Гадаадад сурах залуусын шалгалт болно

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Гадаадад сурах залуусын шалгалт болно

Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Засгийн газар хамтран 100 залууст гадаадад магистрантур, докторантурт зээлээр суралцах боломжийг олгохоор болжээ. Суралцах хүсэлтэй залуусын дунд сонгон шалгаруулалт зарлаж байгаа аж. Шалгаруулалтанд оролцохыг хүссэн хүмүүс гадаад хэлний зохих мэдлэгтэй, дипломын голч дүн 3,25 ба түүнээс дээш, бакалаврын боловсролын зэрэгтэй, гадаадын нэр хүндтэй сургуулийн үндсэн сургалтанд суралцахаар элссэн байх ёстой байна. Шалгуулагчид  энэ 19,20-нд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн байранд бүртгүүлж, шалгуулах юм байна. Шалгаруулалтанд тэнцсэн хүмүүс байгалийн ухаан, инженер, нийгмийн ухаан, хүнс хөдөө аж ахуй, эдийн засгийн удирдлага, эрүүл мэнд, эрх зүйн чиглэлээр сонгон суралцах аж.

Б.Цолмон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж