Тайвань цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд дахин амжилттай үр дүнд хүрлээ | News.MN

Тайвань цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд дахин амжилттай үр дүнд хүрлээ

Тайвань цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд дахин амжилттай үр дүнд хүрлээ

Тайваньд энэ сарын 18-ны өдөр (10-р сар) дотоодын халдварын тоо, зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол болон нас баралтын ямар ч тохиолдол бүртгэгдээгүй байна. 5-р сард Тайвань өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 3-р түвшинд нэмэгдүүлснээс хойш анх удаа уг 3 үзүүлэлт “гурван тэг” болж цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд амжилт гаргасан нь хамгийн сүүлд  4 -р сарын 8-ны өдөр "гурван тэг"  болж буурснаас хойш 193 хоног өнгөрчээ.

Тайвань нь 10-р сард шинэ төрлийн коронавирусийн дотоодын тав хүрэхгүй халдварын тохиолдлын талаар мэдээлсэн нь засгийн газар ба ард түмний хамтын ажиллагаа, ялангуяа ард түмний хувийн сахилга бат, цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй байсны ачаар болжээ. Цар тахал намжисны дараа, 10 -р сарын 19 -өөс эхлэн гадна орчинд спортоор хичээллэх, өрөө тасалгаан дотор болон гадна орчинд хувийн болон бүлгийн зураг авахуулах, хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бол хүн хоорондын зайгаа барьж маск зүүхгүй байх боломжтой юм; нисэх онгоцны буудал, вокзал зэрэг бусад хуурай газар, далай тэнгис, агаарын тээврийн зогсоолуудад хоол ундаар үйлчлэх боломжтой болох юм. Мөн 20-ны өдрөөс эхлэн  арлын мужууд болон хотууд руу нисч буй зорчигчдыг нисэх онгоцны буудал дээр коронавирусийн халдвар илрүүлэх түргэвчилсэн шинжилгээг албадан өгүүлэх шаардлагагүй болно гэх мэт.

Вакцинжуулалтын хувь аажмаар нэмэгдэж,  цар тахал улам бүр намжиж, дотоодод цар тахлаас сэргийлэх арга хэмжээг ч аажмаар сулруулж байна. Гэсэн хэдий ч хилийн хяналтын арга хэмжээг сулруулаагүй байна. Одоогийн байдлаар зөвхөн эрдмийн зэрэг хамгаалж байгаа оюутнууд, Тайваний засгийн газрын хятад хэлний тэтгэлэгт тэнцсэн оюутнууд, дипломат, онцгой байдал, болон хүмүүнлэгийн шалтгаанаар зорчих гэж буй гадаадын иргэд виз мэдүүлэх боломжтой. Тайваний Эрүүл мэндийн яамны сайд Чэн Ши Жун саяхан хэлсэн үгэндээ “дотоодын вакцинжуулалтын тоог нэмэгдүүлэх нь дотоодод болон хилийн чанадад хэвийн үйл ажиллагааг нээх эхний алхам юм; Тайвань мөн цахим вакцинжуулалтын баталгаажуулалт гэх мэт харилцан вакцинжуулалтын гэрчилгээ олгох талаар бусад улс орнуудтай хэлэлцээ хийсээр байна.” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ, “10-р сарын 18 -ны байдлаар Тайваньд вакцинжуулалтын эхний тунд нийт хүн амын (23.47 сая) 63.50%  , хоёр дахь тунд 22.74% хамрагджээ. Тайваний зорилго бол 10-р сарын эцэс гэхэд вакцинжуулалтыг 70%-д хүргэж, түүний зэрэгцээ вирусын эсрэг үр дүнтэй эм худалдан авах талаар идэвхтэй хэлэлцээр хийх явдал юм. Тайваний төлөөлөгчийн газар өнгөрсөн наймдугаар сараас хойш Тайваньд монгол оюутнуудыг зохион байгуулалттайгаар суралцахад нь туслах зорилгоор 150 орчим оюутны виз олгосон бөгөөд хэрвээ аялал жуулчлал, бизнесийн зэрэг бусад төрлийн виз мэдүүлэх боломжтой болвол тус төлөөлөгчийн газар шуурхай мэдээлэх болно. Мөн цар тахал дуусасны дараа хоёр орны бизнес, аялал жуулчлал зэрэг солилцоо хурдан сэргэж, үргэлжлүүлэн хөгжинө гэж найдаж байна.” гэв.

  1. Тайваний Төв халдварт өвчний командын төвийн цар тахлын тандалтын албаны дарга Жөү Жи Хао 18 -ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр дотоодын халдварын тоо, зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол болон нас баралтын тоо гэсэн 3 үзүүлэлт "тэг тохиолдол" болж буурсан  зургийг харуулав.
  1. Тайвань нь хилийн хатуу хяналт, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлсээр байгаа бөгөөд үүнийг дотоод, гадаадын цар тахлын нөхцөл байдал, дотоодын вакцинжуулалт болон вирусын эсрэг эм худалдан авах зэрэг байдлуудтай уялдуулан зохицуулах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж