DEVITA: Монголоос Дэлхий рүү | News.MN

DEVITA: Монголоос Дэлхий рүү

DEVITA: Монголоос Дэлхий рүү

DEVITA: Монголоос Дэлхий рүү

Дэлхий дахиныг нөмөрсөн COVID-19 цар тахлын давлагаанд Монгол Улс арай хожуу өртсөн ч, халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж эхлэх үед тэр аяараа паникт орсон юм. Түргэвчилсэн төдийгүй PCR шинжилгээ авах цэгүүдийн дараалал хэрээс хэтэрч, хариугаа авах гэсэн иргэдийн үймээн түүнээс ч дутахгүй ширүүсэж байлаа. Хариу нь гарахгүй удах, бүр солигдох, эсвэл мэдээлэх систем нь гацах зэрэг асуудал үүсэж, цар тахлын давлагаанд паникт орсон иргэдийг улам бүр бухимдуулж байв. Эрүүл мэндийн мэдээллийн уламжлалт, хоцрогдсон энэ дэд бүтцийг шинэчлэх ажлыг үндэсний технологийн “Гэрэгэ Системс” гурван өдөрт багтаан шийдвэрлэж, өнөөдрийг хүртэл монголчууд eruul.gov.mn системээр дамжуулан шинжилгээний хариугаа богино хугацаанд, гар утсаараа, найдвартай авах боломж бүрдээд байна.

Тэгвэл амбулаториор эмчлүүлэгсдийн карт, өвчтөний түүх тэргүүтэй дэвтэр барин эмнэлгээр явдаг цаг ард хоцорч буйг, эрүүл мэндийн үзлэг хийлгэхээр гадаадыг зорих шаардлагагүй болж буйг өдгөө “Гэрэгэ Системс” компани олон улсын DEVITA төслөөрөө дамжуулан Та, бидэнд дахин сануулж байна. Эрүүл мэндийн хамгийн орчин үеийн, блокчэйнд суурилсан төвлөрсөн бус платформыг Монголд анхлан байгуулж, улмаар Монголоос дэлхийд гарах амбицаа “Гэрэгэ Системс” өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан нээлтийн арга хэмжээнийхээ үеэр нийтэд зарлав.

"Гэрэгэ Системс"-ийн ТУЗ-ийн гишүүн, DEVITA төслийн хамтран үүсгэн байгуулагч Н.Энхжаргал “Бидний хийсэн PCR шинжилгээний тандалтын систем зөвхөн Монгол Улсад төдийгүй цар тахлаас хамгийн түрүүнд ангижирсан Өмнөд Солонгост ч байхгүй шийдэл болсныг олон жил хамтран ажилласан түншүүд маань ч хэлж, үүнийг олон улсад ашиглах систем болгон хөгжүүлэхийг зөвлөж эхэлсэн юм. Ингэж бид хагас жилийн өмнө DEVITA платформыг хөгжүүлж эхэлсэн” гэлээ. Өдгөө бид өвдсөнийхөө дараа биш харин өмнө нь урьдчилан сэргийлэх, өөрийн эрүүл мэндийн мэдээллээ зөв удирдах, өвдсөн тохиолдолд байршил, цаг хугацаа үл харгалзан нарийн мэргэжлийн эмчтэй түргэн шуурхай холбогдох тал дээр гарцаагүй шийдэл хайх хэрэгтэй болоод буй. Тэгвэл энэ гарц нь DEVITA.

Төслийг санаачлагч, "Гэрэгэ Системс"-ийн ТУЗ-ийн гишүүн Жозеф Ли энэхүү арга хэмжээний үеэр DEVITA төслөө танилцуулахдаа “Дэлхийн хамгийн орчин үеийн, төвлөрсөн бус эрүүл мэндийн платформыг та бүхэнд танилцуулъя. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ, энэхүү платформ нь дэлхийн эрүүл мэнд, блокчэйн технологийн салбарт эргэлт хийх үйл явдал болно гэдэгт манай баг итгэлтэй байна” хэмээн эхэнд нь онцлов. “Хүн төрөлхтөн эрүүл мэндийн үйлчилгээг глобал түвшинд илүү хялбараар, үр дүнтэй авах боломжийг бүрдүүлэх нь бидний гол зорилго. Зөвхөн нийгэм төдийгүй эдийн засагт үзүүлэх өгөөжийг нь харгалзан, эрүүл мэндийн өгөгдлийн эдийн засгийг бий болгохдоо блокчэйн технологийг ашиглахыг бид зорьсон” гэлээ.

“DEVITA төсөл нь блокчэйн, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн үр ашиг хэмээн гурван суурь ойлголтыг хамтад нь хөндөх бөгөөд энэхүү төсөл нь блокчэйнд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний платформ болохоос блокчейн хэмээх ойлголттой ямагт хамт яригддаг криптовалютын төсөл биш” хэмээн тэрбээр онцолсон. “DEVITA бол эрүүл мэндийн платформ. Ингэхдээ өгөгдлийн аюулгүй байдлыг блокчейн технологи ашиглан хангаж, харин өгөгдлийг дамжуулахдаа криптовалют ашиглан шилжүүлнэ” хэмээн тэрбээр тодрууллаа. Өөрөөр хэлбэл, DEVITA бол блокчейн технологид суурилсан эрүүл мэндийн платформ бөгөөд үүнд ашиглах, эргэлтэд оруулах криптовалют нь зөвхөн тухайн мэдээллийг дамжуулахад ашиглах “хэрэгсэл” аж.

Үүгээрээ DEVITA платформ болон түүний LIFE токен нь өдгөө зах зээлд бүүм болж буй криптовалютуудаас ялгарна. LIFE токен нь энэхүү эрүүл мэндийн платформын дэд бүтцийн үйл ажиллагааг хангах хэрэгсэл аж. DEVITA-ийн гол функцэд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох теле эрүүл мэндийн үйлчилгээ, өгөгдлийн зах зээлийн талбар багтаж буй бөгөөд хэрэглэгч найдвартай баталгаажуулалтын ONE-ID-ээр нэвтрэн өөрийн эрүүл мэндийн өгөгдлөө төвлөрсөн бус мэдээллийн санд байршуулах боломжтой байх юм. Хэрэглэгч энэ платформд зориулагдсан LIFE токеноор дамжуулан бүх үйлчилгээг авна. Жишээлбэл, өвчтөн MRI зураг авахууллаа гэж төсөөлье. Тухайн MRI зургийг эмч рүү дамжуулах, эмчээс зөвлөгөө авах зэрэг бүхий л үйл явцад LIFE токеныг ашиглах аж. Өвчтөн платформд өөрийн MRI зургийг байршуулснаар токен авч, эмчээс зөвлөгөө авсныхаа хариуд токеноор төлбөр тооцоо хийнэ гэсэн үг. Эсвэл аль нэгэн даатгалын компани өвчтөний зөвлөгөө авсан үйлчилгээний төлбөрийг LIFE токеноор төлөх боломжтой гэсэн үг. DEVITA бол эрүүл мэндийн мэдээлэл буюу өгөгдлийг эзэмшигчдийг блокчейн технологиор дамжуулан тухайн өгөгдлийг ашиглагч буюу эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай холбох гүүр нь хэмээн томьёолж болно.

Товчхондоо, DEVITA бол блокчейн технологийн тусламжтайгаар, хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашиглан эрүүл мэндийн уламжлалт тогтолцооны гол дутагдлыг арилгаж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, өгөгдөл болон дэд бүтцийг тойрсон асуудлуудыг шийдвэрлэх зорилготой блокчэйн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрсөн бус платформ. “Монголчууд эрүүл мэндийн аялал жуулчлалд жилд дунджаар 300-400 сая ам.доллар зарцуулдаг. Эмнэлэгт үзүүлэхийн тулд жил бүр Тайланд, Энэтхэг, Өмнөд Солонгосыг зорьдог, зарим тохиолдолд очоод шаардлагагүй буцдаг мянга мянган монголчуудын мөнгийг бид DEVITA төслөөр хэмнэхийг зорьж байна. Нөгөө талаас, DEVITA-г бид зөвхөн Монголын зах зээлд зориулаагүй. Жишээлбэл, Америкт эрүүл мэндийн даатгалд хамрагдах маш өндөр зардалтай байдаг. Эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал хүмүүст зориулж, харьцангуй бага зардлаар үйлчилгээ авах боломжийг бид олгохыг зорьж байна. Монгол болон Өмнөд Солонгосчуудын хамтарч буй төсөл үүгээрээ гайхамшигтай” хэмээн “Гэрэгэ Системс”-ийн гүйцэтгэх захирал Д.Сайнбаяр өгүүлсэн юм.

DEVITA платформын эхний демо хувилбарыг энэхүү арга хэмжээний үеэр “Гэрэгэ Системс” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат танилцуулсан бөгөөд тэрбээр “DEVITA үндсэн хоёр том хэсэгтэй. Эхнийх нь, энэ платформ телемедицин учраас өвчтөн эмчтэйгээ дүрсээ харж ярих, мөн шаардлагатай тохиолдолд орчуулагч орж ирэх системтэй. Энэ нь төвлөрсөн удирдлагатай систем. Харин өвчтөн өөрийн өгөгдлийг байршуулахад хэн ч уншихгүйгээр хадгалагдах, түүнийг дамжуулах технологи нь төвлөрсөн бус, блокчейн технологид суурилсан. Нэг зүйл бахархалтайгаар хэлэхэд, үүнд ашигласан конференс системийг бүтээхдээ хамгийн сүүлийн үеийн шинэ технологи бүхий маш сайн суурь систем ашигласан. WeChat шиг саадгүй чөлөөтэй ажилладаг систем хийх гэж бид 2-3 жил оролдсон. Бидний технологи та, бидний сайн мэдэх “Zoom”-ээс 15-20 дахин хурдтай. Энэ платформыг хийхдээ бид өөрсдийн мэдэхгүй, бас шийдэлгүй маш олон зүйлийг хийсэн. Серверийн админ ч унших боломжгүй, тодорхой нууцлал бүхий блокчейнд суурилсан файл систем хийсэн” хэмээн ярилаа.

“Нийслэлийн Жамьян Гүний гудамжаас Монголын анхны юникорн буюу нэг тэрбум ам.долларын үнэлгээ бүхий технологийн компаниуд төрнө гэдэгт би маш итгэлтэй байдаг. “Гэрэгэ Системс” тэдний нэг гэдэгт бүрэн итгэж байна” хэмээн Д.Сайнбаяр энэ үеэр онцолж байлаа.

DEVITA платформ хагас сарын дараа Өмнөд Солонгосын зах зээлд, улмаар Тайланд, Энэтхэг гэхчлэн дэлхийн зах зээлд гарахаар зэхэж байна. “Удахгүй бид DEVITA төслийн нэг хэсэг болох LIFE токены анхдагч биржийн захиалгын арилжааг (IEO) эхлүүлэхээр зэхэж байна. Энэ бол хэрэглэгчдийг өөрийн платформд нэгтгэх зорилготой үйл явц. Тийм ч учраас бид нэг хүний эзэмших токены хэмжээг хязгаарлаж байгаа бөгөөд биржийн анхдагч захиалгын арилжаанд санал болгох токены хэмжээ ч хязгаартай байх юм” хэмээн Жозеф Ли тодотгосон. Аливаа асуудалд технологиор дамжуулан шийдэл олох замыг судалсаар ирсэн “Гэрэгэ Системс” компани ийнхүү эрүүл мэндийн салбарыг бүрэн дижиталчлахыг эрмэлзэж байна.

Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг DEVITA.global вебсайт болон нэрийн сошиал медиа хаягуудаас авах боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-25 49.0.132.130

Gerege bol tultal ni chanartai sain yum hiinee, ergelzeh zuil alga. Solongos tunshuud ni ch gesen ene blockchain, crypto-goo sain meddeg turshlagatai humuus baina lee, zov tusul harin ch neg bariad avlaa daa

Avatar

Зочин 2021-10-25 202.55.188.39

Худалдаанд гараад алаан болоод дуусах байх даа жоохон ч гэсэн авчих юмсан

Avatar

Buyndelger 2021-10-25 83.149.73.13

Ih shineleg odoogiin manai niigemd heregtei platform sanagdlaa. Tsaashdiin ajild n amjilt husey.

Avatar

Badarch taxar 2021-10-25 59.153.114.140

100 жилийн өмнө бол энэ дээр бичсэн үгнүүдээс ганц ч үг ойлгох хүн олдохгүй !! Юм өөрчлөгдөнө гэж энийг хэлдэг юм !!

Avatar

Зочин 2021-10-25 202.55.188.39

Edniih l busdiigaa bodvol arai bodit vnen sanagdaad baigaam daa. Hamgiin hurdan gadnii zah zeeld garah magadlaltai

Avatar

Зочин 2021-10-25 66.181.161.74

Надад хөрөнгө оруулагчид нь таалагдсан Монгол тал нь Гэрэгэ системс байсан.

Avatar

Uyangaa 2021-10-25 49.0.132.130

КОВИД-ын үеэр иймэрхүү эрүүл мэндийн салбарт туслах зүйлс сайн байна шүү!

Avatar

Boldoo 2021-10-25 49.0.132.130

Ene chine harin ystoi gaigun bishu? Platformiig n sonsood bhd goy l sanaatai sanagdla.

Avatar

Даваа 2021-10-25 49.0.132.130

Нээлтийн үйл ажиллагаа нь үнэхээр төсөөлснөөс илүү болж өнгөрсөн. Монголдоо төдийгүй дэлхийд анхдагч болж чадахуйц тийм шинэлэг санаа гаргасан байна лээ. Улам илүүг хүлээж байна амжилт.

Avatar

Amaraa 2021-10-25 202.21.109.62

Odoo naad blockchina boliooo minii hugshuun heden hun hulhidah gesn um zugeer niiegem usl orondo heregtei um hiilde taniah gaigui um hiideg shde yu dutsan gej iim balai um hij biadag bainaa peascdaaa

Avatar

Зочин 2021-10-25 49.0.132.130

Delhii niit blockchainruu hutlugduj tsaas bariad turiin albaniihnii tsaraig guidag uyiig halah geed baihad l bolio geed medrelteed baihiin. Hasheen crypto blockchain gedeg ug sonsood ariljaalah talaar l bodood baidiimu lol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж