Хүүхэд хамгаалал, хүчирхийллийн эсрэг хөшөөний нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

Хүүхэд хамгаалал, хүчирхийллийн эсрэг хөшөөний нээлт боллоо

Хүүхэд хамгаалал, хүчирхийллийн эсрэг хөшөөний нээлт боллоо

Хүүхэд хамгаалал, ирээдүйн сайн сайхны төлөө тунхаг уриалгатай хөшөө “Өглөөний гудамж”-д өнөөдөр (2021.10.25) нээлтээ хийлээ. Маршал клубын санаачлага, санхүүжилтээр бүтээгдсэн энэхүү хөшөө хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хүчирхийллийн эсрэг утга агуулгатай аж.

Хөшөөний нээлтийн үеэр Маршалл клубын тэргүүн Ш.ЕСӨН-ЭРДЭНЭ:

-Маршал найз нөхдийн клуб маань өөрсдийн санхүүжилтээр орон зайн чимэглэл, орчин үеийн урлагийн төлөөлөл болгон энэхүү хөшөөг бүтээсэн юм. Хөшөөний утга нь хүүхэд хамгаалал, ирээдүйн сайн сайхныг бэлгэдсэн. Үүнийг "Өглөөний гудамж" төслийнхөн, нийслэлийн удирдлагууд дэмжсэнд талархаж байна. Хөшөөнд тунхаг оруулсан. Энэхүү тунхаг нь хүүхэд бүр эцэг эх, эрх зүй, эх орны элбэрэл хайранд тэврүүлнэ гэсэн утгатай. Өнөөдөр нийгэмд тэгш бус, шударга бус харилцаа, хүүхдийн гадуурхалт, хараа хяналтгүй байдал, хөгжлийн бэрхшээл, тусгай хэрэгцээт байдал нь нийгмийн сүүдэр болж, хүүхдийн буруу мэт ойлголт төрүүлж хохирдог. Харин бид хүүхэд эрх тэгш хайрлагдаж, хамгаалагдах ёстой гэсэн үзэл бодлоор хөшөөгөө бүтээсэн. Монголчууд хүүхдийн бойтогны хонхны дуугаар хүүхдээ алхам бүр анхаарч байдаг уламжлал бий. Энэ уламжлалаа орчин үед урлагаар төлөөлүүлж, хүүхдийн дуу хоолойг тунхагаараа хүргэж байгаа юм. Энэ хөшөө “Өглөөний гудамж”-д байрласнаар тодорхой орон зайд чимэглэл болоосой, утга учир болоосой, хүмүүс энд ирж, хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцдэг байгаасай, хүүхэд хамгааллын төлөө дуу хоолойгоо хүргэдэг байгаасай, эндээс сайн үйлс дэлгэрдэг байгаасай гэж хүсч байна.

Маршал клуб цаашдаа ч эерэг, зөв мессэж, хандлага түгээх зорилгоор баримлын урлагаар дамжуулан өөр хөшөө дурсгал бүтээхээр төлөвлөж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж