УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа хоёр хөршийн харилцаа болон Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын талаар хэлэлцжээ. Ингэхдээ Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын талаарх Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын мэдээллийг нууцын зэрэглэлтэй сонссон байна. Энэ үеэр одоо баригдаж буй төмөр замын төслүүдээс гадна цаашид хаагуур ямар чиглэлээ , ямар царигтай төмөр зам тавих талаар салбарын сайдын мэдээллийг сонсч гишүүд асуулт, тодруулга авчээ.
БҮЛЭГ УРД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМАА НАРИЙН ЦАРИГААР ХИЙХ САНАЛЫГ ДЭМЖСЭН
Монгол Улс хоёр чиглэлд шинээр төмөр зам барьж байгаа. Нэг нь Зүүнбаянгийн төмөр зам, нөгөө нь Гашуунсухайтынх. Гашуунсухайт чиглэлд 267 км төмөр зам барих ажлыг "Бодь Интернэшнл " хариуцсан бөгөөд ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Уг төмөр замын цариг нь өргөн тул Хятадын нарийн төмөр замын сүлжээнд холбогдоход багагүй асуудал үүссэн. Тиймээс олонхын бүлгийн хурлаар урагшаа тавьж буй төмөр замыг нарийн царигаар тавих асуудлыг хэлэлцсэн байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Урд чиглэлийн төмөр замыг нарийн царигтай, хойд чиглэлийн төмөр замыг өргөн царигтай барих хуулийн төсөл оруулж УИХ-аар батлуулсан юм. Харамсалтай нь, Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа урд чиглэлд тавьж буй төмөр замын цариг солигдож, өргөн царигтай төмөр зам тавьж эхэлсэн.
Тэгвэл эрх баригчид ямар ч гэсэн Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барих тал дээр санал нэгдсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр Засгийн газрын өргөн барьсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг зарчмын хувьд дэмжих нэгдсэн шийдвэрт МАН бүлэг хүрсэн байна.
Түүнчлэн "Улаанбаатар Богд хан" төмөр замыг цаашид үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцжээ. Тус төмөр замыг барих асуудалд ОХУ-ын талаас шүүмжлэлтэй хандаж байсан ч ойлголцолд хүрсэн гэх мэдээлэл байна. Харин энэ төмөр замын ажлыг хойшлуулах ёстой гэсэн саналыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гаргасан боловч намын дарга Л.Оюун-Эрдэнэ түүний байр суурийг эрс үгүйсгэжээ. Тодруулбал, өмнө салбарын бодлогыг нь хариуцаж сайд байсан хүн ийм зүйл ярьж байгааг шүүмжилж, цаашид Монгол Улс хөгжлөөс хоцорсон шийдвэр гаргахгүй, бид ухрахгүй, одоо хийж байгаа ажлуудаа үргэлжлүүлээд явна гэдгээ хатуухан хэлжээ. Мөн тэрбээр аливаа төсөл, хөтөлбөр эхлүүлэх гэхээр шүлсээ үсэргэж, гацаадаг улстөрчдөөс айхгүй, Засгийн газар огцруулахаас айхгүй шүү гэжээ.
ХОЁР ХӨРШТЭЙГӨӨ ОЙЛГОЛЦОХ ЁСТОЙГ ГИШҮҮД САНУУЛЖЭЭ
ОХУ-аас өнгөрсөн есдүгээр сард нийлүүлэх ёстой байсан шатахуунаа нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэнээс үүдэн Монголын тал шатахууны хомсдол орж, ард иргэд нь шөнөжин дугаарлах хэмжээнд хүрсэн. Тиймээс ОХУ-ын талаас шатахууны нийлүүлэлт буурах учраас БНХАУ-аас шатахуун нийлүүлэх талаар хэлцэл хийж, тээвэрлэлтээ эхлүүлээд буй. Гэвч БНХАУ-аас тээвэрлэхэд төмөр замын тээвэрлэлт зэрэг асуудал үүссэн учраас бүлгийн хурал дээр хоёр хөршийн харилцаандаа анхаарах ёстойг гишүүд Засгийн газрын сайд нарт сануулжээ. Цаашид хоёр хөрштэйгээ ойлголцоход Засгийн газар анхаарах ёстойг сануулаад, ямар нэг асуудал ярилцаж тохироод тэрнээсээ буцдаг, хоёр хөршөө “гомдоодог” байдлыг зогсоох ёстой гэсэн саналыг ч гишүүд анхааруулсан байна.
Ш.ЧИМЭГ
зочин 2021-10-26 59.153.114.60
Албан тушаалаа ашиглан улсад хохироосон Би г хариуцлага хүлээлгэх ёстой
Д.Раднаабазар. 2021-10-26 192.82.75.27
Хармагтай, Өндөр нарангийн баян ордоо Солонгос, Австралид өгөх далд хуйвалдааныг болиулаа чээ. Төрийн мэдэлд авч Оросуудтай хамтраад Эрдэнэт шиг ашиглах хэрэгтэй байна.Муугаар бодоход урд хил маань баттай хамгаалалттай болно шүү дээ…Дээрхи ордууд 1977 оны үед нөөц нь тогтоогдсон гэдэг ба Оюутолгойгоос баян зэс молбидины, алтны дээр нь ховор элменттэй гэгдэж байсан шүү…Одоо манай дээдсүүд өөрсөддөө л ашигтай юм хийх гээд бүлэг, бүлгээрээ хуйвалдаад байна шүү…
Оноч 2021-10-26 66.181.161.92
Ойлгохгүй юмоо, ухаан хүрэхгүй юм. 267 км замаа барьчихсан бол хуулж байж барина. Тэрний оронд дугуй сольдог юм хийх нь арай хямд биш юм байхдаа. Хэрэв тавиагүй бол ч яахав. Дугуй солих чинь Беларусь-Польшийн хил дээр цувааг тэр чигт нь өргөж байгаал доогуур нь дугуйг нь өнхөрүүлчихдэг л юм билээ. Эрээнийх бол вагон вагоноор нь өргөж байгаад дугуйг нь доор нь хийж байдаг. 2 цаг шахам болдог шиг санагдаж байна. Иймэрхүү юман дээр ийм олон жил хэрэлддэг гэхээр л монгол маань хоцрох нь аргагүй л юм
Ванга 2021-10-26 66.181.161.92
МСS барьж эхэлж байхад Таван толгойн ордыг Шинхуад өгөх чиглэлтэй байсан. ГХО гэдэг юм зайлшгүй хэрэгтэй байдаг л юм байх гэж бодож байсан. Гэтэл ямар ч ГХО хэрэггүй байсан юм билээ. ТТ-г л гадаадуудад өгөх сонирхол байсан болох нь харагддаг. Үүнийг эхэлж мэдэж чадахгүй юм. Хүн хүн өөр өөр юм яриад. Ямар ч байсан одоо Эрдэнэс ТТ зүв зүгээр үндэсний компани ажиллаж бна. Тэр үед ТЗ-ыг хүчиндээд зогсоодог ерөнхийдөө буруу болсон. Гэхдээ, Шинхуад өгөхийг эсэргүүцэж ийм юм хийсэн юм билээ.
Зочин 2021-10-26 66.181.169.70
энэ муу Б.энхамгалан гэж муу нохой байнаа. тээг шаар болсон
Зочин 2021-10-26 185.38.175.132
* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-10-26 66.181.187.221
Өргөн царигаар танк орж ирж чаддагүй юм гэнэ лээ.. Танкны гинж нарийн байдаг гэсэн. Жэнко тэгэж ярьж байсан шүү!!
Зочин 2021-10-26 64.119.19.64
"Төсөл гацаадаг улс төрчдөөс айхгүй" гэж өөрийгөө зоригжуулж байхын оронд барьж аваад бушууцхан шоронд хийгээч ээ!! Женко бол одоо яг бэлэн байж байна шдээ??!!
Зочин 2021-10-26 192.82.70.33
Нарийн нь зөв байхоо.Орос хорьж боож хяналтандаа байлгая,Хятад хамт хөгжүүлж ахиулж байгаад уусгаад авъя гэж л боддог.Бид өөрсдөө л улс гэр үр удмаа бодох цаг ирсан.Биднийг хэн ч бодохгүй! Хятадаас өөр мөнгө олох цэг одоогоор алга.Харин олсныгоо поопорж тараахгүй ахин мөнгө олдог юмтай л болмоор байга!Хулхи “эх орончидоос” монголоо хол байлгацгаая.
Зочин 2021-10-26 124.158.64.127
Фортунаа нарийн царигийг түрүүлж батлуулаагүй бол хулгайч Баттулга өөрөө нарийнийг оруулж батлах байсан ш дээ. Баттулгын өргөн гэдэг нь ТЗ-аар их мөнгө унагаах шинэ арга гарц шүү дээ. MSC нарийн цариг гээд санаачлагыг авсан учир мөнгө саах санаа нь Баттулгын бодож олсон нь өргөн цариг шүү дээ. Өргөн цариг гээд Баттулга өөрөө их мөнгийг авсан. Өргөн цариг гээд өөрөө ТЗ-аа бариагүй бол Баттулга эх оронч байх байсан.
Зочин 2021-10-26 207.246.107.197
Оюунэрдэнэ яагаад мянганы луйварчин женког өмөөрөөд ,байдаг юм бол нэн яаралтай царигийг нарийн болгохгүй бол жил бүр ачиж буулгах шилжүүлэх зардал улам ихсэнэ шдээ
ХХХ 2021-10-26 192.82.77.129
"Гашуунсухайт чиглэлд 267 км төмөр зам ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Уг төмөр замын цариг нь өргөн. Урагшаа тавьж буй төмөр замыг нарийн царигаар тавих асуудлыг хэлэлцсэн байна". . . ТЭГЭХЭЭР АЛЬ ХЭДИЙНЭЭ ТАВЬЧИХСАН ЗАМЫНХАА ЦАРИГИЙГ ДАХИН ӨӨРЧЛӨХ ЮМ БАЙНА
Zochin 2021-10-26 66.181.170.73
Харин ээ. Энэ Ерөнхий сайд чинь хийгээд нурааж, хамаг татварын мөнгийг үрэн таран хийдэг л хүн юм байна. Энд тэнд л тэрбум тэрбумаар нь нураагаад байх юм.
иргэн 2021-10-26 64.119.23.248
Оюун-Эрдэнэ нэг л явахгүй нь ээ. Ний нуунү хэлэхэд – хөрш түүнд маш тоомжиргүй, итгэл муутай хандаж байна. Пиараар өөрийгөө магтаж, дотоод хэрүүл тэмцэлдээ анхаарч байх хооронд Засгийн бүх ажил, Ковид, Өргөн хэрэглээний барааны үнэ, Ажилгүйдэл, Ядуурал бүхэлдээ унаж байгааг мэдрэх ёстой. Хүүкийн эхлүүлсэн том төслүүд ч саарсан байдалтай байна.
Зочин 2021-10-26 64.119.19.64
Хятадын Ерөнхий сайд Ли Көчян 1955.07.01-нд төрсөн, Оросын Ерөнхий сайд Мишустин 1966.03.03-нд төрсөн! Харин манай банди 1980 онд төрсөн!!
Нарийн царигаар явдаг танк 2021-10-26 103.212.118.215
Хожимдож ч гэсэн ойлгож эхэлж л байна.
mongolchuud 2021-10-26 103.26.194.126
Mash zuitei OYUNERDENE erunhii saidiig demjij bn zaluu hun erch huchtei sain bn
Зочин 2021-10-26 103.26.194.126
Tiimm shuu yamar neg tusliig zogsoodog gatsaadag,luivarchidtai hatuu temts,tuluvulsun ajlaa zaaval duusgadag jishig togtooh estoi oyuerdene erunhii said mash sain bn zaluu hun erch huchtei zorigtoi baigaad chin setgeleesee talarhaj bn,Enhamgalang gadnii hun geed baidag ni unen bolj taarah ni uu
зочин 2021-10-26 203.98.76.176
ХҮРЭЛСҮХ одоо энэ шуналтай ханаж цаддаггүй хулгайч нартай хайр найргүй тэмц МОНГОЛЫН АРД ТҮМЭН шаардаж байна
Зочин 2021-10-26 122.201.31.253
За за тарвага жонхуу нарын гацаанаас гарах зөв алхам хийхнэ дээ, зөв дөө
Зочин 2021-10-26 202.21.118.186
Ухаалаг зөв шийдэлд арай гэж хүрэх шив. Их л удаан ойлголоо доо. Ард түмний сонгосон мангас арай гэж зайлжээ. Бүрмөсөн далд оруулаад өгөөрэй. Дахин өндийхгүй болтол нь няц гишгэх хэрэгтэй.
Зочин 2021-10-26 66.181.164.211
Ашгүй дээ, ээби батлага нарын гацаанаас гарахнуу гүй юууу
Зочин 2021-10-26 202.126.89.228
Эби ч гэх шиг. Хань татчихжээ, н**ш чинь.
ЧИНГИС ХААН 2021-10-26 43.242.242.82
1000-ны шилдэг хулгайч, луйварчин, өмхий төвд тайрдас жанхуугаас болж Монгол улс 2011 оноос хойш жил бүр 10 тэрбум доллар олох байсан боломжоо алдсан. Жанхуу новшийг дүүжлэх ч багадна. Тролуудтай нь хамт бүх хохирлыг төлүүлэх хуулийг гарга.
Иргэн 2021-10-26 202.126.89.106
Юундаа гомддог юм х***а иван 2 р, Монголыг өөрсдийн нэг вассаль мэт үзэж явдаг нь үнэн. Богдхан төмөр замаа Япончуудтай хамтарч тавья гэсэнд, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барья гэсэнд, төмөр замын даргыг архичин оросын оронд нэг Монголыг тавья гэсэнд л дээрэлхээд байгаа ивануудтай юу ярьдаг юм. Тусгаар улс юм бол 3 дагч хөршийн бодлогоо улам ахиул.
Зочин 2021-10-26 66.181.160.20
Ашгүй дээ жаахан юм хийгээд аваарай.
Зочин 2021-10-26 192.82.88.202
Zuv !Odoogiin ZG-iig demjij bna. Oyuk zorigtoi ajillaarai !
зочин 2021-10-26 122.201.31.39
Аль эрт нарийн царигаар тавьсан бол хөгжих байлаа. Жонхуугийн гай. Арга хэмжээ авч чаддаггүй МАНГАРууд
Зочин 2021-10-26 202.126.88.207
Ergej ergej nug gehcheer unen neg l taltai shuu dee. Aldagdsan 15 jil, heden 10 ch terbum dollaryn une tsene ve…
Зочин 2021-10-26 192.82.91.238
Анхнаас нь нарийн царигтай тавих байсан юм. Жонхуугийн баасыг цэвэрлэх гэж хайран мөнгө урсаж байна. Шоронд хийх хэрэгтэй.
Зочин 2021-10-26 192.82.91.238
Троллуудтай нь хамт.
Зочин 2021-10-26 66.181.164.211
батлага шоронд юмуу бүүр өөр газар байх ёстой хүн, наранд биш
Зочин 2021-10-26 66.181.191.120
Женко гээч 13 жил гацаасан гайтай хүн юмдаа. Мэдээж Хятад улс манайхаас нүүрсийг нарийн царигаар л авах нь ойлгомжтой байсан. Энержи Ресурс 2008 онд эхлүүлж 2011 онд ашиглалтанд оруулахаар зорьж байхад зогсоож энэ улсаар 10 жил тоглосон Женкод хатуухариуцлага тооцох естой.