Санкт-Петербург хотод хорио цээрийн дэглэмийг чангатгав

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

Санкт-Петербург хотод хорио цээрийн дэглэмийг чангатгав

Санкт-Петербург хотод хорио цээрийн дэглэмийг чангатгав

ОХУ-ын Санкт-Петербург хотын амбан захирагч Александр Бегловын Бямба гаригт гаргасан захирамжийн дагуу тус хотын ресторан, кафе, зайлшгүй хэрэгцээт бус дэлгүүрүүдийн үйл ажиллагааг аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 7-ныг хүртэл зогсоохоор болсон байна.

Тодруулбал, галт тэрэгний буудал, шатахуун түгээх станцуудад байрлах ресторан, аж ахуйн нэгжүүдийн цайны газруудаас бусад нийтийн хоолны газрын үйл ажиллагааг ирэх долоо хоногийн хугацаанд зогсоохоор болсон талаар хотын захиргааны вэбсайтад мэдээлжээ.

Мөн хотын эрх баригчид театр, музейгээс бусад соёлын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, соёл, спортын арга хэмжээг хориглосон байна. Улмаар усан сан болон бусад амралт, зугаалгын газруудын үйл ажиллагааг хязгаартайгаар явуулахаар болжээ. Харин эмийн сан, шатахуун түгээх станц, хүнсний дэлгүүрүүд хэвийн байдлаар ажиллах аж.

Оросын хоёр дахь том хотод тооцогддог Санкт-Петербургт Covid-19-ийн 683103 тохиолдол бүртгэгдсэнээр халдварын тоогоор Москвагийн араас хоёрт бичигдэж байна. Дээрх тохиолдлоос 623226 хүн эдгэрч, 23296 хүн нас баржээ. Тус хотод өнгөрсөн 24 цагийн дотор 3360 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж