Хүүхдийн фондын мөнгөний амлалтуудаа шахаж авна" | News.MN

Хүүхдийн фондын мөнгөний амлалтуудаа шахаж авна"

Хүүхдийн фондын мөнгөний амлалтуудаа шахаж авна"

Хүүхдийн фондын мөнгөний амлалтуудаа шахаж авна"
Сураг алдарсан хүүхдийн фондын мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авсан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлжээ. Тодруулбал өчигдөр /2021.10.25/ 2.051.172.968 төгрөг “Хүүхдийн төлөө сан”-гийн дансанд шилжин орсон байна.
Ингэснээр “Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллага нь цаашид үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд Хүүхдийн төлөө санд бүх хандив шилжүүлж буй аж.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас тодруулахад "Засгийн газраас журам баталсан. Тэр журам нь хугацаатай. Хүүхдийн төлөө сангийн зарцуулалтад хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт багтсан. Ажлын хэсэг ажиллаж, сонгон шалгаруулалт зарлана. Сангийн дансанд шилжүүлсэн мөнгөн дүнг нээлттэй мэдээлсэн" гэв. Харин Соёлын дэд сайд М.Батбаяр "Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих тусгай зориулалтын гэрээ байгуулж, Хүүхдийн төлөө санд хандивын мөнгийг шилжүүлсэн. Анх   хандивын тоглолт зохион байгуулахдаа тусгай зориулалтаар Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын бүтээн байгуулалт хийх зорилготойгоо төслөө танилцуулсан. Тиймээс ард иргэд хандивын аянд нэгдсэн.
Төрийн бус байгууллагын хувьд хандивын мөнгөөр Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрыг барихад нэмэр хандив болно гэж ойлгож байна. Мөн Хүүхдийн төлөө сангийн данс руу хандивын мөнгийг шилжүүлснээр миний бие төрийн бус байгууллагаас гарах өргөдлөө өгсөн. Төрийн бус байгууллага нь гэрээний нэг тал учраас цаашдаа иргэдийн хүсэл зорилгыг илэрхийлэгч тал нь байх болно.  Хандивын тоглолтоор анх хоёр тэрбум 222 сая төгрөг цугларсан гэж байсан. Энд иргэн, аж ахуй нэгжийн амлалт орж буй. Бид сүүлд 150 сая төгрөгийн хоёр амлалттай хамт хоёр тэрбум 51 сая төгрөгийг шилжүүлсэн. Тодруулбал, "Макс" группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар 100 сая төгрөг шилжүүлнэ гэдгээ амалсан бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гараараа бичсэн каллиграфыг "НВЦ" компанийн захирал Ц.Баатарбилэг тухайн үед 50 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэр мөнгийг шилжүүлнэ гэдэг амлалт одоо ч хэвээрээ байгаа. Хандивын мөнгө өнгөрсөн хугацаанд арилжааны гурван банкны харилцах дансанд байсан. Учир нь төрийн бус байгууллага хадгаламжийн данс нээдэггүй" гэв.
Батлагдсан хууль, тогтоомжийн дагуу Хүүхдийн төлөө сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулахыг албаныхан хэлж буй.

Шинэ оны өмнөхөн бүх л урлаг соёлын одод хамтран  "Хүүхдийн төлөө фонд" төрийн бус байгууллагад хандив өгөхийг ард иргэдээс гуйсан. Ард иргэдээс ч багагүй хандив цугларсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр мөнгө хаана, хэний дансанд байгаа нь тодорхойгүй байсан юм.

 “Хүүхдийн төлөө фонд" төрийн бус байгууллагыг Соёлын дэд сайд М.Батбаяр, “Херо энтертайнмент"-ийн найруулагч Б.Баатар, жүжигчин Г.Ундармаа, "Sound of Mongolia" продакшны захирал Х.Дамдинсүрэн нар байгуулсан билээ.

Тэд өнгөрсөн тавдугаар сард хандивын тоглолтоор цугларсан хоёр тэрбум 25 сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүүхдийн төлөө санд албан ёсоор хүлээлгэн өгсөн талаараа мэдээлэл хийж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-26 185.38.175.132

***** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

худалч иргэн 2021-10-26 103.9.89.103

5-н тэрбум байх ёстой биз дээ. Зөвхөн автомашины улсын дугаарын дуудлага худалдаагаар орсон мөнгө нь 2 тэрбум байгаа…

Avatar

Зочин 2021-10-26 66.181.176.227

Сайн са5аатнуулын хандивыг сайн хадгалж байсан шударга хүмүүст баярлалаа. Бүрэн бүтэн хүлээлгэж өгчээ. Даанч одоо засгийн сантай хутгалдахаараа1 мэдэхнд бараа сураг тасоах байхдаа. Урьдах сангууд шиг л. МАН дарганар ч мөнгө төгрөг тэгээд хусахдаа гаргуундаа. Нохойн замаар орохвий

Avatar

уугууул 2021-10-26 66.181.161.65

зөндөө мөнгө цуглуулаад үрж шамшигдуулалгүй хүлээлгэж өгдөг мундаг хүмүүс юм.Харин яамны дэргэдэх хүүхдийн төлөө сангийн нөхдүүд үрчих вий дэ…

Avatar

Зочин 2021-10-26 66.181.161.38

Сайхан угааж угааж шилжүүлсэн байх даа

Avatar

Зочин 2021-10-26 202.131.244.210

Сүржин шоу, даржин үргэлжлэл…

Avatar

Зочин 2021-10-26 202.21.109.62

barag jil shahuu gahai baatar huulel aan gahai baatar naadam nertei ulsaas heden say tsohison odoo tegeeed heruul uuruultai geed heden tsaas ni butsagaad ogchie gesn bodoltoi baigaa naada gahai baatar sain shalgana shuu zolbin duuteigee niilej ulsiin mongo zavshih geed baij baigaa baatara uhsen buduun danjaadin sunseee chi ter battulgaas mongo saagad suuhad bolno shuu

Avatar

Зочин 2021-10-26 103.206.195.28

4 тэрбум л гэж харагдаад байхын

Avatar

Зочин 2021-10-26 202.21.97.30

сүүлийн 4 гүйлгээгээр хийсэн юм байнаа. 2021.Х.22-25нд оруулсан байна.
ХАРИН ЯАГААД ИЙМ ДАНСАНД АВЧ БАЙГАА ЮМ БОЛ ОО??? ӨӨР БУСАД ОРЛОГОТОЙ ХОЛЬЖ ХУТГААД??? БАС Л БАНТАН БОЛГОХОД АМАР ГЭЖ БОДСОН ЮМ БОЛОВ УУ!!!

Avatar

ИНЭЭХ ЮМ ЮҮ БАЙНАА 2021-10-26 202.179.25.232

ЯАЯГААД ИНЭЭГЭЭД БАЙГААМ БОЛ ….

Avatar

Зочин 2021-10-26 202.21.113.238

ЭЭЭ МУУ 2 ТАЖГАР АА

Avatar

Зочин 2021-10-26 202.21.113.238

ЭЭЭ МУУ 2 ТАЖГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж