НЭМЭЛТ: 17.00 ЦАГ
Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бархасбадьд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны зургадугаар сарын 15-ны өдрийн МН/200 дугаар цагаатгах тогтоолтой хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны аравдугаар сарын 25-ны өдрийн МН/82 дугаар магадлалаар хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, О.Бархасбадьд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Т.ЧИМГЭЭГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН О.БАРХАСБАДИЙГ ШҮҮЖ БАЙНА
Анхан шатны шүүхээс О.Бархасбадийг цагаатгаад буй. Хохирогчдын зүгээс гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хурал Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна. Тодруулбал, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Булган нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадьд холбогдох хэргийг 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр хүчингүй болгосон шийдвэр гаргасан.
Тус шийдвэрийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар эсэргүүцэж, прокурорын байгууллагад хандаад байсан юм. Гомдлын дагуу прокурорын байгууллагаас О.Бархасбадийг дахин шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч анхан шатны шүүхээс гэмт хэргийн үндэслэлгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгосон байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхийн шийдвэрийг дахин эсэргүүцэж, давж заалдаад байгаа билээ.
Эргэн сануулахад, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг үйлдсэн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан гэмт хэргээр Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан. Харин С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм.
Холбоотой мэдээ