966,016 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

966,016 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 298,102,116 төгрөгийн үнийн дүн бүхий 966,016 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +14.93%), "Булган ундрага ХК (BUN +12.13%), болон "Монгол шуудан" ХК (MNP +7.88%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -12.01%), "Э-Транс ложистикс" XК (ETR-10.91%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG-10.45%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЭТТ бондын нийт 8 ширхэг үнэт цаас 792,000 төгрөгөөр арилжигдсан бол Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 75,285 ширхэг нэгж эрх 54,716,249 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.35 хувиар буурч 40134.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  4,874,666,622,013 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж