“Ц.Нямдоржийг АТГ-т, Х.Нямбаатарыг ҮХЦ-д өгч, Х.Баттулгыг шалгуулна”

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

“Ц.Нямдоржийг АТГ-т, Х.Нямбаатарыг ҮХЦ-д өгч, Х.Баттулгыг шалгуулна”

“Ц.Нямдоржийг АТГ-т, Х.Нямбаатарыг ҮХЦ-д өгч, Х.Баттулгыг шалгуулна”

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр (2021.10.25) эрх бүхий хүмүүсийг Авлигатай тэмцэх газар болон Үндсэн хуулийн цэцэд өгч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр боловсролгүй, албан тушаалын хэнээтэй хүмүүсийг төрд залж байгааг буруутгаж, үндэслэлгүй хөрөнгөжиж, албан тушаалаа урвуулан ашиглаж буй дарга нар Монгол Улсыг хохироож буй талаар мэдэгдсэн юм.  Түүнийг сайд дарга нарыг шүүмжилсэн гэж АТГ-аас мэдүүлэг авахаар дуудсан байна.  Энэ тухайд "АТГ мэдүүлэг өгөх, гомдлоо гаргахаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд" ирлээ гэсэн юм.

ЦААЗЫН ЯЛ БАЙХГҮЙ УЧИР БИ АЙХГҮЙ ҮГЭЭ ХЭЛНЭ

-Би өнөөдөр хэд хэдэн өргөдөл бэлдэж ирсэн. Эхнийх нь Монголын төрд 32 жил ажилласан Ц.Нямдоржийн ашиг сонирхлын зөрчлийн эсрэг гаргасан өргөдөл. Хүү нь Гадаад харилцааны яаманд, өөрөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд сайд хийж байна. Энэ хүний харъяанд бүх бодлогын газар ажиллаж байгаа. Хүүтэйгээ нэг засагт харъяалагдана гэдэг бол ашиг сонирхлын зөрчил юм. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Дөрвөн сая ам.долларын үнэтэй амбаарын асуудал. Үүнийг нотлох шаардлагатай. Би түүнийг Авлигатай тэмцэх газарт өгч байна. Байшингийн гадна тал нь гантиг чулуун пасадтай. Зөвхөн пасад нь л хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй. Үүнийг дагаад мөнгө угаасан хэрэг ч үүсэх боломжтой.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХАНДИВЫН МӨНГИЙГ АЛГА БОЛГОСОН  "ХЕРО"-ГИЙН Б.БААТАРЫГ Ч ШАЛГУУЛНА

 -Хууль зүйн сайд Х.Нямбаатарын ашиг сонирхлын талаар Үндсэн хуулийн цэцэд өгнө.  Түүнчлэн "Херо"-гийн Б.Баатарыг шалгуулна. Тэр төрөөс “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэг хийж, их хэмжээний мөнгө авсан. Монгол Улсад Covid-19-өөр олон хүн өвдөж, нас барж байхад эрүүл мэндийн салбарт зарцуулах мөнгийг тэр бизнес хийж залилж авсан. Мөн Хүй долоон худагт наадмын бичлэг хийж, их мөнгө авсан. Энэ мэт олон асуудал бий. Үүнээс гадна Хүүхдийн фондын мөнгийг ч авсан.

Дараагийн нэг хүн бол Х.Баттулгыг шалгах ёстой. Аж үйлдвэрийн парк том том үйлдвэрлэл явуулах нэрээр баахан макет хийлгэж, их хэмжээний мөнгө авсан. Ард иргэдэд болоод төр улсыг хөгжүүлэхэд зарцуулах мөнгийг тэд хувьдаа завшиж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Ардчилсан нам дараа дараагийн сонгуульд нэг ч бөх, урлаг соёлын хүн нэр дэвшүүлэхгүй. Сэхээтэн, боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Ардын нам засаглаад, төрийг буруу тийш нь залж байна. Боловсон хүчингүй төр юм чинь аргагүй шүү дээ. Үүнийг таслан зогсоох цаг болсон.

Д.Сумъяабазарыг мөн хамаарал бүхий этгээдээ албан тушаалд томилсон, Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүргийн удирдлагад хамаарал бүхий этгээдээ гаргасан. 120 мянган сонгогчтой Сонгинохайрхан дүүрэгт сонгогчдын ирц үрээгүй. Монгол Ардын нам ингэж хүч хэрэглэж болохгүй. Хөрөнгө оруулалтын банк дампуурч, нийгмийн даатгалын мөнгийг залилсан. Холбогдох бүх баримт материалыг хавсаргасан байгаа. Намын харъяа бүхий дарга нараас татгалзах цаг болсон. Үүнээс гадна нотлох баримтуудыг нэгтгэж, төрийн дээд албан тушаалтнуудыг холбогдох газруудад хандаж шалгуулна гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж