Афганистаны хүн ам өлсгөлөнд нэрвэгдэхийг НҮБ-аас анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Афганистаны хүн ам өлсгөлөнд нэрвэгдэхийг НҮБ-аас анхаарууллаа

Афганистаны хүн ам өлсгөлөнд нэрвэгдэхийг НҮБ-аас анхаарууллаа

Хүн амын талаас илүү хувь нь ирэх саруудад өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэж буй Афганистанд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай болсон талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдэгдэв.

НҮБ-ын хоёр агентлаг “Хүнсний аюулгүй байдлын нэгдсэн шатлалын ангилал”-аас тус улсын 2021 оны намраас 2022 оны гуравдугаар сар хүртэлх нөхцөл байдлыг тооцоолон гаргасан тайланд үндэслэж уг мэдэгдлийг гаргасан гэжээ.

Тодруулбал, Афганистан улсын хүн амын талаас илүү хувь буюу 22.8 сая хүн арваннэгдүгээр сараас эхлэн хүнсний хомсдолын ноцтой асуудалтай тулгарахыг хамтарсан мэдэгдэлд тодотгожээ.

Хямралыг зохицуулахын тулд Дэлхийн хүнсний хөтөлбөрт сар бүр 220 сая ам.долларын санхүүжилт, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хувьд 11.4 сая ам.долларын санхүүжилт нэн шаардлагатай гэжээ. НҮБ-аас уг хямралыг зохицуулах ажлын төлөвлөгөөний ердөө гуравны нэг хувь санхүүжсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж