"Ерөнхийлөгч ОХУ-д, Ерөнхий сайд Хятадад айлчлал хийнэ" | News.MN

"Ерөнхийлөгч ОХУ-д, Ерөнхий сайд Хятадад айлчлал хийнэ"

"Ерөнхийлөгч ОХУ-д, Ерөнхий сайд Хятадад айлчлал хийнэ"

"Ерөнхийлөгч ОХУ-д, Ерөнхий сайд Хятадад айлчлал хийнэ"
Монгол Улсын Засгийн газрын гишүүд өнөөдөр /2021.10.26/ сэтгүүлчидтэй уулзалт хийж байна. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар оролцож 2022 онд салбартаа хийх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, мэдээлэл өгч буй юм.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг төрийн өндөрлөгүүдийн айлчлалын талаар мэдээлэл өгөхдөө "Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар гадаад бодлогын асуудалд нэг үг хэлдэг, нэг цонхоор гадаад руу хандаж, нэг байр суурьтай байгаа нь хоёр хөршид маань таалагдаж буй. Бид хоёр хөрштэйгөө удаан хугацаанд шийдэж чадаагүй асуудлаа ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна.
Цаашид хоёр хөрштэйгөө хамтран томоохон төслүүдээ хөдөлгөх цогц арга хэмжээг авахаар дээд түвшинд ярьж байгаа. Ойрын хугацаанд хийх өндөр, дээд хэмжээний айлчлалын тов тодорхой болсон. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчилна. Өвлийн олимпийн үеэр цар тахлын нөхцөл байдал намжвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлал хийнэ" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

т 2021-10-26 103.212.118.158

Чадал боловсрол иуутай л 2 доо яаана даа

Avatar

Зочин 2021-10-26 185.38.175.132

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-26 64.119.19.64

БНХАУ 2022 оны 2-р сард болох өвлийн олимп өнгөртөл гаднаас зочин хүлээж авахгүй гэсээр байтал манай ЕС "Би танайд (хономоор) очмоор байна" гээд зүтгэх юм уу??

Avatar

Зочин 2021-10-26 66.181.183.200

Дэлхийн 2 том гүрний дунд оршдог бяцхан Монгол азтай тал нь илүү байх болно. Бид чадлаа мэдэхгүй ардчилал ярьж томорч таарахгүй, барын өмнөөс туулай сөрвөл шангаа хүртэнэ биз дээ. Ямар ч гэсэн эрх тэгш, найрсаг, илэн далангүй, бүх чиглэлийн давшингуй харилцааны төлөө Монголчууд болохоосоо эхлээд болохгүй хүртэл зүтгэх ёстой. Манайх гадаад бодлогоо хөрш орон, 3 дагчтай гээд маш оновчтой тодорхойлсон байдаг. Мэдээж энэ хоёр бүх төвшинд Монголтой ил далд ,,,юм байж л байгаа, бид политикээ л барина

Avatar

Зочин 2021-10-26 66.181.161.74

Хүрэлсүх жинхэнээсээ хадаг барьж шавь болоод ирэх нь дээ, ОюунЭрдэнэ хөрсөн дээрээ буусан л хэлэлцээ хийгээсэй, Үнэнд гүйцэгдэж байгаагаа дээр дооргүй ойлгох болсон доо бид.

Avatar

зочин 13 2021-10-26 202.9.46.94

ОРОСУУД МАНАЙД АШИГТАЙ ТУСТАЙ ГЭРЭЭ ХИЙХГҮУЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ХАРИАН БОГД УУЛ ТӨМӨР ЗАМ ЭГИЙН УСАН СТАНЦ : р станцаа барихад л садаа бүү болоосойдоо ТЭР ГАЗЫН ХООЛОЙ НЬ БОЛ БИДЭНД ОГТ ХЭРЭГҮЙ ЮМ БАЙГААНДАА ХООЛОЙ ТАВИСАНААР МОНГОЛЫН ДАРАГ НАРЫГ КРЕМЛЭЭС ТОМИЛДОГ БОЛНО ШҮҮ ОРОСУУДЫН ДАРЛАЛААС ГАРАХ ХУВЬГҮЙ АРД ТҮМЭН ЮМ БОЛУУ

Avatar

үйлдвэрлэгч 2021-10-26 66.181.160.27

2 хөрштэйгөө чөлөөт худалдааны гэрээ байгуулаарай, үндэсний үйлдвэрүүдийг хөгжихөд маш их түлхэц болно.

Avatar

үйлдвэрлэгч 2021-10-26 66.181.160.27

Хятад ба Орос хөршүүдтэйгээ чөлөөт худалдааны гэрээ байгуулбал монголчууд бидэнд маш хэрэгтэй байна, энэ 2 аварга зах зээл рүү ноос ноолуур, арьс шир, нэхий, эсгий бүтээгдхүүн, хивс мөн цаашид экспортлох боломжтой болох хүнсний ногоо, мах зэргээ татваргүйгээр хоёр хөрш рүүгээ нийлүүлдэг болчихвол манай үндэсний үйлдвэр хөгжихөд их түлхэц болно. Манай архийг хүртэл Орос руу худалдах боломжтой. Бид 3,5 саяуулаа үйлдвэрлээд ч хангаж чадахааргүй том зах зээл.

Avatar

Зочин 2021-10-26 202.126.88.218

ЗААВАЛ ОЛИМП ТААРУУЛАН УРД ХӨРШИД ОЧДОГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ. БААХАН БЯЛДУУЧ СҮГСЭЛЗҮҮРҮҮД ДАГУУЛААД Л , ОЧИЖ БАЙГАА УЛСДАА Ч ДАРАМТТАЙ ДОНШУУЧЛАХ ЮМ. АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ОЛИМПИЙН ҮЕЭЭР Л ЛАВ ЯРИГДАХҮЙ Ш ДЭЭ.

Avatar

ЗОЧИН 2021-10-26 103.111.68.3

Хэдий болтол бадар барьж амьдрах юм болдоо.

Avatar

123 2021-10-26 192.82.74.73

Манай аймхайг нь хэр удаан хүлээлгэж, номхон зогсоолгож байгаад загинах болдоо…?! Нөгөө данх нь дипломат ёсны хэдэн протокол зөрчиж онигоонд ороод ирэх бол? ЭР ХҮМҮҮС ШИГ БАЙГААРАЙ, АЙХ ЗҮЙЛГҮЙ ШҮҮ

Avatar

ИРГЭН 2021-10-26 202.9.46.11

ГАЗАР НУТАГАА АВААД НҮҮЧИХГҮЙГЭЭС ХОЙШ 2 ХӨРШТЭЙГӨӨ ЭВТЭЙ БАЙЖ, ХЭЛ АМАА ОЛОЛЦОЖ, 1 ЦОНХООР ХАРЖ, ХАРИЛЦАН ХАМТРАН АЖИЛЛАХААС ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ. МАН- Н ДАВУУ ТАЛ НЬ 1 ЦОНХООР ХАРЖ, НЭГДЭЖ ЧАДДАГТ ОРШИНО.

Avatar

Монгол 2021-10-26 122.201.31.253

Монголын хамаг баялагийг хуйвалдан дээрэмдэж байгаад баригдаж Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарт хоншоороо тас цохиулаад буцааж улсад хураалгасан АН-ын луйварчид энэ 2-т мөн ч их өширхөх юм даа, ард түмэн энэ 2-ыг дэмжиж байгаагаа саяын сонгуулиар хот хөдөөгүй харууллаа,
АН-ын луйварчдыг дэмжээгүй ээ, одоо А Н У С нам нэрээ солиод ч явахгүй ээ

Avatar

Үүр 2021-10-26 202.126.89.129

Тийм шүү зөв. Эвт шаазгай буш барина гэдэг шиг аливаа зүйлд нихуур эвээр үзэх хэрэгтэй шү

Avatar

ХУУЛЬЧ 2021-10-26 192.82.64.190

,,,,,, ХОЁР ХӨРШТЭЙГЭЭ УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ ,НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ТАЛААРХИ ХАРИЛЦААГ ТӨР, ЗАСГИЙН ӨНДӨР ДЭЭД ТЭРГҮҮНҮҮД ҮРГЭЛЖЛЖ УУЛЗЭЖ АЙЛЧИЛАХ НЬ МОНГОЛ УЛС ОРШИН ТОГТНОЖ БАЙГААГИЙН ИЛЭРЭЛ ШҮҮ ДЭЭ,,,,,,ЮУ НЬ БУРУУ ГЭЖ БОЛЖ БАЙНА ,,,,

Avatar

Зочин 2021-10-26 202.21.108.46

2 тийшээ амь авараач бид яг чадарлаа гэж очилоо доо, очоод 2 хөршийнхөө дунд хов зөөнөө энэ 2 нуруулуу ш****г Хэнтийн гарууд. Гуйлгачилж тохирч ирчээд энд ирээд гулхидна. Тэгээд ахиад чангалуулна. Энд чааваас гаарийчин алим.

Avatar

мгл 2021-10-26 122.201.22.112

оодтойхон бэлдэж огооройдоо,наад дурак чинь попорч богс улайлгахвии!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж