Британийн од Эд Шейран Covid-19 тусчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

Британийн од Эд Шейран Covid-19 тусчээ

Британийн од Эд Шейран Covid-19 тусчээ

Эд Шейран “Covid-19” туссан болохоо олон нийтийн сүлжээгээр дамжуулан Ням гаригт мэдэгдэв. Ийнхүү аравдугаар сарын 29-нд шинэ цомог нь гарахаас хэд хоногийн өмнө тэрбээр халдвар авснаа нийтэд зарлалаа. Шейран инстаграм хуудастаа ирэх долоо хоногуудад товлогдсон ярилцлага, тоглолтод оролцож чадахгүй болсон ч виртуал байдлаар оролцохын тулд чадах бүхнээ хийх болно гэжээ.

Тодруулбал, "Сайн уу, залуус аа. Би харамсалтай байдлаар Covid-19-өөр оношлогдсон тул өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авахаар боллоо. Тиймээс аливаа арга хэмжээнд биечлэн оролцож чадахгүй гэсэн үг. Гэхдээ ярилцлага, тоглолтод гэрээсээ оролцохыг хичээх болно" гэжээ.

Мөн Шейран арваннэгдүгээр сарын 6-ны өдөр “Saturday Night Live” шоунд гурав дахь удаагаа зочноор оролцох байв. Харин “NBC"-ийн тус шилдэг цувралд оролцох товыг цуцлах эсэх талаар тэр дурдаагүй байна. Тэрбээр гэр бүлийнх нь гишүүдээс өөр хэн нэг нь Covid-19 авсан эсэхийг мэдээлээгүй юм. Тэрбээр эхнэр Черри Сиборны хамт 2020 оны есдүгээр сард Лира Антарктика охиноо өлгийдөн авсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: YAHOO ENTERTAINMENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж