Хиймэл оюун ухаанаар бүтсэн к-поп хамтлаг тоглолтоо хийнэ | News.MN

Хиймэл оюун ухаанаар бүтсэн к-поп хамтлаг тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Хиймэл оюун ухаанаар бүтсэн к-поп хамтлаг тоглолтоо хийнэ

Хиймэл оюун ухаанаар бүтсэн к-поп хамтлаг тоглолтоо хийнэ

"AI" буюу хиймэл оюун ухаан салбар бүрт тэсрэлт хийх шинжтэй. “Bloter” сайтын мэдээлж буйгаар Өмнөд Солонгосын “Kakao Entertainment” болон “Netmarble”-ийн охин компани “Metaverse Entertainment” нарын хамтран бүтээсэн дөрвөн гишүүнтэй "AI" хамтлаг тун удахгүй тоглолтоо хийх гэнэ. “MAVE” нэртэй энэ хамтлаг нь дэлхийн энтертайнмент, шоу салбарт тэсрэлт хийнэ гэж “Kakao Entertainment” үзэж байгаа аж.

Гар утасны тоглоом хөгжүүлэгч “Netmarble” компани “BTS World” хэмээх төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Харин “Kakao Entertainment” нь “Starship Entertainment”, “Play M Entertainment”, болон “Cre.ker Entertainment” зэрэг алдартай к-поп агентлагуудыг эзэмшдэг. Ийнхүү технологи болон энтертайнмент салбарт хэдийнэ хөлөө олсон хоёр компани тэсрэлт хийх ажээ.

Саяхан “Sidus Studio X”-ийн виртуаль хүн "Rozy" “Shinhan Life Insurance” компанийн сурталчилгаанд тоглосон. "Rozy" нь Өмнөд Солонгосын анхны виртуаль хүн гэдгээрээ алдартай.

Монголд ч мөн виртуаль модель Амара нэг хэсэг олны анхаарлыг татсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оноч 2021-10-26 66.181.161.92

ХОУ гэдэг нь хүн загварыг гаргаад тэр загвар нь бүтээж буй юм. ө.х. хөгжмийн дууны үг, аяыг жишээ нь хүн бүтээхгүй. Тийм ая хийдэг ХОУ хийгээд тэр ХОУ нь хүний сургасан загвараар ажиллаад тэр аяыг бүтээнэ. Дууны үг, царай, амны хөдөлгөөн гээд бүгдийг ХОУ-гаар хийлгэж болно. Гэхдээ сургалтыг нь хүн загвар гаргаад, дата-г нь цуглуулж байгаад сургана. Манайхан сая орчуулга хийдэг, монгол хүний хоолойгоор ярьсан юмыг бичиг болгодог гэх мэт ХОУ-г хийлээ. Үндсэн загвар нь яг адилхан байдаг юмаа.

Avatar

ЗОЧИН 2021-10-26 66.181.191.158

ХИЙМЭЛ ОЮУН УХААНААР БҮТСЭН ГЭХЭЭР БУРУУ ОЙЛГОГДООД БАЙНА. ХҮН Л БҮТЭЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭ. ХИЙМЭЛ ОЮУН УХААНТАЙ 3Д БҮТЭЭЛ ГЭВЭЛ ЗӨВ БОЛОХ БАЙХ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж