Их Британийн хатан хаан II Элизабет өнгөрсөн долоо хоногт нэг хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Эмч нар түүнийг амрах хэрэгтэй гэж зөвлөсний дагуу албаны зарим арга хэмжээг цуцалжээ. Түүнчлэн 95 настай хатан хаан цаашид аливаа арга хэмжээнд оролцохдоо гэр бүлийн нэг гишүүнийг байнга байлцуулахаар болсныг Виндсор цайзаас мэдээлжээ.
Хатан хаан эрүүл мэндийн шалтгаанаар товлосон арга хэмжээнд гэнэт оролцож чадахгүй бол гэр бүлийн нэг гишүүн нь түүнийг орлохоор зохицуулсан нь энэ. II Элизабет 60 гаруй жилийн хугацаанд Их Британийн хаан ширээнд суухдаа аливаа арга хэмжээнд гэр бүлийн гишүүнийг байлцуулах нь ховор байв.
Хатан хааны бие чилээрхсэнээс өнгөрсөн долоо хоногт Хойд Ирландад хийх байсан айчлалаа цуцалсан. Түүнчлэн тэрбээр сүмийн Ням гаригийн мөргөлд ч оролцохгүй байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: PAGESIX
Холбоотой мэдээ