Изриалиас Сирийн арми руу агаараас цохилт өгөв

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Изриалиас Сирийн арми руу агаараас цохилт өгөв

Изриалиас Сирийн арми руу агаараас цохилт өгөв

Израилийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоц Дамаск хотоос өмнө зүгт 40 км-ийн зайд байрлах Сирийн арми болон Ираныг дэмжигч зэвсэгт бүлэглэл рүү агаараас довтолсон талаар Дубайд төвтэй "Al-Hadath” Даваа гаригт мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр Израилийн сөнөөгч онгоц Аль-Баат хот болон Аль-Курум суурингийн ойролцоох газарт агаараас цохилт өгч, эд хөрөнгийн хохирол учруулсан байна. Харин хүний ​​амь нас эрсэдсэн талаар мэдээлээгүй аж.

Энэ нь Израилиас Сири рүү довтолсон анхны тохиолдол биш юм. Тухайлбал, Сирийн Пальмира хотоос зүүн өмнө зүгт орших “Т-4” цэргийн нисэх онгоцны буудал аравдугаар сарын 14-нд мөн дайралтад өртөж байв. Тэнд байрлах Ираны нисгэгчгүй онгоцны бааз ихээхэн хохирол амссан юм.

Үүнээс өмнө буюу аравдугаар сарын 8-нд Израилийн агаарын цэргийн хүчин “Т-4” нисэх онгоцны буудалд цохилт өгөхөд Сирийн зургаан цэргийн албан хаагч, 12 шийт цэрэг шархаджээ.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж