УИХ дахь МАН-ын бүлэг хоёр гишүүнээр бүл нэмж, өчигдөр албан ёсоор намын бүлгийн хуралдаа суужээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хотын дарга Д.Сумъяабазар нарын оронд нөхөн сонгууль явуулж, Э.Батшугар, Ц.Идэрбат нар нийт сонгогчдын 50 хувийн санал аваагүй ч олонхын саналаар сонгогдсон юм. Тэгвэл энэ хоёр гишүүн сонгогдсон бас нэг шалтгаан нь намын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийн зохион байгуулсан “тактик” ч нөлөөлсөн гэдгийг намын дарга нь бүлгийн гишүүддээ хэлжээ. Тэрбээр “Намын нэр хүнд унасан энэ үед Ерөнхийлөгч Х.Баттулгыг зөвлөхөөр авсан нь нөлөөлж, тэр нь нөхөн сонгуулийн үр дүнд ч нөлөөлсөн” гэх утгатай үгийг бүлгийн гишүүддээ цухуйлгажээ.
МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн орон тооны бус зөвлөхөөр экс Ерөнхийлөгч Х.Баттулгын томилсон юм. Үүнд дургуйцэж буй ил, далд илэрхийлэх олон гишүүд МАН дотор бий. Зарим нь ч үүнийгээ ил цагаан зарлах болсон юм.
Т.ОД
Холбоотой мэдээ