Г.Төгөлдөрийн хандивын аянд 464 сая төгрөг цуглараад байна

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

Г.Төгөлдөрийн хандивын аянд 464 сая төгрөг цуглараад байна

Г.Төгөлдөрийн хандивын аянд 464 сая төгрөг цуглараад байна

Реппер, ая зохиогч, продюсер "Lil Thug E" буюу Г.Төгөлдөрийн хандивын аян 72 хувьтай явж байна. Түүний эмчилгээний төлбөр эхний байдлаар нийт 650’000’000 төгрөг болох бөгөөд өнөөдрийн байдлаар 464’971’92 төгрөг цуглараад байгаа юм.

"Lil Thug E" нь 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогджээ. Энэ өвчин нь Монголдоо эмчлэгдэх боломжгүй бөгөөд яаралтайгаар чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг нэн даруй хийх шаардлагатай байгаа юм.

Өнөөдөр дэлхий дахинд цусны хорт хавдар нь нэн хүнд өвчинд тооцогдож байгаа хэдий ч олон улсын хэмжээнд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлгэснээр энэхүү өвчин эмчлэгдэх боломжтой нь батлагдсан юм.

Хилийн чанадад оршин суугаа элэг нэгт монголчууд маань "GoFundMe" платформыг ашиглан энд дарж, сэтгэлийн хандиваа өргөөрэй.

Харин банкны дансаар хандив өргөх бол та Хаан банкны Долларын дансыг ашиглаарай.

  • Хаан банк /Долларын данс/ – 5163496696 Ganchimeg Lkhagva (Ээж)
  • Хаан банк /Төгрөгийн данс/ – 5163496119 Л.Ганчимэг (Ээж)
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж