Хүүхэд хамгаалал, хүчирхийллийн эсрэг хөшөөний нээлт боллоо | News.MN

Хүүхэд хамгаалал, хүчирхийллийн эсрэг хөшөөний нээлт боллоо

Хүүхэд хамгаалал, хүчирхийллийн эсрэг хөшөөний нээлт боллоо

Хүүхэд хамгаалал, хүчирхийллийн эсрэг хөшөөний нээлт боллоо

Хүүхэд хамгаалал, ирээдүйн сайн сайхны төлөө тунхаг уриалгатай хөшөө “Өглөөний гудамж”-д өнөөдөр (2021.10.25) нээлтээ хийлээ. Маршал клубын санаачлага, санхүүжилтээр бүтээгдсэн энэхүү хөшөө хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хүчирхийллийн эсрэг утга агуулгатай аж.

Хөшөөний нээлтийн үеэр Маршалл клубын тэргүүн Ш.ЕСӨН-ЭРДЭНЭ:

-Маршал найз нөхдийн клуб маань өөрсдийн санхүүжилтээр орон зайн чимэглэл, орчин үеийн урлагийн төлөөлөл болгон энэхүү хөшөөг бүтээсэн юм. Хөшөөний утга нь хүүхэд хамгаалал, ирээдүйн сайн сайхныг бэлгэдсэн. Үүнийг "Өглөөний гудамж" төслийнхөн, нийслэлийн удирдлагууд дэмжсэнд талархаж байна. Хөшөөнд тунхаг оруулсан. Энэхүү тунхаг нь хүүхэд бүр эцэг эх, эрх зүй, эх орны элбэрэл хайранд тэврүүлнэ гэсэн утгатай. Өнөөдөр нийгэмд тэгш бус, шударга бус харилцаа, хүүхдийн гадуурхалт, хараа хяналтгүй байдал, хөгжлийн бэрхшээл, тусгай хэрэгцээт байдал нь нийгмийн сүүдэр болж, хүүхдийн буруу мэт ойлголт төрүүлж хохирдог. Харин бид хүүхэд эрх тэгш хайрлагдаж, хамгаалагдах ёстой гэсэн үзэл бодлоор хөшөөгөө бүтээсэн. Монголчууд хүүхдийн бойтогны хонхны дуугаар хүүхдээ алхам бүр анхаарч байдаг уламжлал бий. Энэ уламжлалаа орчин үед урлагаар төлөөлүүлж, хүүхдийн дуу хоолойг тунхагаараа хүргэж байгаа юм. Энэ хөшөө “Өглөөний гудамж”-д байрласнаар тодорхой орон зайд чимэглэл болоосой, утга учир болоосой, хүмүүс энд ирж, хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцдэг байгаасай, хүүхэд хамгааллын төлөө дуу хоолойгоо хүргэдэг байгаасай, эндээс сайн үйлс дэлгэрдэг байгаасай гэж хүсч байна.

Маршал клуб цаашдаа ч эерэг, зөв мессэж, хандлага түгээх зорилгоор баримлын урлагаар дамжуулан өөр хөшөө дурсгал бүтээхээр төлөвлөж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-25 146.59.18.159

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-25 202.126.89.249

Зөв мессежийг урлхгаар дамжуулж хүргэх зорилготой орон зайн чимэглэлийн төрлийн баримал. Ийм юм урд нь хийгдэж бгаагүй санаж бна.

Avatar

Зочин 2021-10-25 103.80.210.183

хөшөө барьж байхаар хүүхдийн асрамж хөшин хүний асрамжийг нэг дор байгуулаад хүүхэд хөгшидүүд хоорондоо айлчилж бие биедээ тустай ажиллагаа явуулдаг баймаар юм.

Avatar

Зочин 2021-10-25 139.5.217.53

Бусад орны ихэнх хотууд тэр чигээрээ хөшөө дурсгал, хүмүүсийн амрах зугаалах цэцэрлэгт хүрээлэн үйлчилгээний газрууд байдаг. Зөвхөн Москва,Ленинградад хэдэн хөшөө дурсгал , байдгийг та нөхөд мэдэх үү.Харин манайх л энэ талаар туйлын хоцрогдсон орон . Юм хийж бүтээх гэж зүтгэж байхад, байнга эсэргүүцэж, харлуулж, хорон үг чулуудаж байдаг зарим үл бүтэх этгээдүүд ямар адгийн амьтад вэ гэдгээ ойлгомоор юм..

Avatar

чимэд 2021-10-25 124.158.69.35

хүүхэд хамгааллын эсрэг хөшөө гэж ойлгохоор гарчиглажээ.өлссөн хүүхэд энэ хөшөөг харчихаад цаддаг ид шидтэй бол хэдэн мянгаар нь хөшөө босгохсон.Ийм үзэл суртлын үзүүлэн одоохондоо онц чухал биш байнаа.Хүүхдийн хоол,тэжээлийн жижиг цех байгуулж хямд үнээр хүүхдэд үйлчилдэг ажил хөшөөний оронд хийх байсандаа.Хүүхдийн төлөө асар олон байгууллага гадаадын байгууллагуудаас хандив тусламж зөндөө авдаг, тэр мөнгөө өөрсдөө идчихдэг олон баримт байна. Үүнийг цэгцлэх гэхээр цаад байгууллагууд нь дахиж м

Avatar

иргэн 2021-10-25 103.11.192.133

Хөшөө бариад энэ асуудал шийдэгдэх үү. Нийгэмд чиглэсэн үйл ажилгааг зохион байгуулж эрх нь зөрчигдөж байгаа хүмүүст мэдлэг мэдээлэл хүргэхүйц ажилд хөрөнгөө зарж хөтөлбөр хэржүүлээсэй. санаа нь маш зөв боловч хэрэгжүүлэх арга зам нь арай биш юм.энэ зардалаа Лантуун дохиотой Ид шидийн орон төсөл дээр хамтарсан бол арай л дээр байх байжээ. Цагаан давааны хогийн цэг орчимд номын сантай өдөр өнжүүлэх байгуулж ажиллавал их зүгээр санагдах юм. тэгвэл хэдэн хүүхэдийн ирээдүйд оч асаах юмдаа

Avatar

Зочин 2021-10-25 103.80.210.183

хөшөөний улс болж дууслаа. хөшөө нь гэж ямар ч утгагүй юм байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж