Монголын Хэвлэлийн хүрээлэнд (МХХ) "Ардчилал ба Сэтгүүл зүй” сэдэвт түүхийн товчоон, галерей нээгдэв. Уг галерейг Монголын хэвлэлийн хүрээлэнгийн 25 жилийн ойн хүрээнд байгуулжээ. Мөн үеэр МХХ-д ажиллаж байсан үе үеийн сэтгүүлч нарын эдэлж хэрэглэж байсан багаж хэрэгслүүдээр бэсрэг музей байгуулсан байна.
МХХ-гийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах хэлсэн үгэндээ, "Хэвлэлийн хүрээлэн нь чөлөөт хэвлэл ид бүрэлдэж эхлэх үед байгуулагдаж Монгол Улсад чөлөөт, бие даасан, олон ургалч хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжихийн төлөө ажиллаж ирсэн. Мөн Монголын хэвлэл мэдээллийн ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд туслах, улс орны нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлж байна" гэж тэмдэглэв.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ