Явган хүний зам хааж татсан хашаагаа нэг хоногийн дотор татах шаардлага хүргүүлэв | News.MN

Явган хүний зам хааж татсан хашаагаа нэг хоногийн дотор татах шаардлага хүргүүлэв

Явган хүний зам хааж татсан хашаагаа нэг хоногийн дотор татах шаардлага хүргүүлэв

Явган хүний зам хааж татсан хашаагаа нэг хоногийн дотор татах шаардлага хүргүүлэв

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас явган хүний зам хааж, хашаа татсан барилгын компанид шаардлага хүргүүлж, хашааг татуулахаар болов. Тодруулбал, Төв шуудангийн урд барилга барьж буй “Улаанбаатар пропертиз” компанид нийтийн эдэлбэр газарт барьсан түр хашаагаа нэг хоногийн дотор татах шаардлага хүргүүлсэн юм.

Энэ үеэр Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Тамир хэлэхдээ “Улаанбаатар пропертиз” компанид бид өмнө нь дөрөв, зургадугаар сард шаардлага хүргүүлж байсан. Одоогийн энэ хашаа стандартын шаардлага хангахгүй, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байсан юм. Иймд шаардлага хүргүүлж, тухайн компани шинээр хашаа барьсан. Ингэхдээ хашаагаа нийтийн эдэлбэр газарт хэтрүүлэн барьсан байна. Тухайн байгууллагад албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна” гэв.

НМХГ-ын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б. Отгонцэнгэл “НИТХ-ын тогтоолоор баталсан нийслэлд хашаа, хайс барих, буулгах журам бий. Энэ журмын дагуу тухайн барилгын компани Хот байгуулалт, хөгжлийн газраас аюулгүй байдлын болон барилгын түр хашаа барих зөвшөөрөл авах ёстой. Тухайн аж ахуйн нэгж зөвшөөрөл аваагүй. Иймээс Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас шаардах хуудас хүргүүлэн, хэрэв зөрчлөө арилгахгүй бол торгуулийн арга хэмжээ авч, мөн газрыг албадан чөлөөлж болно” гэлээ.

“Улаанбаатар пропертиз” компанийн хувьд маргааш буюу аравдугаар сарын 26-ны 12:00 цаг гэхэд түр барьсан хашаагаа татахаа мэдэгдэв.

Энэ үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал нийслэлийн 1500 орчим байршилд зөрчил арилгах арга хэмжээ авснаа онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, газрын зөрчил арилгах ажил 2021 оны байдлаар 97.8 хувьтай гүйцэтгэлтэй байгаа аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-25 103.50.206.44

Баруун талаас зүүн тал руу явдаг 25 эмийн сангийн автобусны буудлын ар тал дахь явган хүний замыг чөлөөл

Avatar

Зочин 2021-10-25 84.239.46.7

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-25 202.55.188.91

Тэр хашаа хороог нь л харуул наад хэдэн баагийгийн зураг сонин биш орк сэтгүүлч шантаажчин минь

Avatar

хүлээгч 2021-10-25 192.82.90.72

нөгөө зайсан толгойг ухаж байна гэсэн юу болсон бэ?мэдэх хүн байна уу?

Avatar

Өлзий 2021-10-25 202.179.15.130

Шинэ баригдсан Чингэс хаан музейнхээ урд талын явган хүний замыг нь нээгээчээ. Хаасан ногоон торыг нь дотогш нь жаахан татчихаж болохгүй байгаа юм байх даа

Avatar

хотын иргэн 2021-10-25 59.153.114.42

Жаахан ажил мэддэг хүн бол1 хоногийн дотор хашаа өөрчил гэж шоудахгүй. Аюулгүй, цэвэр үзэмжтэй хашааг барьж болох хугацааг өгнө дөө

Avatar

Zochin 2021-10-25 103.26.193.54

Ulaanbaatar Ikh delguuriin hajuud bas baishin barih geed yavgan hunii zam deer hashaa barisan bn

Avatar

Зочин 2021-10-25 103.80.210.183

торго. тусгай зөвшөөрлийг нь 5 жил хас. заавал бааж байгаад ялаа суухаар нь баасаа татдаг газар шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж