“Рио Тинто” Монголын зээлийн 70 хувийг тэглэх санал тавьжээ | News.MN

“Рио Тинто” Монголын зээлийн 70 хувийг тэглэх санал тавьжээ

“Рио Тинто” Монголын зээлийн 70 хувийг тэглэх санал тавьжээ

“Рио Тинто” Монголын зээлийн 70 хувийг тэглэх санал тавьжээ

“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улсын эдийн засаг тэлэхэд маш чухал ач холбогдолтой. Хөрөнгө оруулагч талтай үл ойлголцсон, маргаантай байдал хэвээр үргэлжилсээр байвал ганц том “Оюутолгой” төслөө нураахад ойрхон байгааг гадны экспертүүд сануулж байна.

Түүхий эдийн үнэ түүхэн дээд түвшинд хүрч, дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсээр буй энэ үед Монгол Улс ашиг хүртэхгүй үлдэх эрсдэлтэйг Европын Худалдааны танхимаас анхааруулж, “Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ” байгуулахыг санал болгожээ.

Мөн гэрээний дагуу Хөрөнгө оруулалтын тухай гол хууль, тогтоомжуудыг урт хугацааны туршид өөрчлөхгүй байх нь чухлыг дурдаад, ингэснээр бодлогын тогтвортой байдлыг хангах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэв.

“Оюутолгой” төслийн одоогийн яриа хэлэлцээ дууссаны дараа гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа стратегийн хөрөнгө оруулалтын гэрээнүүдээ өөрчлөхгүй, дахин хэлэлцэхгүй байх хэрэгтэйг онцлон анхааруулсан байна.

Европын Худалдааны танхим байр суурийн бичигтээ, гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээ болох 100 мянган ам долларыг бууруулах, виз олгох нөхцөлийг дээрдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж тусгажээ.

Сүүлд авсан мэдээллээр, “Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд, "Turquoise Hill Resources" компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу нар Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт захидал хүргүүлжээ. Тус захидалд “Рио Тинто” компани гурван санал дэвшүүлсэн байна.

Эхнийх нь, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх” санал. Хоёр дахь нь, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, гурван жилийн хугацаанд 400 сая ам.доллар олгох. Гурав дахь нь, менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал.

Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагч тал төслийн үйл ажиллагааны зардлаас гурван хувь, хөрөнгөөс зургаан хувийн менежментийн төлбөр авч буй юм.

"ОЮУТОЛГОЙ" КОМПАНИ ХОЁР УДАА ЗАРДЛАА ХЭТРҮҮЛСЭН

"Оюутолгой" компани хоёр удаа зардлаа хэтрүүлээд буй. Анх ил уурхайд зардлаа хэтрүүлэхэд Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрсөн байдаг.

“Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал үлэмж хэмжээгээр нэмэгдэж, уурхай ашиглалтад орох хугацаа бараг хоёр жилээр хойшилсон асуудлаар хөндлөнгийн шалгалт хийсэн шинжээчдийн дүгнэлт гарсан.

Уг дүгнэлтээр гүний уурхайн ашиглалтад орох хугацаа даруй 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал 1.45 тэрбум ам.доллар буюу 4 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас шалтгаалаагүй байна гэж үзсэн билээ.

“Рио Тинто” компани болон “Оюутолгой” ХХК Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, хөрөнгө оруулагчдад “Урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг, геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалан зардал нэмэгдэж, хугацаа хэтэрсэн” гэж тайлбарласан.

Монгол Улсын Засгийн газар энэ бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохдоо 4.3, 4.4, 4.5, 4.6, 5.5 а, б, в, 7.1 гээд татварын буулт хийжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо “Rio Tinto” компани “Оюутолгой” төслийн гүний уурхайн зардлын хэтрэлттэй холбоотой хангалттай тайлбар ирүүлэхгүй байгааг мэдэгдсэн билээ.

22 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРИЙН АСУУДАЛД ШИЙДЛЭЭ САНАЛ БОЛГОЖ, УДАХГҮЙ ШИЙДЭЛД ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор нэмэлт тайлбар өгөхөөр “Turquoise Hill Resources” компанийн гүйцэтгэх захирал Стив Тибоу Монгол Улсад ирээд сар гаруй хугацаа өнгөрч буй юм. Түүний хэлснээр, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд зарцуулж буй зардал, хөрөнгө оруулалт 5.3-6.7 тэрбум ам.доллар буюу 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэх, мөн цар тахлын нөлөөллөөр үүдэн гарч байгаа нэмэлт зардлыг 2020 оны нарийвчилсан төлөвлөгөөндөө тусгажээ.

“Туркойз Хилл Ресурс” компани өнөөдрийн байдлаар 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаагийн дотор Засгийн газрын 34 хувьд ногдох хөрөнгө оруулалт ч багтжээ.

Стив Тибоугийн хэлснээр, “Туркойз Хилл Ресурс”, "Рио Тинто", "Оюутолгой" компаниуд төслийг урагшлуулах чин хүсэл эрмэлзэлтэй байгаа аж. Мөн Засгийн газрын санаа зовниж буй 22 тэрбум ам.долларын өрийн асуудалд шийдлээ санал болгосон бөгөөд удахгүй шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв. Сануулахад, "Рио Тинто" групп Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг авах нь битгий хэл 22 тэрбум ам.долларын өрөнд орох тайлан ирүүлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар Лондоны Арбитрын шүүхэд татварын хоёр акттай холбоотой маргаан үргэлжилж байна. "Оюутолгой"-н гүний уурхайн ашиглалт хойшилсноор манай улсын төсөвт ихээхэн сөргөөр нөлөөлж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

93 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-26 202.21.108.141

Ингэж ажиллаж болж д байгаа биз дээ.Ингээд ирэнгүүт засгийн газрыг огцруулна гэж яриад байх юм.

Avatar

Зочин 2021-10-26 192.82.70.140

Оюу Толгой Монголын нутаг дэвсгэр дээр байгаа монголчуудын баялаг. Тэд ирж хамаг юмыг ухаж авчихаад дээр нь өрөнд оруулдаг хэн юм бэ? Монголчуудын Риод тавьсан ганц ч мөнгөний өр байхгүй. Өөрсдөө хулгайлсан бүх алтыг маань, зэсийг маань, хэрэглэсэн усныхаа хамт бүгдийг эргүүлж төлөөд газрын гаваар орцгоо! зайлцгаа!

Avatar

Зочин 2021-10-26 202.126.88.152

Тэглээд нэмэргүй дээ ахиад өрөнд орно зээл авна идчихнэ

Avatar

Зочин 2021-10-26 202.126.88.152

Наадуул чинь ахиад зээл өр тавьж идэхээ л бодно хэрэггүй

Avatar

Зочин 2021-10-26 94.230.208.147

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-26 94.230.208.147

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Иргэн 2021-10-26 202.21.101.130

Монголын засгийн газар гадаадын луйварчидтай гэрээ хийж хэрэггүй. Луйварчин дээрэмчид хэзээд худал хуурмаг, заль мэх л гаргана. Хөөж гаргая баялаг минь газар дороо байж байг.

Avatar

Зочин 2021-10-26 202.131.225.197

guilgachin setgelgeetei tegeed yaduu amidraad yavj bai

Avatar

Зочин 2021-10-26 202.21.107.90

Хахаха😅😆🤣

Avatar

Зочин 2021-10-26 202.179.27.51

Оросууд Эрдэнэтийг ашиглахдаа бүтэн хот босгож өгөөд, татвараа хүртэл төлж байгаад явсан. Рио Тинто хэдэн контейнер л босгосон. Даргад нь их мөнгө өгч, ард түмэнд нь үлгэр ярьж өгчихөөд улсаар нь өрөнд унагаад арилах санаатай. Монголчууд тэнэг биш гэдгийг харуулах хэрэгтэй!

Avatar

Үхэр монгол 2021-10-26 103.140.11.151

Эрдэнэт үйлдвэр Оюу толгой 2 н хооронд асар их ялгаа байгаа цаг хугацааны тухайна үеийн систем тухайн үед эрдэнэт алдагдалтай ажиллах үед алдагдал г н төсөв с нөхдөг гээд олон юм байна

Avatar

Зочин 2021-10-26 124.158.70.51

Алдагдлыг төсвөөс нөхнө нтр. Битий ингэж шаөжий

Avatar

Зочин 2021-10-26 192.82.70.140

Бууны нохой!

Avatar

зочин 2021-10-26 192.82.87.240

Засгийн газар мундаг ажиллаж Оюу толгой нааштай боллоо.Баярлалаа.Жагсагчид эх орноо гэх сэтгэл өчүүхэн ч алга.Хутган үймүүлэгчид

Avatar

Зочин 2021-10-26 202.126.89.246

санжийн баяр УРТ НАСЛААСАЙ. ҮХЧИХВЭЛ БИД ЧИНЬ ХЭНДЭЭ ГОМДОЛ ХОРСЛОО ГАРГАХ БИЛЭЭ.

Avatar

Зочин 2021-10-26 202.126.88.218

Туркойз хилл чинь ОТ-г барьцаалж босгосон мөнгөөрөө хөрөнгө оруулчихаад юуны чинь өр энэ тэр вэ? 1.6 тэрбум хаанаас гарах вэ?

Avatar

Зочин 2021-10-26 202.126.89.246

2-УУЛАА ТАНАЙ ЭХНЭРИЙГ ХАМТ ТЭЖЭЭГЭЭД ЭЭЛЖИЛЖ БАВАЯ. ЧИ 34%-ИЙГ НЬ ӨӨРӨӨ ГАРГА БИ 66%-ИЙГ НЬ ГАРГАЯ. ЧИ НЭГ ШӨНӨ ХАМТ ХОНО, БИ (РИО) 2 ШӨНӨ НЬ ХАМТ ХОНОЖ БАЙЯ. ЧИ МӨНГӨГҮЙ ЮМ ЧИНЬ 34%-ИА НАДААС ЗЭЭЛЧИХ (2 ТЭРБУМ ДОЛЛАР). БИ 4 ТЭРБУМАА ГАРГАНА. ХЭСЭГ ХУГАЦААНЫ ДАРАА АРАЙ ИХ ЗАРДАЛТАЙ БАЙНА ЧИ 4 ТЭРБУМ БИ 8 ТЭРБУМ БОЛЛОО Ш ДЭЭ ГЭНЭ. ЧИНИЙ ЗЭЭЛСЭН 4 ТЭРБУМ ЧИНЬ УДАХГҮЙ ХЭДХЭН ЖИЛИЙН ДАРАА 22 ТЭРБУМ БОЛНО Ш ДЭЭ ТӨЛӨӨРЭЙ ХӨГШӨӨН!! ӨӨ ТИЙН ЭХЛЭЭД МИНИЙ ХҮҮХДИЙГ ТӨРҮҮЛНЭ ЧИ 2050 ОНООС ХОЙШ ХҮҮХДЭЭ

Avatar

Зочин 2021-10-26 202.126.89.246

ГАРГУУЛААРАЙ!!

Avatar

Зочин 2021-10-26 202.126.88.180

Гарчигаа зøв бичиж байх соёлд суралцах хэрэгтэй !

Avatar

Оноч 2021-10-26 66.181.161.92

ЗГ уг нь зөв байр суурин дээр байна. Гэхдээ, энэ ХОГ-ээг сайжруулахгүйгээр үнэхээр явахгүй. РИО-ийн зорилго бага сага өгөөш өгч байгаад дахиад 10 жил хожих. Угаасаа тэд ингэж л ажилдаг. Анхнаасаа тултал нь муу гэрээ хийдэг. Түүнийг нь жижиг улс ойлгох гэсээр 10 жил болдог. ойлгоод маргаад эхлэхтэй зэрэг нь жаахан буулт хийгээд дахиад 10 жил авдаг. Тэгээд дахиад асуудал үүснэ. Тэр үед аргална гэж тооцдог. Хэвийн ашигтай гэрээ хийх үед аль хэдийн хамаг ашгаа хийцэн байхаар тооцож ажилдаг.

Avatar

Оноч 2021-10-26 66.181.161.92

Эдийн засгийн алуурчдын ажилдаг үндсэн схем. Анхны гэрээг авилгадаж байгаад тултал нь шудрага бус гэрээг хийдэг гэдгийг л бүү март. 2009 оны гэрээг л засаж чадахгүй бол РИО-ийн хүссэнээр тэдний схемээр л явж бна гэсэн үг. Хамгийн гол аюул дотоодын урвагчид л юм. Тэд л РИО-ийн талд ил далд үйлчилж, тэдний схем-рүү оруулдаг.

Avatar

Зочин 2021-10-26 192.82.70.140

Хамаг ашгаа аль хэдийнэ хийчихсэн бна гэдэг нь хамаг баялгийг ухаад зөөгөөд дуусгачихсан бидэнд ухах юм үлдээгүй болсон бна гэсэн үг бна гэсэн үг шүү! Ингэхийн тулд дэлхий дээр үйлдвэрлэгдэх боломжтой хамгийн том эксковаторуудыг захиалан оруулж ирэн өдөр шөнөгүй ухуулж ажиллуулж бна. Эднийг маш яаралтай хөөж гаргах хэрэгтэй бна. Болбол өөрсдөө хийгээд болохгүй бол шороогоор нь булаал хаячих. Ийм сайхан эх оронд өлсөж үхэхгүй ээ, гонж!

Avatar

Боги 2021-10-26 202.126.88.209

Удахгүй Оюу толгой хаалгаа барих юм бнда. Монголын Рэкэт-г дэсэх пүүс компаан гж дэлхий дэр үгүй

Avatar

mgl 2021-10-26 103.9.90.130

S.Bayar TS.Elbegdorj 2 bgaa tsagt ih gai tarindaa RIO-g ulain tseejeeree hamgaaldag garuudshdee

Avatar

Odnoo 2021-10-26 203.91.115.51

Rio tinto oorsdoo exelj or tawisnaa daraan 70% iin teglene genvv.arga zali uu. Bvx oroo 100% tegleed noogdol ashig awax xugatsaag naasluulaad tatwaraa nem.xyanalt shalgaltiig saijruulj uls torchdod ogson awilgalaa il bolgo.

Avatar

Ванга 2021-10-26 66.181.161.92

яг үнэндээ наадах чинь л яваад байгаа юм. Гэхдээ, бид монголчууд авилгач шуналтай улс төрчдийн хар гайгаар ийм байдалд орчихсон. Тэд монголчуудыг 100% өрөнд оруулаад дараа нь 70%-ийг нь чөлөөлье гэж санал тавьж байншд. Эдийн засгийн алуурчид ингэж л ажилдаг. Яг одоогийн ажил хариуцаж буй улсад бол маш хэцүү сонголтын өмнө ирж буй юм. Урьд байсан хар гайг арай багасгана, гэхдээ бүрэн чадах уу? чадахгүй бол хараалгасаар л байна. дахиад 10 жил хараалгана. РИО-ийн зорилго 10 жил хугацаа хожих.

Avatar

Зочин 2021-10-26 202.21.110.106

ardiin namiinhan mundag bainaa. ardchilsan nam tor barij baih ued oyotolgoin omno ni boholzoj said ni ch ochij nevtreh, tatvariinhan hyanalt shalgalt hiih erhgui g*** boldog bailaa

Avatar

Оноч 2021-10-26 66.181.161.92

Тэр бараг үнэн шүү. АН яахавдээ, Баабар мэтийн эдийн засгийн алуурчдын гар хөлөөр удирдуулаад байхаар монголын эрх ашгийн эсрэг ажилдаг бүлэг, дээр нь бүгд нийлж байгаад зоригтой хулгай хийдэг л бүлэг. Монголчууд орк энэ тэр гээд байгаа ч ард түмэн мэдрэмжтэй, тэд өнгөрсөн хугацаанд харчихсан. АН бол том, өлөн хулгайчдын бүлэг юм бна. МАН бол тэдний дэргэд аядуу бага гарын хулгайчид юм бна гэдгийг.

Avatar

Зочин 2021-10-26 66.181.191.124

МАН хүний гараар могой бариулсан. С.Баяр Оюутолгойн гэрээг УИХ-д 46 суудалтай нам стандарт бус засгийн газар байгуулж, 2009 онд ерөнхийлөгч Н.Энхбаярийн эсрэг намаараа ажиллаж Элбэгдоржийг ерөнхийлөгч болгон байж хийсэн. Дубайн гэрээ. МАН, АН бүлэглэл Алтанхуягийн засгийн газрыг унагаад, АН, МАН хамтарсан засгийн газар байгуулж Сайханбилэгээр Дубайн гэрээг хийлгээд МАН өөрсдөө засгаа хаяад гарцгаасан. Одоо АН үйлийн үрээ эдэлж байгаа. Энэ засгийн газар Оюутолгойн асуудлаар маш сайн ажиллаж байн

Avatar

Зочин 2021-10-26 66.181.161.61

ЗГЗ Болд монгол элгээ харуулж маш нааштай санал дэвшүүлсэн болтой. Манай УИХ гэдэг ямарч хариуцлага хүлээдэггүй бүлгээрээ иидэж уух шийдэл гаргадаг ард түмнийхээ эсрэг гэмээр сонин газар байнаа. Анхаасаа 34 хувиа эзэмшинэ гэдэг бол ямарч мөнгөгүй этгээдийн хувьд байж боломгүй шийдэл байсан. Энэ л өрөнд оруулах төслийг муухай харагдуулах үндэс болсон. Бас маш олон улс төрчид ОТ төслөөс ашиг хүртэх гэж дарамт үзүүлсэн. Тэднийг ил тод зарлах ёстой. Одоо Оросын байгалийн хий дамжуулах төсөл рүү яаж

Avatar

Ванга 2021-10-26 66.181.161.92

Анх Эрдэнэт-ийг барихад 1970-аад онд монголчууд мөнгөтэй байсан юм уу. Эрдэнэтийн овоо л байсан биздээ. 49%-ийг Эрдэнэтийн овоог гаргасан учраас эзэмшиж, хамтарсан компани байгуулсан юм. Одоо Оюу толгой дээр оюу-толгойн баялгаа гаргачихаад яагаад хувь эзэмшиж болдоггүй юм. Яахаараа баялгаа гаргачаад ӨРӨНД ороод сууж байдаг юм. Ийм гэрээг авилгаар л хийдэг гэдгийг бүх дэлхий мэднэ.

Avatar

МОНГОЛ хүн ухаан 2021-10-26 192.82.82.171

Монгол улсынБаыгалийн баялаг Ард түмний өмч оюу толгойн газрын доорхи баялагаа эхлээд үнэлгээжүүлээд хэдэн тэрбум долларын баялаг байгааг нэг бүрчлэн тодорхой тооцоолж гаргаад дараа нь нь Рио тинтотой шинээр хамтарч харилцан ашигтай гэрээ байгуулах ёстой шүү дэээээээ

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-10-26 202.9.46.94

эхнээсээл 34 хувь эзэмших хэрэггүй роялти тавараа аваад явах нь зөв гэсэн гадын зөвлөхүүд додоодын эдийн засагчдын үгэнэд рорхгүй гуамжны луйварчмдын үгээр л болоо биздээ одоо эцэс сүүлд нь алдаагаа ойлгоод 34 хувиа зарна гээд гугйгаад сууж байна хятад улс яг хажууд нь биш бол РИО ээн төслийг хаяад гарах л байсан ОРОСУУД РИОг хөөлөгож гаргаад дараа нь оюутолгойг мэдэлдээ авангуут хятадуудда зарчаад зайгаа брих төлөвлөгөөтэй олон жил ажиллаж байна нүүрсний бизнэсийг бол булаагаад авцан байгаа

Avatar

Ванга 2021-10-26 66.181.161.92

Эрдэнэт дээр 49-ийг аль 70-аад онд ЗХУ-тай гэрээ хийхэд авч байсан ард түмэн юм. Яг тэр жишгээр 34-ийг аваад ир гэж УИХ тогтоол гаргасан ч Баяр, Баярцогт, Баабар нар газрын дорх баялаг чинь капитал биш юм бна, тэгж тооцож болдоггүй юм бна гэж ард түмний толгойг эргүүлж байгаад ЗЭЭЛ-ээр мөнгөөр, нийлмэл хүүтэй авах болгосон байдаг. Энэ үед эсрэг ярьсан бүх хүнийг ПОП гэж цололсон. Ард түмнийг 70-ийн ашигтай гэрээ гэж хууран мэхэлсэн байдаг. 34-ийг авна гэсэн УИХ-ын шийдвэрийг өрөнд оруулах схем

Avatar

Оноч 2021-10-26 66.181.161.92

Анх монголчууд монголын баялгийг лицензи гэдэг эрээн цаасаар арилжиж эхэлсэн цагаас ОТ-ыг Айвонхоуд өгсөнөөс бүх юм эхэлсэн. Газрын доорх бүрэн бус мэдээгээр 600 тэрбумаар үнэлэгдэх ордыг лицензи гэдэг цаасаар эзэмшиж ашиглахаар өгчихсөн. Тэгээд сүүлд ХОГ гэрээ гэдэг юм хийхдээ УИХ маргаж ПОП гишүүдийн ачаар ядаж 34-ийг баялаг гаргасан талын хувиар эзэмшинэ гэсэн тогтоол гаргамагц РИО монголын хэсэг улч төрчидтэй нийлж байгаад мурьчихсан байдаг. Зорилго нь 34-ийг өрөнд оруулж бгаад буцаах.

Avatar

ОТ-оос ноогдол ашиг, татвараа авч чадахгүй бол тэгээл өнгөрөө... 2021-10-26 66.181.161.92

Эрдэнэт муу муухай төр ажиллуулдаг тул хулгай, дээрэм байдаг. ҮНЭН. Гэхдээ, Эрдэнэтийн улсын төсөвт өгдөг мөнгө монголыг хамгийн хүнд үед авч гарсан. Хулгай луйврыг монголчууд хийдэг нь нэг кармаанаас гараад нөгөө кармаанд орж байдаг тул монголын Эдийн засагт шингэж байдаг. Цааш хувийн болоод үржиж байдаг. Оюу толгой эсрэгээрээ хятадын хилээр гараад хэдээр зарагддаг гэдгийг хэн ч мэдэхгүй. Хамгийн гол нь тэр мөнгө хэзээ ч эргэж орж ирдэггүй. Дэлхийн өөр том эдийн засгийг дэмжиж, үржиж байдаг.

Avatar

Оноч 2021-10-26 66.181.161.92

Хамгийн гол юм НЭГ УДААГИЙН МӨНГӨ бишээ. Хамгийн гол юм монголчууд хилээр гарсан баялаг, цааш хэдээр зарагдаж монголын татварын алба хууль ёсны авах ёстой ТАТВАРАА авч чадаж байна уу гэдэг асуудал. Эндээс л бид хэдий хэмжээний баялаг гараад бид хэдийг авдаг вэ гэдгийг яг таг мэдэж чадна. Анх талх зураад 70%-ийг монгол авна гэж сурталчилж байгаад 2009 онд энэ хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Өнгөрсөн 10 жилийн алдаг оног дүнгээс ОТ монголчуудад 10%-ийн өгөөж өгч байгаа нь мэдэгддэг.

Avatar

Зочин 2021-10-26 66.181.176.87

uheruud tegj bgad yuchgui hotsorov doo!!!!!!!!

Avatar

Оноч 2021-10-26 66.181.161.92

Айн танай эзэн чинь тэгж хэлж байна уу. Битгий горьд новшоо. Чам шиг монгол хэлтэй гадны угаадас долоож амьдардаг этгээдүүд нэг өдөр баригдана. Эх орныхоо эрх ашгийг эсрэг байсныг чинь илчилнэ. Харж л байгаарай. Одоо том дуугардаг урвагч маш их цөөрсөн. чам шиг иймэрхүү юм маш товч бувтнаж суудаг болсон. Гэхдээ л танигдана, баригдана.

Avatar

Зочин 2021-10-26 49.0.149.20

ЕР НЬ ГАДНЫ НӨХӨР АЙЛД ИРЭЭД ЭХНЭРИЙГ НЬ АВЧИХААД ЧИ З0 ХОНОГИЙН 10 Т НЬ ЦУГ БАЙ ХООЛ УНДАА ХИЙЛГЭ БУСАД ҮЕД НЬ ЭХНЭР ЧИНЬ МИНИЙХ ДЭЭР НЬ ЧИ ЭХНЭРЭЭ МАШИНААР НААШ ЦААШ ЗӨӨЛГҮҮЛСНИЙ МӨНГӨ ТӨЛ ГЭСЭНТЭЙ АГААР НЭГ САНАГДААД БНА БОЛДОО ЧИ УЛСЫНХАА ТӨЛӨӨ БАГА Ч ГЭСЭН АЖЛААД ӨГӨӨЧ АЛС НЬ ҮР ХҮҮХЭД НАРТ ЧИНЬ ХЭРЭГТЭЙ БАЙХШҮҮ ЭС ТЭГВЭЭС ОЙЛГОМЖТОЙДОО ХУУЧЧУУЛЫН ХЭЛДЭГ Л БОЛНОДОО

Avatar

ЗОЧИН 2021-10-26 202.9.46.11

1,6 ГЭДЭГ ЧИНЬ ЗАРДЛЫН ХЭТРЭЛТ 1,4- ГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛЭХ ГЭСЭН ЗАЛЬ МЭХ БАЙНА.

Avatar

Тоочин хүн шүү 2021-10-26 203.91.115.252

1.45 тэрбум ам.доллар = 4 тэрбум орчим төгрөг ???
"хөрөнгө оруулалт 5.3-6.7 тэрбум ам.доллар буюу 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэх" энэ одоо юу гэсэн үг вэ?
Иргэд ойлгохгүйм чинь юу ч гэсэн яадгийн гэж байгаа юмуу? Эсвэл редактор нь ийм мулгуу юмуу?

Avatar

Зочин 2021-10-26 87.106.127.200

ГАДААДЫН ХУЛГАЙЧУУДЫГ ХӨӨГӨӨД ГАРГАВАЛ ТААРНА, БАЯЛАГ НЬ ҮР ХОЙЧДОО ҮЛДЭГ,

Avatar

Зочин 2021-10-26 202.179.26.220

ogt huleej avah sanal bish bn. mongolchuudiig harlagan teneg hun gej oilgoj bn. ugaasaa luivar hiij baisanaa huleen zuvshuursun hereg. 34 hubid onogdoh zeel gej iu yariad baigaa ium be. 34 onogdoh ashig gej baihaas

Avatar

Зочин 2021-10-26 59.153.84.70

энгийн хувьцааны 34 хувь гэхээр ойлгомжтой ш дээ

Avatar

mgl 2021-10-26 202.126.89.40

zugeer sanal bish uu? harin nadad hediig uguh ve gedeg darga nariig oruulj bolohgui shuu.

Avatar

Эрдэнэ 2021-10-26 103.26.193.117

Баялагаа татварын хөнгөлөлттэй өгөөд өртэй үлдэнэ гэж юу яриад байна аа, Монголын ХХК ны адил татвар төлөөд 49 эзэмшиж болох байх, эс тэгвээс монгол газар нутгаас зайл

Avatar

Зочин 2021-10-26 202.126.90.142

Heden jiliin daraa hundiilsun nuh,evderhii tomornuud uldeh baihdaa.Haagaad ur hoichdoo uldeevel yasiin ,ireedui ruugee uher buugaar buudaj baindaa

Avatar

Зочин 2021-10-26 202.126.90.142

Rio Tinto IL uurhaigaas ashgaa oltcon odoo ambaardaad huuguud garga

Avatar

Зочин 2021-10-26 66.181.190.12

rio tintogiin zeeleed hergelsen mongonii huug trq- iin 49, mongoliin zasgiin gazar tolood bna. . rio tinoto oruulsan mongoo avchihsan yum chin odoo yavuulchihaj bolno.

Avatar

ZOCHIN 2021-10-26 159.196.80.247

HEZEE MONGOLIIN TALD ASHIGTAI GARNA TER HURTEL ZOGSOOH N ZUV…ENE SANAL GEED BGAA YM CHINI URTEI GEHDEE TER URNUUS CHINI HASII GEED BGAA YMAADAA…. ASHIGGUI YMIIG ….ZUGEER L ZOGSOOSON N DEER….ZESIIN UNE TENGERT HADSAN CH MONGOL HUMUUST ASHIGGUI YMIIG ……..TED L TERBUMTANGUUD BOLNOSHUUDEE….MONGOL URIIN TULBURT …LONDONGIIN SHUUHEER……

Avatar

Зочин 2021-10-26 59.153.87.168

Улс орон ард түмний эрх ашгийн эсрэг ажилласан энэ нөхрийг цаазлах ёстой

Avatar

Холбоо 2021-10-26 122.201.31.31

Баярцогт, С. Баяр нар хэрэв хахууль авсанаа хүлээгээд нотолчихвол бүрэн өршөөлд хамруулах хэрэгтэй. Тэгж гэрээг бүхэлд нь хүчингүй болгож болох юм. Бүх юм хийгдээд дуусах пөхөж байгаа болохоор одоо л хийх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-10-26 192.82.68.145

1,4$ terbum n 4 terbum tugrugtei tentsdiimuu? Yun 22 terbum$ yavaad bnaa. Joohon oilgomjtoi yum bichmeeriin

Avatar

Зочин 2021-10-26 124.158.70.124

22ni zasgiin gazariin niit ur tulbur

Avatar

ЗАЙЛ 2021-10-26 202.55.191.194

"Европын Худалдааны танхимаас анхааруулж" ЭНЭ ОДОО ХЭН БЭ

Avatar

Зочин 2021-10-26 150.129.143.243

РИО ТИНТО КАЗАХСТАНД ЗЭС ТӨМӨРИЙН УУРХАЙД ХЭД ХЭДЭН ТАТВАРТ АШГИЙН 30 ГАРУЙ ХУВЬ ЗҮГЭЭР Л ДУУГУЙ ТӨЛӨӨД Л ЯВДАГ

Avatar

Зочин 2021-10-26 192.82.91.238

Боломжийн санал байна. Одоо тохиролцсон нь дээр дээ. Даваасүрэн мэтийн өвчтэй улс самарна шүү. Аль ч үгүй болов.

Avatar

ЗОЧИН 2021-10-26 103.212.119.244

за битгий тэнэгт

Avatar

Зочин 2021-10-26 192.82.91.238

Үндэслэл нь?

Avatar

Te4r 2021-10-26 139.5.218.151

HUTSLAAL BAINA. MINII YUMIIG ASHIGLAJ ASHIG OLCHIHOOD ATSNIINHAN ZEEL HUNGULUH..HUTSALGUI ASHGAAA 50/50-r HUVAANAA……………..CHADAHGUI BOL NAAD TUMRUU AVAAD ZAILAA

Avatar

Зочин 2021-10-26 192.82.91.238

Ха ха. Чи тэр хэлэлцээрт нь орооч. Загнаад загнаад явчих юм биш үү. Асуудал шийдэгдлээ.

Avatar

Зочин 2021-10-26 103.11.195.34

Аваагүй зээлийг төлнө гэж юу байхавдээ. Рио тинто монголчуудаар үнэхээр тоглож өгч байна. Авилгалд идэгдсэн монголоор тоглоно гэдэг ч

Avatar

Зочин 2021-10-26 192.82.91.238

Аваагүй гэж юу хуцаад байна аа. Бэлнээр аваад тараасан байж л авсан болох уу?

Avatar

мгл 2021-10-26 122.201.22.112

европын холбоо монголчуудыг хохироод улд,ашиггуй гэрээгээ ургэлжлуул гэж зовлогоо огсон гэдэг худлаа!бид от-н гэрээнээс оргуй,ашигтай байх естой!эсвэл зогсоо!

Avatar

Зочин 2021-10-26 202.126.89.158

Засаг маань риотой дажгүй ажиллаж байна. Тавьж санал нь боломжийн байна. Одоо үүнийгээ гэрээндээ тусгаад шинээр далд уурхайн гэрээгээ байгуулаад ажлын эхлүүлье. Гол анхаарах зүйл нь борлуулалтын орлогын гэрээг ил болгож, АМНАТ шудрагаар тооцох

Avatar

Батхуяг 2021-10-26 202.179.24.72

Оюутолгойгоор босгосон доллароо Рио хөнгөн цагаан г.м. төсөлд шилжүүлсэн гэж Г.Тэмүүлэн зарлалаа. Сарын 30-40 мянган долларын цалинтай Н.Багабанди огт дуугарахгүй юм. Үнэн учрыг мэдэх эрхтэй биз дээ бид чинь. Багабандийг телевизээр юу амжуулж суудгийг нь яриулаач.

Avatar

Зочин 2021-10-26 124.158.94.88

bagabandi gej helgui korolag endees zailuulj, uur idevhtei zaluu huniig tavih yostoi

Avatar

Иргэний төлөөлөл 2021-10-26 202.126.88.62

Яаж 100 гэх вэ дээ, 99 хувь байхад болно доо. Өвөг
дээдсийн минь үлдээсэн байгалийн эхийн нандин баялаг минь.

Avatar

Зочин 2021-10-26 66.181.161.38

Huukee, Oyukaa, Zandkaa, Nyamkaa! Riotinto -g dahiad iluu tom buult hiilguuleh heregtei shu! Luivarchid Mongolchuudiig arai ingej hyamdhan unelj bolohgui. 34% -aa buheld n unegui avah heregtei

Avatar

Zochin 2021-10-26 66.181.180.253

Баялаг аа өгөөд яахаар өрөөнд ордог юм тухайн үед төр барьж байсан шуналуудыг аманд нь хахаж үхтэл нь мөнгө чихээд хайран ч баялаг минь мал төртэй улс

Avatar

Zochin 2021-10-26 66.181.170.73

Shunal ikhedvel s****m bolnoo gej neg yg bdg daa.

Avatar

Зочин 2021-10-26 202.126.89.195

Манай улс ямарч төлбөр төлөхгүй луйврын гэрээ хийсэн авилга авсан хүмүүсийг тогтоож шүүх залилан хийсэн Рио Тинтогийн захирлуудыг ОУ ын шүүхэд өгөх 51 хувь Монголчууд эзэмших гэрээг шинээр байгуул эрх зүйн үндэс нь ОУ ЫН ХЭМЖЭЭНД БҮРДЛЭЭДЭЭ.

Avatar

J. Erka 2021-10-26 66.181.161.45

Монгол алхам алхамаар урагшилж байна. Мэдлэггүй, дээр нь хариуцлагагүй, авлигатай "Гэрээ" байгуулсаны хор гарч байгаа гэх үү дээ … Аль аль тал нь шударга байвал хөрөнгө оруулагч ч илүү хожно. Хөрөнгө оруулагч угаасаа оруулсан хөрөнгийн хэмжээгээр, хөрөнгө оруулаагүй талаас илүү авдаг ердийн зарчим үйлчилдэг биздээ … Хөрөнгө оруулалт, зардалд нарийн хяналт хэрэгтэй шүү … "Төсөл" дуусахад Монгол Улс, түүний Засгийн газар өргүй, хохиролгүй байх ёстой … Монгол Африк, Латин Америк биш шүү ..

Avatar

ИРГЭН 2021-10-26 202.21.127.168

ЗАСГИЙН ГАЗАР БАЙР СУУРИНДАА ХАТУУ ЗОГСОХ ШААРДЛАГАТАЙ. БИТГИЙ АВЛИГА АВААД БУУГААД ӨГЧИХӨӨРӨЙ. ЭНЭ СОЛОНГОО ГЭДЭГ ЭМЭГТЭЙГ МАШ ИХ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ. АРД ТҮМЭНЧИНЬ ХАРЖ БАЙГАА ДЭМЖИЖ БАЙГАА

Avatar

Ajiglagch 2021-10-26 192.82.64.81

Энэ янзаар бол Монголд хэн ч дахиж хөрөнгөө оруулахгуй юм байна. Харамсалтай

Avatar

Зочин 2021-10-26 202.126.90.9

ҮХЭЭЧ ЧИ. РИО НИЙТДЭЭ 12 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛСАНД МАНАЙ 34%-Д НООГДОХ ЗЭЭЛ Ч БАГТСАН БАЙНА. ИХДЭЭ Л ЭНЭ. ҮР ДҮНД НЬ ЯАСАН МАНАЙ ТАЛ 22 ТЭРБУМЫН ӨРТЭЙ БОЛЦОН ШААЖИЙН. ЧИ ЭНИЙГ ЭХЛЭЭД ТАЙЛБАРЛААЧ МАЛАА. ТАНАЙ ӨМНӨӨС 4 ТЭРБУМ БИД ӨӨРСДӨӨ 8 ТЭРБУМ НИЙТ 12 ТЭРБУМ ШҮҮ ГЭСНЭЭ ОДОО ТАНАЙ ТАЛ 22 ТЭРБУМЫН ӨРТЭЙ ШҮҮ ГЭЖ ЯАЖ АМНААС НЬ ГАРДАГ БАЙНАА. ТЭРНИЙГ НЬ ЧИ ӨМӨӨРӨӨД БАЙХ.

Avatar

Зочин 2021-10-26 64.119.19.64

34 хувиа бушуухан өгч салахгүй бол Монголын тал өр төлбөрөөс хэзээ ч салахгүй!!!

Avatar

Гадны угаадас үр хүүхдэд чинь хүрэлцэх мөнгө байх уу? 2021-10-26 66.181.161.92

Аа тийн энэ 22 тэрбумын өрийн хавх энэ бүхэн анхнаасаа 34-ийг л монголоос салгах гэж ийм юм хийж эхэлсэн юм билээ. Чи ч эзнийхээ хүслийг л чимээгүйхэн шивнэсээр л байна уу. Урвагчид тэгээд хэдэн дойлуур авдаг юм болдоо. Амьдралд чинь хүрдэг юм уу, үр

Avatar

Зочин 2021-10-26 64.119.23.20

Рио Тинто олон улсын шүүхээр ялагдвал асар том торгууль хүлээх учраас шүүхийн шийдвэр гарахаас өмнө том буулт хийж байна. Одоо л харин манай засгийн газар 2 тийшээ хэт туйлшрахгүй дундыг барьж маш ухаантай шийдвэр гаргаж их өрөөс чөлөөлөх талаар нэгийг бодох цаг болжээ. Зэсийн үнэ дэлхийд асар өндөр байгаа энэ байдал удаан үргэлжлэхгүй. Тиймээс Рио санхүүгийн хувьд боломжтой байгаа. Харин 2 талын маргалдаан их удвал зэсийн үнэ навс унаж хэлэлцээ манай талд ашиггүй болж эргэх тал бий.

Avatar

Батбаяр.Т 2021-10-26 202.9.40.160

Хүн хэлээрээ ..Мал хөлөөрөө гэдэг үгтэй..Гэрээ хэлцэл ..бизнесийн маш том соёл. Энэ сайхан төслийг урагшлуулах чухал алхам хийжээ..Хэлцэлд оролцож буй талууд уян хатан ухаалаг сайхан хэлэлцээд уг төслийг амжилттай хэрэгжүүлэх нь маш хэрэгтэй. АМЖИЛТ

Avatar

Зочин 2021-10-26 202.21.97.30

хэрэв тийм санал тавьж байгаа бол х** гэж хэлмээр байна. ЗҮГЭЭР Л ГЭРЭЭГЭЭ ЦУЦЛААД ШИНЭЭР БАЙГУУЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ!!!

Avatar

Зочин 2021-10-26 119.40.103.6

70 хувь бишээ 100 хувь тэглэх ёстой юмаа

Avatar

Зочин 2021-10-26 119.40.103.6

70 хувь бишээ 100 хувь тэглэх ёстой юмаа

Avatar

Зочин 2021-10-26 119.40.103.6

70 хувийг 100 хувь тэглэх ёстой юмаа

Avatar

ОТ 2021-10-26 202.179.25.232

АНХ ЭХЛЭХДЭЭ 6,0 ТЭРБУМ ДОЛЛОРТ БАГТААНА ГЭЖ … ОДОО 12,0 ТЭРБУМ БОЛЖ . 6,0 ТЭРБУМ ЯАСАН ГЭХЭЭР ӨӨР УУРХАЙ РУУ ОРУУЛСАН ГЭЖЭЭ

Avatar

zochin 2021-10-26 202.126.92.18

22 terbumiigaa tegluulchih.

Avatar

Зочин 2021-10-26 192.82.75.218

Б.Болд оо. Салаавч өгч байна гэж эзэддээ хэл

Avatar

Зочин 2021-10-26 64.119.27.209

100% цуцалчих.

Avatar

Зочин 2021-10-26 192.82.91.238

Ха ха. Тэгвэл хамгийн түрүүнд чи хамраараа газар хатгах байлгүй.

Avatar

Зочин 2021-10-26 202.126.88.166

Тэхээс тэг гэж байгаа юм шиг Хятадад зарчихаад гараад явна даа!

Avatar

Зочин 2021-10-26 202.126.88.214

Байж болох хувилбар

Avatar

Зочин 2021-10-26 66.181.161.38

Baylagaa ugch baij zeel ablaa ch geh chig uy ged soirood baidag uym be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж