Зураач Ц.Болдбаатар: “Төгс зураг гэж байдаггүй ээ”

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Зураач Ц.Болдбаатар: “Төгс зураг гэж байдаггүй ээ”

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд МУЭ-н
гишүүн зураач Ц.Болдбаатар, барималч Ж.Энхтүвшин нарын “Алга дарам газар” уран
бүтээлийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийсэн билээ. Энэхүү үзэсгэлэнд рок,поп
урлагийнхан болон улс төрийн гадаад, дотоодын үе үеийн алдартнуудын  хөрөг зургуудыг урласан зураач
Ц.Болдбаатартай уулзлаа.

-Үзэсгэлэндээ
яагаад рок попын оддыг төлөөлүүлэн зурах болсон вэ?

-Ах нь өөрөө хөгжимд их дуртай. Анх урлагийханы хэдэн хөрөг
зурчихсан байж байгаад Долгионд үзүүлэхэд их дэмжиж хүлээж авсан. Тэр үедээ
нээх бодолгүй явж байснаа дараа нь зурмаар санагдаад тэгсээр байгаад нэмэгдэн
өнөөдөр үзэсэглэнгээ нээлээ.  Дор нь
зураад байсан ажлууд биш л дээ. Янз бүрийн хугацаанд л зурсан. Нийт эдгээр
хөрөг зургуудыг сүүлийн гурав, дөрвөн жилд зурсан.

-Та нэг дуучны
хөрөг зурахад нэг сайхан хөгжим дармаар санагддаг гэж ярьж байсан.

-Би зургаа зурж байхдаа байнга хажуудаа хөгжим сонсдог.
Бас гитар тоглоно оо.

-Хөрөг зургаас
өөр ямөр төрлөөр зурдаг вэ?

-Хөрөг зургаас гадна абстракт зургууд, байгаль зурна. Ер
нь өөрийнхөө л бодсон зүйлсийг зурах дуртай. Тэрнээс биш хүний албадлагаар чи
энийг зур гэснийг зурах биш зураач хүн өөрийнхөө бодсоныг л зургаараа
илэрхийлэх ёстой гэж боддог . Зураач хүн аливаа  юмыг хими, физик шиг судлаад боловсруулаад
байна гэж байхгүй, өөрийгөө л ухдаг.

-Урлагийнхныг
зурахад юу нь илүү гоё вэ?

-Мэдэхгүй ээ, найз нар болоод тэгдэг ч юм уу их зүгээр
шүү дээ. Рок, попынхон бол гоё залуучууд. Би 
эднийгээ хайрладаг. Рок,попыхны тухай муу юм хэлж чадахгүй ээ.

-Урын санд тань
хичнээн хөрөг зураг байдаг вэ?

-Энд дэлгэсэн бүтээлүүдээс гадна гэрт хэдэн бүтээл
байгаа. Шаардлага хангахгүй ч байна, хангасан ч байна. Зураг болчихсоныг нь энд
тавьсан. Гэхдээ эдгээр зургууд бүрэн гүйцэт болчихсон бүтээлүүд биш л дээ.
Гэхдээ ер нь төгс зураг гэж байдаггүй, заавал юм үлддэг.

-Таны хүүг шаггүй
гитарчин болж  байгаа гэж сонссон

-Гитар хөөрхөн тоглоно оо.

-Аавын зурах
авъясаас өвлөсөн болов уу?

-Зурдаг байсан. Одоо зурахгүй байгаа.

-Дараагийн
төлөвлөсөн ямар уран бүтээл байгаа вэ?

-Хийнэ дээ. Михиальд нэг бодол бий. (инээв)

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж