Ядууст бус баячуудад дэмжлэг болсон цахилгааны хөнгөлөлт | News.MN

Ядууст бус баячуудад дэмжлэг болсон цахилгааны хөнгөлөлт

Ядууст бус баячуудад дэмжлэг болсон цахилгааны хөнгөлөлт

Ядууст бус баячуудад дэмжлэг болсон цахилгааны хөнгөлөлт

Цар тахлын үед бүх айл, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцаж буй. Уг шийдвэр хэрэгжснээс хойш жил тойрох гэж байна. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед гаргасан эл шийдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж, энэ оны долдугаар сарын 1-нд дуусах байсныг одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн сунгаад буй. Ингэснээр энэ оны долдугаар сарын 1-нд хүчингүй болохоор байсан уг шийдвэр арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болно. Иргэдийг дэмжих зорилгоор төр цахилгаан, дулаан, хогны төлбөрийг хариуцахаар болсон нь сайн.

Бодит байдал дээр тусгалаа олж байна уу гэвэл үгүй.  Хэдийгээр томоохон аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг болж байгааг үгүйсгэх аргагүй ч иргэдэд хөнгөлөлт нь мэдрэгдэхгүй байгаа нь нууц биш.

Тухайн үеийн У.Хүрэлсүхийн Засгийн газрын тооцсноор, гэр хорооллын айл өрх дунджаар 240-530 мянган төгрөг, орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамаарч 560 мянгаас 1.1 сая хүртэл төгрөг, жижиг дунд аж ахуйн нэгж 7-30 сая, томоохон аж ахуйн нэгж 500 саяас 1.4 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж үзэж байв.

Тухайлбал, 2020 оноос энэ жилийн долдугаар сар хүртэл “Талх чихэр” компанийн цахилгаан, дулаан усны төлбөр нэг тэрбум 348 сая төгрөгийг төр хариуцсан нь том дэмжлэг. Энэ мэтчилэн аж ахуйн нэгжүүд зардлаа хэмнэснээр ажлын байраа хадгалж, бас цалингийн урамшууллыг ажилчдадаа олгож байсан сайн жишиг ч бий.

Засгийн газрын цахилгаан дулаан, ус хогны төлбөрийг тэглэх хөнгөлөлт чөлөөлөлтөд нийт 678 мянган өрх, 51 мянган аж ахуйн нэгж хамрагдаад буй. Өнгөрсөн долоон сарын цахилгаан, дулааны зардлыг “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газар хариуцаж 650 тэрбумыг гаргаж байсан бол энэ удаа ч мөн адил хариуцаж буй.

Гэхдээ өнөөдрийг хүртэл таван ханатай гэрт амьдардаг Доржийнхоос илүүтэй Зайсан, Нүхтийн аманд хувийн хаус, таун сууцтай баячуудад илүү эрх эдэлж буй. Хэдийгээр цахилгааны хөнгөлөлт чөлөөлөлтөд 100 мкб-аас доош сууцтай айл өрх хамрагдана гэж заасан ч үүнээс илүү мкб-тай таун, хаусны эздэд бол эсрэгээрээ завшаан болж байна.

Учир нь цахилгаан, дулааны төлбөрийг 100 хувь төлснөөс илүү гарсан багахан зардал төлөх нь баячуудад төлбөрөө тэглүүлсэнтэй ижил. Цахилгааны төлбөр нь гэхэд дор хаяж нэг хүний гурван сарын цалин, приус машины урьдчилгаа төлбөртэй дүйх нь мэдээж.

Үнэндээ төр иргэдээ дэмжих зорилготой гэх гоё үгээр чимэглэсэн уг дэмжлэгийг эрх баригчид өөрсдөө ч эдэлж байгаа нь нууц биш. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн “амбаар” гэхэд үүний тод жишээ нь.

Хаус нь мэдээж 100 мкб-аас илүү. Хоёр залгаа хаус нь гантиг чулуун фасадтай, цэвэр, бохирын сувагтай. Хашааг сагсны талбай, сүүдрэвч, тоглоомын талбай, хүлэмжийг иж бүрнээр нь тохижуулсан. Зөвхөн хашаа нь гэхэд бүрэн цугтгамал, орос үнэт тоосгоор эмжсэн бөгөөд 500 сая өлхөн давна.

Гаднаас нь харсан ямар ч тэнэг хүнд хэн нэгэн эрх мэдэлтнийх гэдэг нь шууд л ойлгогдох биз ээ. Гэтэл “Шударга” дүрд тоглох дуртай  Ц.Нямдорж өмнө нь  хувийн эдлэнгүй, түрээсийн байранд амьдардаг, амбаартай гэх зэргээр хэвлэлийнхэнд “ам гарч” байсан нь саяхан.

Мөн л Ерөнхийлөгч асан Х.Баттулга төрийн тэргүүн болоод удаагүй байхдаа Яармаг дахь ээжийнхээ хашаанд багтахгүй шахам том хаус сүндэрлүүлсэн нь тухайн үед олныг талцуулж байв. Бас л тэрбумаар тоологдох хөрөнгө. Олон нийтэд ил болсон нь л энэ болохоос өөр хэчнээн хувийн эдлэнгийн төлбөрөө татвар төлөгчдийн халааснаас гаргаж байгаа бол. Угтаа бол цахилгаан, дулааны төлбөрийг “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрээс хариуцаж байгааг Засгийн газар мэдэгдсэн ч татвар төлөгч иргэдтэй ч бас салшгүй холбоотой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-26 185.38.175.132

**** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 13 2021-10-26 202.9.46.94

ЕР НЬ НИЙГЭМ ТӨР НЬ БАЯЧУУД АЖИЛ ОЛГОЧДООЛ ДЭМЖИЖ ШИЙДВЭРЭЭ ГАРГААД ЯВАХ ЁСТОЙ ЯДУУ ГУЙЛГАЧИНГУУДАА ДЭМЖИХ ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ ТЭД БОЛ ЗАЛХУУЧУУД БУСАДЫГ МӨЛЖИЖ АМЬДАХРХ САНААТАЙ ДАВХАРГА БАЯЧУУД ГЭДЭГ НЬ ЧУХАМДАА МАШ ИХ ОЮУН УХААНАА АЖИЛЛУУЛЖ АСАР ИХ ХӨДӨЛМӨРЛӨДӨГ НИЙГЭМЭЭ АВЧ ЯВАА ШИЛДЭГ ИРГЭД БИЛЭЭ БИД ТЭД НАРААРАА БАХАРХАЖ ДЭМЖИЖ АЛДАРШУУЛЖ АМЬДАРЧ СУРАХ ЁСТОЙ ХУДЛАА ХАЙР ЗАРЛАЖ НИЙГЭМЭЭ ХОРЛОХ ӨӨДГҮЙ ФЕНГШҮ ЖАВХЛАН МЭТИЙГ СОНСОХ ХЭРЭГҮЙШҮҮ

Avatar

иргэн 2021-10-26 66.181.160.27

Дээр зураг байгаа тансаг хаусууд тэгээд нямкаагийн амбаар юм уу, ийм тансаг байшинг нямка амбаар гэж байгаа бол ард мань мэт нь ноорхой овоохойд амьдарч байгаа юм байна.

Avatar

Зочин 2021-10-26 64.119.25.100

Манайх ч баян биш л дээ. Улсаас тэтгэмж юм ч авч үзээгүй жирийн л айл. Гэхдээ энэ цахилгаан дулааны хөнгөлөлт манайд бол энэ хүнд үeд их л нэмэр боллоо. Биeсээ үгүйсгэх муулахын л донг тусчээ дээ хэдэн Монголчууд бид

Avatar

Зочин 2021-10-26 122.201.31.253

Монголыг дээрэмдэж байгаад баригдаж Хүрэлсүхэд хураалгасан АН-ын луйварчид, тэдний хөлсний хар хэрээнүүдэд бичих муулах, харлуулах олигтой юм олдохгүй байгаа юм байж дээ

Avatar

Уншигч 2021-10-26 192.82.68.216

Ер нь бол үнэн, шударга байя гэвэл хүүхэд бүрт 100000₮ гэдэг шиг өрх бүрт дээд тал нь 100000₮-ийн цахилгаан дулаан усны хөнгөлөлт өглөө гэсэн бол энэ хэт баячууд бас төрөөс төрсөн Нямдорж мэтийн нөхдүүдийн сая саяын төлбөр төлөгдөж улс өөр хэрэгтэй юмандаа зарах байсан юм. Манай ядуу иргэд авсан жаахан юмандаа нүд нь сохроод том гарзаа олж харахгүй шударга бусыг өөгшүүлээд байна.

Avatar

mgl 2021-10-26 202.126.89.40

Капитализм гэдэг чинь баячуулын нийгэм. Ийм нийгмийг хүссэн улс одоо яая гэхэв боолчлогдоод л байхаас.

Avatar

Зочин 2021-10-26 122.201.22.158

Чолоолт жигд шударга туссан гэж хэлэхгуй ээ гэхдээ энд нямдорж яах кстой гэж

Avatar

Зочин 2021-10-26 150.129.141.129

Odoo, үнийг чөлөөлөөд өгөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-10-26 150.7.169.167

Цахилгааны хөнгөлөлтөөр Хаустай боломжийн амьдралтай айл өрхүүд сард 500.000-1.000.000 төгрөгийн төлбөр хөнгөлүүлж байгаа бол ядуур өрхүүд 5.000-10.000 төгрөг л хөнгөлүүлж байна. Энийг өнгөрсөн өвлийн сарууд, энэ жилийн өвлийн саруудад хөнгөлнө гэж үзвэл боломжийн амьдралтай айл өрхүүд 5-10 саяын хөнгөлөлт эдэлсэн бол, ядуу өрхүүд 50-100 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн гэсэн үг.

Avatar

зочин 2021-10-26 103.143.41.2

Баян, ядуу гэлтгүй бүгдэд нь л нэмэр болж байна. Засгийн газарт баярлаж байгаа шүү.

Avatar

Зочин 2021-10-26 192.82.77.112

ene muu 2 zunii ambaar yu l shalia aj

Avatar

Болд 2021-10-26 124.158.69.35

ҮСРЭЭД л 500000 болно гэж Нямдорж сайд цензургүй ярианд ороод ярьж байсныг санаж байна. Би ойн захад байгаа 3 байшинг нь явдлын далимаар очиж үзсэн.Үнэхээр амбаар байнаа.Хавь ойрынхоны яриагаар Нямдорж сайд хааяа хар шил зүүсэн бүсгүйтэй ирж хоноод хулгана шиг чимээгүй харагдахгүй байж байгаад буцдаг.Хүү нь хааяа хэсэг орилолдсон согтуу залуучуудтай ирж,гадаа галд бүтэн хонь шарж идээд2-3 хоног шугилдаж байгаад явдаг энэ байруудад хүн амьдардаггүй гэхээр ньэнэ хүн амьдрах боломжгүй амбаар юм гэж

Avatar

Зочин 2021-10-26 64.119.27.12

бүх айлд ААН -д том нэмэр болж бн

Avatar

ХН 2021-10-26 202.179.25.232

БҮГДЭД НЬ Л ХЭРЭГ БОЛЛОО ШД ЮҮНД ГОНШИГНОНО ВЭ

Avatar

Даш 2021-10-26 192.82.65.120

Цахилгааны хөнгөлөлт энэ улсын иргэн бүрт тодорхой хэмжээгээр маш их тус болж байгаа. Бид л давраад байгаа болохоос биш. Мэддэг юм аа бичээрэй сэтгүүлч Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ ээ, үгүй бол жаахан судалгаатай бичих хэрэгтэй шүү.

Avatar

Уурхайчин 2021-10-26 64.119.27.209

Ойгүй юмаа.. Хойд насандаа ч ийм юманд орно гэж санагдахгүй байна шүү

Avatar

Зочин 2021-10-26 192.82.91.238

Зүгээр л тоо гүйцээх гэж бичихээр ийм л юм болно л доо.

Avatar

Irgen 2021-10-26 64.119.17.215

Ungursun hoino hasgiraad yahwe de.Togtool garch bh ued hashgirsan bol orlogo, amidraliin tuwshind ni zohitsuulah bolomj baisan baihdaa.Ail urhuuded chamlaltgui nemer bolson shu.

Avatar

123 2021-10-26 139.5.219.175

Галзуу хуний тэмдэглэл шиг юм. Утга алга

Avatar

Зочин 2021-10-26 202.9.47.3

За больж үз. Төр засаг зөндөө л харж үзэж байна. Одоо үнэгүй юм нэхэлгүй хөдөлмөрлөж сурахыг хичээ. Татвар төлж үзүүгүй сурвалжлагчийн бичсэн нийтлэл байна. Бас улс төржсөн. Больж үз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж