"AI" буюу хиймэл оюун ухаан салбар бүрт тэсрэлт хийх шинжтэй. “Bloter” сайтын мэдээлж буйгаар Өмнөд Солонгосын “Kakao Entertainment” болон “Netmarble”-ийн охин компани “Metaverse Entertainment” нарын хамтран бүтээсэн дөрвөн гишүүнтэй "AI" хамтлаг тун удахгүй тоглолтоо хийх гэнэ. “MAVE” нэртэй энэ хамтлаг нь дэлхийн энтертайнмент, шоу салбарт тэсрэлт хийнэ гэж “Kakao Entertainment” үзэж байгаа аж.
Гар утасны тоглоом хөгжүүлэгч “Netmarble” компани “BTS World” хэмээх төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Харин “Kakao Entertainment” нь “Starship Entertainment”, “Play M Entertainment”, болон “Cre.ker Entertainment” зэрэг алдартай к-поп агентлагуудыг эзэмшдэг. Ийнхүү технологи болон энтертайнмент салбарт хэдийнэ хөлөө олсон хоёр компани тэсрэлт хийх ажээ.
Саяхан “Sidus Studio X”-ийн виртуаль хүн "Rozy" “Shinhan Life Insurance” компанийн сурталчилгаанд тоглосон. "Rozy" нь Өмнөд Солонгосын анхны виртуаль хүн гэдгээрээ алдартай.
Монголд ч мөн виртуаль модель Амара нэг хэсэг олны анхаарлыг татсан билээ.
Холбоотой мэдээ