Н.Содбилиг ангиллаа хошуучилж, Д.Лүндээжанцан 35-рт явж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

Н.Содбилиг ангиллаа хошуучилж, Д.Лүндээжанцан 35-рт явж байна

Н.Содбилиг ангиллаа хошуучилж, Д.Лүндээжанцан 35-рт явж байна

Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо шатрын сонирхогчдын ДАШТ болж байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас таван тамирчин оролцож буй юм. Тэмцээний чансааны оноо 1700 хүртэлх ангилалд өсвөрийн шилдэг шатарчдын нэг Н.Содбилэгт, шатрын зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, 2000 хүртэлх ангилалд дэлхийн шатрын холбооны дэд мастер, өсвөрийн шилдэг шатарчид М.Мандухай болон Б.Тэнүүнболд, 2300 хүртэлх ангилалд 2019 оны сонирхогчдын дэлхийн аварга, FIDE мастер Б.Халиун нар оюун ухаанаа уралдуулж байна.

Өсвөрийн тамирчин Н.Содбилигийн хувьд найман өрөг тоглож, 7.5 оноотой ангиллаа тэргүүлж яваа бол Д.Лүндээжанцан 35 дугаар байрт явж байна. Өнөөдөр (2021.10.25) тэмцээний ес дэх буюу сүүлийн өрөг болно. 2000 хүртэлх ангилалд М.Мандухай есдүгээр байрт, Б.Тэнүүнболд 16-р байрт явж байгаа бол 2300 хүртэлх ангилалд Б.Халиун 32-р байрт явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж