Тансаг зэрэглэлийн гурван давхар хаусаа амбаар гэж нэрлэсэн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн дээр үл хөдлөх хөрөнгө нь 500 саяхан төгрөгийн үнэтэй, өөрийнх нь хэлснээр бол шүү дээ. Тус харш тог, дулаанаа ч төрөөр даалгаж байна. 30 жил тасралтгүй төрийн дээд албанд сууж буй түүнийг өөрийн нэр дээрээ хаусаа эзэмшдэггүйг олон хүн гайхдаг.
2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр тэрбээр нэг орон сууцтай, тэр нь 150 сая төгрөгийн үнэлгээтэй, долоон сая төгрөгийн хадгаламжтай, 29 сая төгрөгийн үнэ бүхий нэг автомашинтай хэмээн мэдээлжээ.
Олон жил дараалан сайд хийсэн түүний хөрөнгө эхнэр, хүүхдүүдийнх нь нэр дээр байдаг. Өнгөрсөн жил түүний орон сууц болон хамаарал бүхий хүмүүсийнх нь нэр дээр байдаг олон тооны орон сууцны асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж буйгаа мэдэгдсэн. Гэсэн ч Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хоёр шилтгээнээ егөөдөж хэлсэн “амбаар”-ны учир одоо ч олдоогүй.
Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн гэхэд түүний хөрөнгө оруулгын мэдүүлэг худал, үнэн байхыг тогтоох газар нь мэднэ. Гэхдээ өөрөө нэр цэвэр үлдэж, түрээсийн орон сууцанд амьдардаг хэмээн цоллуулах нь түүнд төдийлөн сайхан биш байгаа нь лавтай. Хоригдлуудыг барилгын ажилд дайчилж, хүүхдүүдийнхээ нэр дээр эзэмшиж буй түүний үл хөдлөх өнөөдөр ч төрийн "халамж"-д буй. Учир нь арванхоёрдугаар сарыг дуустал төрөөс цахилгаан, дулааныг нь хөнгөлж байгаа юм.
Холбоотой мэдээ