 гарлаа хэцүү байна гэж уйлан дуугараагүй. Заримдаа би гайхдаг. Дарханы замын бүтээн байгуулалтын ажил удааширч, ажил нь бүтэмжгүй байгаасай гэж боддог цөөн хүн байдаг юм шиг байна билээ.

Бид 2022 оны аравдугаар сард хатуу хучилттай замын хөдөлгөөнөө нээхийн төлөө зорьж байгаа. Ажлаа шахаж байна. Тиймээс эхэлсэн бол дуусна. Үүний төлөө бүх хүчин чармайлтаар ажиллаж байна. Өвөл зарим ажлуудыг хийнэ. Бухимдал байгааг ойлгож байгаа ч  замаар инээгээд алхах өдөр ирнэ” гэв. Тэрбээр өнөөдөр ирэх 2022 онд төлөвлөж буй ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэх үеэр ийм тайлбар өгсөн билээ. Гэвч жил бүр Дарханы замыг мөдхөн нээх юм шиг ярьдаг ч там шиг замтай дөрөв дэх жилийн нүүрээ үзэж байгаа нь үнэн.

Улаанбаатар-Дархан чиглэлийн  замыг  дөрвөн эгнээ болгон өргөтгөж,  204.11 км урт байхаар төлөвлөөд буй. Үүний 137 км авто замыг энэ оны долдугаар сард нээсэн билээ. Эл бүтээн байгуулалт нь нийт таван багц ажил хийхээс хоёр, дөрөвдүгээр замын ажил одоо ч дуусаагүй асуудалтай хэвээр байна. Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар нэгдүгээр багцын 37 км автозамын 18 км-ийг хатуу хучилттай болгожээ. Мөн хоёрдугаар багцын хучилт эхэлсэн бол дөрөвдүгээр багцын ажлыг өвөл гүүр хоолойн ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн  тавдугаар багцад хучилтын өмнөх ажил үргэлжилж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж