"Ерөнхийлөгч ОХУ-д, Ерөнхий сайд Хятадад айлчлал хийнэ"

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгч ОХУ-д, Ерөнхий сайд Хятадад айлчлал хийнэ"

"Ерөнхийлөгч ОХУ-д, Ерөнхий сайд Хятадад айлчлал хийнэ"
Монгол Улсын Засгийн газрын гишүүд өнөөдөр /2021.10.26/ сэтгүүлчидтэй уулзалт хийж байна. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар оролцож 2022 онд салбартаа хийх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, мэдээлэл өгч буй юм.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг төрийн өндөрлөгүүдийн айлчлалын талаар мэдээлэл өгөхдөө "Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар гадаад бодлогын асуудалд нэг үг хэлдэг, нэг цонхоор гадаад руу хандаж, нэг байр суурьтай байгаа нь хоёр хөршид маань таалагдаж буй. Бид хоёр хөрштэйгөө удаан хугацаанд шийдэж чадаагүй асуудлаа ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна.
Цаашид хоёр хөрштэйгөө хамтран томоохон төслүүдээ хөдөлгөх цогц арга хэмжээг авахаар дээд түвшинд ярьж байгаа. Ойрын хугацаанд хийх өндөр, дээд хэмжээний айлчлалын тов тодорхой болсон. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчилна. Өвлийн олимпийн үеэр цар тахлын нөхцөл байдал намжвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлал хийнэ" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж