“Өвөөд вирусийн эсрэг хүчтэй тариа хийгээд зүрх нь дийлээгүй” | News.MN

“Өвөөд вирусийн эсрэг хүчтэй тариа хийгээд зүрх нь дийлээгүй”

COVID-19

“Өвөөд вирусийн эсрэг хүчтэй тариа хийгээд зүрх нь дийлээгүй”

“Өвөөд вирусийн эсрэг хүчтэй тариа хийгээд зүрх нь дийлээгүй”

Цар тахлын улмаас олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа билээ. Covid-19 вирусийн өвчлөл өдрөөс өдөрт цар хүрээгээ тэлж нас баралт ч нэмэгдэж байна. Цар тахлаар өвөөгөө алдсан иргэн Д.Даваажаргалтай ярилцлаа. Монгол Улсад өнөөдөр /2021.10.25/-ийн байдлаар 1593 хүн Covid-19-өөр амиа алдаад буй.

Covid-19 өвчнөөр өвөөгөө алдсанд эмгэнэл илэрхийлье. Цар тахал олон айл хагацал зовлон авчирч байна даа?

-Манай өвөө түргэвчилсэн оношлуураар эерэг гарч сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Харамсалтай нь, эмчлүүлэх явцдаа нас барсан.  Манай гэрийнхэн өвөөг Covid 19-ийн халдвараар нас барсан гэж анх итгэж байсан. Гэвч нас барсных нь эмнэлгийн бичиг баримт бүрдүүлж явахад Covid 19 биш болох нь нотлогдсон. Эмч нарын зуун хувийн хариуцлагагүй үйлдлээс болоод өвөө маань амиа алдчихлаа. Халдвар аваагүй хүнд Covid 19-ийн эсрэг хүчтэй эм тариа хийсэн. Тэр нь өвөөд сөргөөр нөлөөж, амиа алдах шалтгаан болсон байх гэж хардаж байна.

-Өвөө чинь ямар нэг хууч өвчтэй байсан уу. ЭМЯ-наас мэдээлэхдээ халдвар аваад амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь хууч өвчтэй гэж сэрэмжлүүлээд байгаа болохоор асууж байгаа юм шүү, уучлаарай?

-Зүрхний шигдээс болж, хоёр удаа хагалгаанд орж байсан. Зүрх нь өвдөөд байсан учраас есдүгээр сарын 3-нд аймгийнхаа эмнэлэгт хэвтэх гээд шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Аймгийн эмнэлгээс гарахад нь биеийн байдал нь дордож, сульдсан байсан. Өвөөтэй амьдардаг манай гэр бүлийнхнээс Covid 19 вирус туссан хүн байхгүй. Тэр дундаа ээж минь хамгийн ойр, асарч байсан хүн.

Нэг гэрт амьдардаг эмээ, дүүгийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Аймагт эмчлүүлж ирээд зүрх нь зүгээр болохгүй өвдөөд байхаар нь  сумын эмнэлэгтээ хандсан юм билээ.  Сумын эмч нар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад  эерэг гарсан учраас тусгаарласан. Үүнээс болоод өндөр настай хүн цочролд орж сэтгэл санааны байдал нь тогтворгүй болсон гэж бодож байна.

Сумын эмнэлгийн үйлчилгээ хэр байсан бэ?

-Би  сумын эмнэлэг рүү залгаж манай өвөө хоёр удаа зүрхний хагалгаанд орсон, даралт өндөртэй хүн болохыг хэлсэн. Эмээг залгахад “уээжинд нь гал асаад байгаа юм шиг санагдаад байна” гэсэн гэсэн. Тиймээс сайн үзэж, чагнаад өгөөрэй гэж гуйсан. Гэтэл  үзэж чагнах нь бүү хэл өвөөг маань загнасан байна лээ.

Тиймээс эмч нарын харилцаа, хандлага дээр ч гомдолтой байна.  Хоёр хөлөөрөө алхаад эмнэлэгт орсон өвөөгийнхөө цогцосыг мооргын өрөөнөөс авлаа, харамсалтай байна. Манай өвөө зүрх муутай хүн учраас ханиалгахаар амнаас нь цус гардаг. Тэрийг түргэвчилсэн оношлуураар үзэж Covid-19 вирус илэрсэн гэж үзсэн байх. Тиймээс вирусийн хүчтэй тариа хийсэн юм байна лээ. Тэрийг нь  зүрх нь дийлээгүй.

-Өвөөгийн чинь биеийн байдлын талаар эмнэлгийн зүгээс та нарт мэдээлэл өгч байсан уу?

-Ямар нэг хууч өвчин нь дийлдэхээ байгаад хэвтэрт орсон бол хүний жам ёсны тавилан гэж ойлгоно. Эмнэлгээс өвөө чинь зүгээрээ гэж хэлснээс хойш 2-3 цагийн дараа бурхан болсон. Энэ нь үнэхээр цочирдмоор гэнэтийн үйл явдал байсан. Өвөө чинь удахгүй эдгэнэ гэж хэлсэн үгэнд итгээд хүлээсэн.

Эртхэн биеийн байдлын нь талаар үнэнийг хэлсэн бол аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл өвөөд чинь эмчилгээ хийж байгаа удахгүй эдгэнэ гэдэг хариултыг удаа дараа өгсөн. Тухайн үед эмнэлгийн их эмч нь амралтад явчихсан  юм байна лээ. Тиймээс сувилагчид нь утсаар ярьж өвчтөнийхөө биеийн байдлыг мэдээлдэг. Өвөөг чинь үзэж байгаа, эмчилгээ хийж байгаа гэж удаа дараа худлаа хэлсэн дээ.

Х.Доржпалам

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-26 185.38.175.132

========= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-26 202.179.27.51

Эмнэлэг мэдээд л шаардлагатай эм тариаг нь хийж байгаа ш дээ. Та нар өөрсдөө эмч нараас илүү мэддэг байсан юм бол гэртээ эмчлээд эдгээчихгүй яах гэж эмнэлэгт хэвтүүлсэн юм.

Avatar

Хүн шулмууд вакцин гаргаж авсан 2021-10-26 46.27.145.211

Наад вакцин чинь хор шүү дээ үхэрнүүд аягүй өөрсдийгөө хамгаална гэж найдаад байгаа юм.эрүүл ухаантай хүмүүс наадхыг чинь хийлгэхгүй гэж тэмцээд байна.короногоор далимдуулж хүн ам цөөрүүлэх эрчүүдийг үргүйдэл болгох зорилготой хорт план

Avatar

Зочин 2021-10-26 66.181.187.35

ха ха. эрүүл ухаантай юу

Avatar

ЗОЧИН 2021-10-26 202.9.46.94

ҮХСЭН ХҮНЭЭ ЧЗҮГЭЭР БАЙЛГАХГҮЙ ХОГИЙН АРД ТҮМЭН ШҮҮ ЭНЭ ХӨДӨӨНИЙ ТЭНЭГҮҮД

Avatar

Badarch taxar 2021-10-26 59.153.114.140

Сувилагч нар нь алчихсан юм байна ! Одоо амь насын нь нэх тэднээс ! Тэд нар хашраад айгаад дахиж хүн алахгүй болох байх !!

Avatar

ЗОЧИН 2021-10-26 66.181.191.158

ТЕСТЭЭР ҮЗЭЭД ЭЕРЭГ ГАРСАН БОЛ КОВИД МӨН ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЗАЛУУ ХҮМҮҮС КОВИД ТУССАНАА Ч МЭДЭХГҮЙ ХАЛДВАР ТАРААЖ БАЙНА. ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧТЭЙ АРХАГ ХУУЧ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСТ КОВИД ХҮНД ТУСЧ БАЙНА. ХАЛДВАР ИЙМ ӨРГӨН ХҮРЭЭНД ТАРХСАН БАЙХАД КОВИД БАЙХ МАГАДЛАЛТАЙ.

Avatar

ЗОЧИН 2021-10-26 66.181.191.158

ХҮНД ХИЙГДЭЖ БАЙГАА ЭМ ТАРИА БҮГД ЗААЛТТАЙ. ТАРИАНААС БОЛСОН ГЭДЭГТ ИТГЭХГҮЙ БАЙНА.

Avatar

Зочин 2021-10-26 202.21.118.6

Эмнэлэг зохих арга хэмжээгээ авсан л байж таарна. Өнгөрсөн хүний ясыг өндөлзүүлээд яахав дээ, буяны үйлийг нь сайн хийгээрэй, залуучууд ч өртөөд л байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж