Эрээнд Сovid-19-ийн халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй | News.MN

Эрээнд Сovid-19-ийн халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй

COVID-19

Эрээнд Сovid-19-ийн халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй

Эрээнд Сovid-19-ийн халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй

"Ньюс" агентлаг хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа" агентлагийн Улаанбаатар дахь салбараас авсан Өвөр Монгол дахь Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх албан ёсны тоо баримтыг хүргэж байна.


Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын тээвэр логистикийн паркийн нэгэн ажилтан Сovid-19-ийн халдвар авсан нь энэ сарын 13-нд тогтоогдсон. Улмаар Монгол Улс болон Хятад хоорондын хилийн гол боомт Эрээн ба Замын-Үүдийн боомт хаагдаад байгаа билээ.

Тэр үеэс хойш Эрээн хотод Covid-19 халдварын нийт 15 тохиолдол бүртгэгдээд буй бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус хотод халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Харин Өвөр Монголын Алшаа аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд Сovid-19 халдварын 35 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр халдвар авсан хүмүүсийн нийт тоо 79 болсон байна. Энэ 79 тохиолдлын 78 нь Монгол Улстай хиллэдэг, Монгол-Хятадын нүүрс тээврийн гол гарцуудын нэг болох Сэхээ боомт байдаг Эзнээ хошуунд бүртгэгдээд байна.

Өвөр Монголын өөртөө засах орны төв Хөх хотод одоогоор халдварын гурван тохиолдол бүртгэгдээд буй бөгөөд тус хот нь өчигдөр бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, шинжилгээ авчээ.

Хятад нь “Covid-19-Тэг” стратегийн хүрээнд халдвар гарсан газруудад хөл хорио тогтоох, бүх нийтийг шинжилгээ болон вакцинжуулалтад хамруулах зэргээр цар тахалтай тэмцэж байна. Цар тахлын тархалтын энэ удаагийн давлагаа нь тус улсын 11 мужийг хамраад буй юм. Өвөр Монголын хэмжээнд Хөх хот, Ордос, Алшаа болон Шилийн гол аймаг гэсэн дөрвөн газарт халдвар бүртгэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-26 202.126.88.49

төр засагтай, төр нь засгалсан шиг засгалдаг улс сайхан юм оо…3 саяхан хүнтэй байж өвчинд нэрвэгдээд, нүүрс зэсийн үнэ гадаад орчинд нэмэгдээд байгаа алтан үеийг ашиглаж чадахгүй ам л нээвэл мөнгөгүй гэдэг арчаагүй засагтай авилга хээл хахууль нь өдрөөс өдөрт цэцэглэж байгаа ч улс нь хөгжиж хүчрхэгждэггүй тэгсэн мөртлөө энгэрээрээ дүүрэн одон медаль гялалзуулсан алдартнуудтай манай МОНГОЛ одоо яанаа????!!!

Avatar

pkxny 2021-10-26 202.21.99.66

төр засагн ь хариуцлагатай байж тархалтыг нам дарж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж