Өсвөр үеийнхний барилдаан ирэх сард болно

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

Өсвөр үеийнхний барилдаан ирэх сард болно

Өсвөр үеийнхний барилдаан ирэх сард болно

Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 58 дахь удаагийн барилдаан ирэх арваннэгдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болно. Тус тэмцээн 1964 оноос тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд 16,  17, 18 гэсэн гурван насны ангиллаар явагддаг.

Мөн 19, 20 насны залуу хүчтэнүүд өрсөлддөг "Залуучуудын улсын аварга" шалгаруулах барилдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 18, 19-нд Монгол бөхийн өргөөнд болох юм.

Эдгээр барилдаануудын журам, зааврыг цар тахлын үеийн нөхцөл байдалд дагаж мөрдөх шаардлагад нийцүүлэн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн боловсруулж удахгүй хүргэхээр болжээ.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж