Эрээнд Covid-19-ийн тохиолдол нэмэгдэж, 15 болжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

Эрээнд Covid-19-ийн тохиолдол нэмэгдэж, 15 болжээ

Эрээнд Covid-19-ийн тохиолдол нэмэгдэж, 15 болжээ

Өнөөдрийн байдлаар Өвөр Монголын Алшаа аймагт Covid-19-ийн 18 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 44 болжээ. Харин Эрээн хотод нэг тохиолдол шинээр нэмэгдэж, 15 болсон бол Хөх хотод халдвар нэмж бүртгэгдээгүй, 3 тохиолдол хэвээр байгаа аж.

Covid-19-ийн тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулан аравдугаар сараас хойш дээрх газруудаар явсан хүмүүсээс шинжилгээ авч буй юм байна. Цар тахлын улмаас Замын-Үүд, Эрээний хилийг түр хугацаагаар хаан, хөл хорио тогтоосон, одоогийн байдлаар хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа юм.

Хятадын Олон улсын радиогоос мэдээлснээр, аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт долоон тохиолдол батлагджээ. Хороо, дүүрэг, хорооллын эрсдэлийн хэмжээг гурван зэрэглэлд хувааж, халдвар бүртгэгдсэн хорооллын оршин суугчдад гэрээсээ гарахгүй байх хатуу шаардлага тавьжээ. Мөн Эрээн хотод хөл хорионд орсон 1300 гаруй жуулчинд хүнсний бүтээгдэхүүн, халдвараас сэргийлэх бүтээгдэхүүн олгосон байна.

Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш Замын-Үүдийн авто замын хөдөлгөөн бүрэн зогссон бол төмөр замын ачаа, тээвэр хэвийн явагдаж байгаа билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж