Литва улсын нийслэл Вильнюс хотноо болж буй хэвтээ шахалтын ДАШТ-д Монголын баг тамирчид өндөр амжилт үзүүлж байна. Манай улсаас нийт 17 тамирчин энэ удаагийн дэлхийн аваргад өрсөлдөж, дараах амжилтыг үзүүлээд байна.
- 70-аас дээш насны М4 ангиллын -59 кг-ын жинд Ш.Пэрэнлэй 60-аас дээш насны М3 ангиллын -74 кг-ын жинд Ш.Бат-Эрдэнэ нар тус тус алтан медаль
- Мастер 1 ангиллын -83 кг-ын жинд Д.Мөнхтуул 207.5 кг шахаж, мөнгөн медаль
- Mастер 1 ангиллын -93 кг-ын жинд Э.Сүхбат 220 кг шахаж, мөнгөн медаль
- Mастер 1 ангиллын -120 кг-ын жинд А.Отгонбаяр 255 кг шахаж, мөнгөн медаль
- Mастер 2 ангиллын -120 кг-ын жинд Ц.Баярхүү 140 кг шахаж, мөнгөн медаль
- Насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд ОУХМ Б.Чимэдцэрэн 365 кг шахаж, мөнгөн медаль
- Насанд хүрэгчдийн +120 кг-ын жинд гавьяат тамирчин Б.Алтангэрэл 360 кг шахаж, алтан медаль тус тус хүртээд байна.
Тэмцээн аравдугаар сарын 31-ний өдөр дуусна.