Өсвөр насны хүүхэд Susan Boyle-ийн гэрт зөвшөөрөлгүй оржээ | News.MN

Өсвөр насны хүүхэд Susan Boyle-ийн гэрт зөвшөөрөлгүй оржээ

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Өсвөр насны хүүхэд Susan Boyle-ийн гэрт зөвшөөрөлгүй оржээ

“Авъяаслаг Англичууд” шоуны ялагч Susan Boyle-ийн Шотланд дахь гэрт өсвөр насны хүүхэд халдан орсон байна. 16 настай хүү дуучин эмэгтэйнд халдан орлоо гэсэн мэдээллийн дагуу цагдаа нар шуурхай ажиллаж, тэр хүүхдийг баривчилжээ. Түүнийг орж ирэхэд урилгагүй зочин гэрт нь ирсэн байхыг хараад тэрбээр ихээхэн цочирдсон гэнэ. Одоогийн байдлаар дуучны гэрээс ямар нэгэн зүйл алдагдсан эсэхийг тогтоогоогүй байна. Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар 16 настай хөвгүүнийг баривчлан, мэдүүлэг авсан ч тус хүүхэд зүгээр сониуч зандаа хөтлөгдөн гэрт нь орсон гэсэн учир түүнийг суллажээ. 2009 онд "I Dreamed a Dream" нэртэй анхны цомгоо гаргаж, тэр нь гарсан даруйдаа шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлж байсан Susan Boyle одоог хүртэл бага балчир наснаасаа амьдарч байсан гэртээ амьдардаг аж.

Э.Аз

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-03-16 127.0.0.1

buys new house for 445000 гэцэн байнашд

Avatar

www.Poker123.mn 2010-03-16 127.0.0.1

wwwPoker123mn — togloj naiz nohodtei bolj hojson zoosooroo beleg yavuulj zar ilgeegeerei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж