Голомт Банк нь БНТУ-ын İş Bank-тай корреспондент харилцаа тогтоож “Турк Лира” валютыг шинээр нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Голомт Банк нь БНТУ-ын İş Bank-тай корреспондент харилцаа тогтоож “Турк Лира” валютыг шинээр нэвтрүүллээ

Голомт банк гадаад төлбөр тооцоог валютын өргөн сонголттойгоор харилцагчдадаа хүргэхийг зорин ажилладаг. Энэ хүрээнд БНТУ-ын İş Bank-тай корреспондент харилцаа тогтоож, тус улсын мөнгөн тэмдэгт болох Турк Лира (TRY) валютыг төлбөрийн системдээ нэвтрүүллээ.  Ингэснээр Голомт банк харилцагчдын төлбөр тооцоог Лира валютаар гүйцэтгэхийн зэрэгцээ валют арилжааны үйлчилгээг мөн хүргэх боломжтой болсон юм.

Турк Лира валют зах зээлд нэвтэрснээр төлбөр тооцоонд шинэ боломжийг бий болгоод зогсохгүй, жилээс жилд өсөн нэмэгдэж буй Монгол Турк хоёр улсын хоорондох худалдаа, бизнес хамтын ажиллагааг дэмжихэд ихээхэн ач холбогдолтой. Энэ оны 3-р улирлын байдлаар хоёр орны хооронд хийгдсэн нийт худалдааны хэмжээ 44 сая ам.доллар байсан нь Ковид-19 цар тахлаас үл хамааран өнгөрсөн оны дүнгээс 8%-аар өссөн дүн юм.

Голомт банк гадаад төлбөр тооцооны үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч банкны хувьд нийт 14 төрлийн валютаар төлбөр тооцоо гүйцэтгэж байна. Мөн энэ оны 3-р улирлын байдлаар системийн хэмжээнд нийт 9.3 тэрбум ам.долларын харилцагчдын гадаад төлбөр тооцоо олон улсын SWIFT сүлжээгээр дамжин хийгдсэнээс 3.2 тэрбум ам.доллар буюу 35%-ийг Голомт банк дангаараа гүйцэтгэжээ.

İş Bank нь 1924 онд байгуулагдсан бөгөөд 2021 оны хагас жилийн байдлаар 661 тэрбум лирагийн активтай, 1200 салбартай, 23000 ажилтантайгаар дэлхийн 23 оронд үйл ажиллагаа явуулдаг, улсдаа тэргүүлэгч Туркийн хамгийн том хувийн банк юм. Түүнчлэн İş Bank нь гадаадын 22 салбар, 2 төлөөлөгчийн газар, 3 охин компаниараа дамжуулан олон улсад үйл ажиллагаа явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж