“Нэг жилийн хугацаанд 786 хүн угаарын хийд хордсон”

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

“Нэг жилийн хугацаанд 786 хүн угаарын хийд хордсон”

“Нэг жилийн хугацаанд 786 хүн угаарын хийд хордсон”

Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Мартаж болохгүй” аяныг өнөөдөр (2021.10.25)-өөс эхлүүлж буй талаар мэдээлэл хийж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГА, ХУРАНДАА Г.НЭРГҮЙ:

-Сүүлийн таван жилийн хугацаанд 12378 удаагийн объектын гал түймрийн дуудлага ирж, 102 том хүн, 32 хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан. Мөн 128 хүн гал түймрийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон байна.

Нийслэлийн онцгой байдлын газар 4894 хүний амийг аварч, байгууллага, иргэний 20.6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж ажиллалаа.

Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор хоногт галын 8-10 дуудлага ирж байна. Өнгөрсөн долоо хоногт хамгийн их дуудлага ирсэн. Таван хүн гал түймэрт өртөж амиа алдсан. Гал болон угаарын хийд өртөж амиа алдах эрсдэл их байна. “Мартаж болохгүй” аянаар дамжуулж иргэдийнхээ амь насыг авран хамгаалах, гал түймрээс сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэх зорилготой. Ахуйн галын дуудлага нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их бүртгэгдэж байна.

2020-2021 онд 786 хүн угаарын эрсдэлд өртсөн байна. Галлагааны улирал эхэлснээс хойш 120 орчим угаарын эрсдэл үүссэн гэх тоо гарсан. Угаарын эрсдэл буурч буй ч тайвшрах хэмжээнд хүрээгүй байна.

“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙН АЛБАНЫ ДАРГА Ч.БУЯНЖАРГАЛ:

-Айлуудад угаар мэдрэгч суурилуулснаар 10 хоногийн дотор 58 удаагийн дуудлагаар 200 гаруй иргэний амийг хамгаалсан гэж үзэж болно. Цаашид эрсдэлтэй 60 гаруй мянган өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна. Арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл эдгээр айлыг дамжуулагчаар бүрэн хангана. Иргэд угаарын хийн дамжуулагчаа зөвхөн гал түлэхдээ ажиллуулаад, бусад үед нь унтрааж байгаа нь буруу. 24 цагийн турш танай гэр дэх угаарын хийг дэлгэцээр ажилтнууд хянаж байгаа. Иргэд цахилгаан хэрэглэж байгаа гэсэн шалтгаанаар дамжуулагчийг салгаж байна. Байнга залгаатай байлгах нь чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж