Хүүхэд, эмэгтэйчүүдийг удаа дараа дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.26-нд нийтлэгдсэн

Хүүхэд, эмэгтэйчүүдийг удаа дараа дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

Хүүхэд, эмэгтэйчүүдийг удаа дараа дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

Цагдаагийн ерөнхий газраас оройн цагаар ганцаар явах болон харанхуй гудамжинд явахдаа сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд, эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж гар утас, цүнхийг нь дээрэмдэж, 10 орчим автомашины цонхыг хагалж эд зүйл хулгайлсан этгээдийг мөрдөн шалгаж байгаа аж.

Тус дүүрэгт энэ оны ес, аравдугаар саруудад оройн цагаар ганц нэгээр явж байгаа иргэдийг дээрэмдэх, эд зүйлийг нь хулгайлах, амь нас, эрүүл мэндэд онц хэрцгийгээр халдах зэрэг гэмт хэрэг нэлээд бүртгэгдэх болсонтой холбогдуулан цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэж байж болзошгүй этгээдийг цаг алдалгүй олж тогтоох чиглэлээр ажиллагаа зохион байгуулжээ.

Үүний үр дүнд 25 настай А гэгч этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад сэжигтэн А нь дараах гэмт хэргүүдийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тухайлбал,

  • Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А гэх эмэгтэйг 2021 оны аравдугаар сарын 2-ны өдөр нярай хүүхдийн хамт гэртээ байхад нь хутга тулган айлган сүрдүүлж хүчиндсэн,
  • Баянгол дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 3-4-нд шилжих шөнө Г гэгчтэй хамтран 15-16 насны гурван хүүхдийг айлган сүрдүүлж, гар утас эд зүйлийг нь дээрэмдсэн,
  • Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах … дугаар байрны орцонд 2021 оны аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө иргэн эмэгтэй С-ийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулан төмрөөр зодож гар утас, цүнхийг нь дээрэмдсэн,
  • Баянгол дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрээс 30 орчим, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 10 орчим автомашины цонхыг хагалж эд зүйл хулгайлсан үйлдлүүд тус тус тогтоогдсон байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж