Хүүхдийн фондын мөнгөний амлалтуудаа шахаж авна"

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Хүүхдийн фондын мөнгөний амлалтуудаа шахаж авна"

Хүүхдийн фондын мөнгөний амлалтуудаа шахаж авна"
Сураг алдарсан хүүхдийн фондын мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авсан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлжээ. Тодруулбал өчигдөр /2021.10.25/ 2.051.172.968 төгрөг “Хүүхдийн төлөө сан”-гийн дансанд шилжин орсон байна.
Ингэснээр “Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллага нь цаашид үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд Хүүхдийн төлөө санд бүх хандив шилжүүлж буй аж.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас тодруулахад "Засгийн газраас журам баталсан. Тэр журам нь хугацаатай. Хүүхдийн төлөө сангийн зарцуулалтад хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт багтсан. Ажлын хэсэг ажиллаж, сонгон шалгаруулалт зарлана. Сангийн дансанд шилжүүлсэн мөнгөн дүнг нээлттэй мэдээлсэн" гэв. Харин Соёлын дэд сайд М.Батбаяр "Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих тусгай зориулалтын гэрээ байгуулж, Хүүхдийн төлөө санд хандивын мөнгийг шилжүүлсэн. Анх   хандивын тоглолт зохион байгуулахдаа тусгай зориулалтаар Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын бүтээн байгуулалт хийх зорилготойгоо төслөө танилцуулсан. Тиймээс ард иргэд хандивын аянд нэгдсэн.
Төрийн бус байгууллагын хувьд хандивын мөнгөөр Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрыг барихад нэмэр хандив болно гэж ойлгож байна. Мөн Хүүхдийн төлөө сангийн данс руу хандивын мөнгийг шилжүүлснээр миний бие төрийн бус байгууллагаас гарах өргөдлөө өгсөн. Төрийн бус байгууллага нь гэрээний нэг тал учраас цаашдаа иргэдийн хүсэл зорилгыг илэрхийлэгч тал нь байх болно.  Хандивын тоглолтоор анх хоёр тэрбум 222 сая төгрөг цугларсан гэж байсан. Энд иргэн, аж ахуй нэгжийн амлалт орж буй. Бид сүүлд 150 сая төгрөгийн хоёр амлалттай хамт хоёр тэрбум 51 сая төгрөгийг шилжүүлсэн. Тодруулбал, "Макс" группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар 100 сая төгрөг шилжүүлнэ гэдгээ амалсан бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гараараа бичсэн каллиграфыг "НВЦ" компанийн захирал Ц.Баатарбилэг тухайн үед 50 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэр мөнгийг шилжүүлнэ гэдэг амлалт одоо ч хэвээрээ байгаа. Хандивын мөнгө өнгөрсөн хугацаанд арилжааны гурван банкны харилцах дансанд байсан. Учир нь төрийн бус байгууллага хадгаламжийн данс нээдэггүй" гэв.
Батлагдсан хууль, тогтоомжийн дагуу Хүүхдийн төлөө сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулахыг албаныхан хэлж буй.

Шинэ оны өмнөхөн бүх л урлаг соёлын одод хамтран  "Хүүхдийн төлөө фонд" төрийн бус байгууллагад хандив өгөхийг ард иргэдээс гуйсан. Ард иргэдээс ч багагүй хандив цугларсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр мөнгө хаана, хэний дансанд байгаа нь тодорхойгүй байсан юм.

 “Хүүхдийн төлөө фонд" төрийн бус байгууллагыг Соёлын дэд сайд М.Батбаяр, “Херо энтертайнмент"-ийн найруулагч Б.Баатар, жүжигчин Г.Ундармаа, "Sound of Mongolia" продакшны захирал Х.Дамдинсүрэн нар байгуулсан билээ.

Тэд өнгөрсөн тавдугаар сард хандивын тоглолтоор цугларсан хоёр тэрбум 25 сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүүхдийн төлөө санд албан ёсоор хүлээлгэн өгсөн талаараа мэдээлэл хийж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж