Хятад НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөний 50 жил | News.MN

Хятад НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөний 50 жил

Хятад НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөний 50 жил

Хятад НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөний 50 жил

Өдгөөгөөс 50 жилийн өмнө буюу 1971 оны аравдугаар сарын 21-ний өдөр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчид Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд чуулж, түүхийг өөрчлөх санал хураалтыг явуулжээ.

Тэр үед 1949 онд засгийн эрх барьж байсан хятадууд иргэний дайнд ялагдал хүлээж Тайвань руу дүрвэн, эх газрын эрх мэдлийг коммунист засгийн газар болох БНХАУ атгасан байв. Ийнхүү тус санал хураалтаар БНХАУ "Хятадын цорын ганц хууль ёсны төлөөлөгч" гэж НҮБ-д хүлээн зөвшөөрөгдөж, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээр элсчээ.

Энэ нь НҮБ-ыг үүсгэн байгуулагчдын нэг байсан, дэлхийн хоёрдугаар дайнд холбоотнуудын ялалтад хувь нэмэр оруулсан үндсэрхэг үзэлтэй Тайванийн засгийн газарт том цохилт болсон юм. Тэр өдөр Тайбэйгээс ирсэн төлөөлөгчид чуулганы танхимаас гарч явах үед төлөөлөгчдийн нэг болох Тайванийн гадаад хэргийн сайд “Энэ шийдвэр дэлхийн энх тайванд хаа сайгүй заналхийлэх болно” гэж хэлсэн гэдэг.

1949 онд коммунистууд иргэний дайнд ялалт байгуулж, БНХАУ-ыг байгуулсны дараа коммунист болон Тайванийн засгийн газрын аль, аль нь өөрсдийн засаглалыг Хятадын нутаг дэвсгэрийн цорын ганц төлөөлөгчөө зарлаж, бусад улс орон, олон улсын байгууллагуудыг сонголт хийхээс өөр аргагүй байдалд оруулж байв.

Эхэндээ олон орон Тайваньтай эвсэж, БНХАУ-аас зайлсхийж байв. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олон орны засгийн газар Тайбэйгээс илүүтэй Бээжинг хүлээн зөвшөөрөх болсон, өдгөө Тайвань ердөө 15 дипломат холбоотонтой болжээ.

Ийнхүү НҮБ ч гэсэн сонголт хийхээс өөр аргагүйд хүрсэн бөгөөд 1971 оны санал хураалтаар эцсийн сонголтыг хийжээ. НҮБ-д давхар төлөөллийг бий болгох саналыг дэвшүүлж байсан ч Бээжин, Тайбэй аль аль нь татгалзсан байжээ. Энэ талаар Тайванийн удирдагч Чан Кайши 1961 онд "Эх орончид, урвагчид хэзээ ч нэг зэрэг оршдоггүй" гэж хэлсэн байдаг аж.

“Санал хураалтаас хойшхи он жилүүдэд уг тогтоол нь Хятад улсад НҮБ-ын шийдвэрт оролцох, НҮБ-ын тогтоолыг боловсруулахад санал өгөх эрх олгохын зэрэгцээ дэлхийн хүчирхэг гүрэн болоход нь тус дөхөм үзүүлж байсан” гэж “Seton Hall” их сургуулийн орчин үеийн Хятадын хуулийн мэргэжилтэн Мэгги Льюис хэлсэн юм.

Ийнхүү талууд тусдаа засаглаж ирсэн 70 гаруй жилийн хугацаанд Бээжин 24 сая орчим хүнтэй Тайванийг хэзээ ч хяналтдаа авч байгаагүй ч үргэлж өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэж үзсээр ирсэн юм. Өнөөдөр Бээжингийн шахалт дор Тайвань дипломат харилцааны хувьд улам бүр ганцаардаж, ДЭМБ зэрэг томоохон агентлагуудаас улам бүр шахагсдсаар байна.

Энэхүү дарамт шахалтыг үл харгалзан Тайвань барууны хэд хэдэн түншүүдтэй, тэр дундаа Тайванийг батлан хамгаалахын зэвсгээр хангаж, тус арал руу төлөөлөгчдөө илгээж ирсэн АНУ-тай харилцаагаа үргэлжлүүлсээр байгаа юм. Тухайлбал, АНУ-ын Төрийн департамент өнгөрсөн Бямба гаригт хийсэн мэдэгдэлдээ, АНУ болон Тайваний албаны хүмүүс "Тайванийг НҮБ-д оролцох чадварыг дэмжих асуудлаар уулзалт хийсэн" гэжээ.

Уулзалтаар АНУ-ын тал ДЭМБ, НҮБ зэрэг томоохон байгууллагуудаас хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд Тайванийн оролцоог нэмэгдүүлэх, өргөн хүрээний асуудалд оролцох Тайванийн чадварыг эрэлхийлэх тал дээр хэлэлцүүлэг өрнүүлсэн аж.

Энэхүү алхмыг Тайванийн албан ёсны тусгаар тогтнолыг дэмжигчдэд аюултай дохио болно гэж үзэж буй эх газрын Хятадад мэдэгдлийг таагүй хүлээж авах нь ойлгомжтой юм. Хятадын төрийн хэвлэлүүд Байдены засаг захиргааг "АНУ-ын түүхэн дэх хамгийн чадваргүй, дорой" засгийн газар гэж толорхойлсон бөгөөд Тайвань "түүх зохиож, ёс суртахуунаас урвасан" болохыг нэмж тодотгожээ. Цаашлаад Тайванийг НҮБ-д оролцохыг уриалах нь "увайгүй үйлдэл" гэсэн юм.

Тайванийн хувьд байр сууриа илэрхийлэхдээ зөвхөн тусгаар тогтносон улсууд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн байж болохыг хүлээн зөвшөөрч байгаа ч Тайвань арлын хүмүүс НҮБ-ын танхимд Хятадтай суудал булаацалдахгүй гэдгийг онцолж байгаа юм. Тодруулбал, тэд зөвхөн Тайвань гэсэн нэрийн дор оролцохыг хүсдэг байна. Харин Хятад үүнийг мэддэг хэр нь зориудын үл ойлгосон байдал гаргаж, НҮБ дэх оролцоонд нь саад хийхийг хүсдэг гэжээ.

  ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-26 66.181.187.221

Манайхыг элсүүлэхгүй 14 жил болсон юм бн лээ. Харин том Хитадыг элсүүлэхгүй 22 жил болсон юм бн. Тэгэхээр манай Цэдэнбал тухайн үедээ том гавьяа байгуулсан хүн юм бн гэж ойлголоо.

Avatar

Зочин 2021-10-26 66.181.191.120

1971 онд НҮБ-ээс Хятадыг төлөөлөдөг байсан Тайванийг хөөж Хятадыг элсүүлж байсан юм. Одоо Тайвань бараг бие даасан улс болсон юм чинь дахин элсүүлэхэд яагаад болохгүй гэж? Гэхдээ энэ удаа Хятад улс нэрээр нь бшш харин Тайван улс нэрээр.

Avatar

Зочин 2021-10-26 192.82.73.217

我是台灣人,你們蒙古是我們台灣中華民國的領土,臭蒙古

Avatar

Хэн ч биш 2021-10-26 66.181.161.45

Монгол Улсыг НҮБ-д 1961 онд элсэхэд тухайн үед Тайванаас НҮБ-д сууж байсан төлөөлөгч ганцаараа "Монголыг НҮБ-д элсэхэд татгалзаж" гараа өргөж байсан юм уу даа … ???

Avatar

Зочин 2021-10-26 192.82.73.217

你們蒙古是我們台灣中華民國的領土

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж