“Eternals” киноны нээлтэд Жоли хоёр охинтойгоо оролцжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

“Eternals” киноны нээлтэд Жоли хоёр охинтойгоо оролцжээ

“Eternals” киноны нээлтэд Жоли хоёр охинтойгоо оролцжээ

Марвелийн “Eternals” цувралын нээлтийн улаан хивсний ёслолд Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли хоёр охиноо дагуулж ирсэн нь олны анхаарлыг татлаа. Киноны нээлт Италийн Ром хотноо 2021 оны Ром кино наадмын хүрээнд болжээ.

Жоли 15 настай Шило болон өргөмөл охин 16 настай Захара нарын хамт гар гараасаа хөтлөлцөн улаан хивсэн дээр алхсан юм. Жоли өөрөө “Atelier Versace” брэндийн мөнгөлөг өнгийн мөргүй даашинзаар гоёсон бол Шило нь “Versace” брэндийн хар богино даашинз, Захара нь алтлаг оруулгатай цагаан даашинзаар гангарчээ.

Захара долоо хоногийн Долби театрт болсон улаан хивсний ёслолд Жолигийн 2014 оны Оскар наадамд оролцохдоо өмссөн даашинзаар гоёсон нь шар хэвлэлүүдийн нүүрийг чимж байв.

Харин эршүүд гэж нэрлэгддэг Шило охин богино хар даашинз өмссөн нь түүний хүйсийн чиг хандлагад эргэлздэг хүмүүсийн амыг таглав.

Брэд Питт, Жоли нар хамтран амьдарч байхдаа төрсөн болон өргөмөл нийлсэн зургаан хүүхдийн эцэг, эх болсны хоёр бага нь ихэр юм. Өдгөө ихрүүд 13 настай.

“Eternals” кино олон улсын кинотеатруудад арваннэгдүгээр сарын 5-нд нээлтээ хийх товтой байна.

Эх сурвалж: PAGE SIX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж