Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монголын Урчуудын Эвлэл-ийн 80 жилийн ойг угтан Монгол улсын Ардын зураач, Төрийн соёрхолт Долгоржавын Болд, Монгол улсын Төрийн соёрхолт зураач Цэрэннадмид Цэгмэд, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Нямын Адьяабазар, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зураач Цагаандарийн Энхжаргал нарын “ДӨРВӨН ЕРТӨНЦ” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн Монгол арт галерейн бүх танхимд толилуулахад бэлэн болоод байна.

Монголын дүрслэх урлагийн салбарын манлай, сор болсон зураачдын анхны хамтарсан үзэсгэлэнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Үзэсгэлэнгийн нээлт: 2021.10.29-ны 17:00 цагт Үзэсгэлэн 11 сарын 14-ийг хүртэл Монгол арт галерейд үргэлжилнэ.

Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн төвийн замын урд талд, Чухаг 2 хотхоны зүүн талд, Монгол Арт Галерей

Галерейн цагийн хуваарь: Даваа – Баасан 11:00 – 17:00 цаг Бямба, Ням 11:00 – 16:00 цаг

Такс: Том хүн – 10’000₮ Оюутан, сурагч – 3’000₮

Утас: 77198080

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж