GS25 ая тухтай дэлгүүр 10 сарын 25-нд 25 дахь салбараа нээнэ | News.MN

GS25 ая тухтай дэлгүүр 10 сарын 25-нд 25 дахь салбараа нээнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

GS25 ая тухтай дэлгүүр 10 сарын 25-нд 25 дахь салбараа нээнэ

GS25 ая тухтай дэлгүүр 10 сарын 25-нд 25 дахь салбараа нээнэ

Дэлгүүр, худалдагч гэсэн хэвшмэл ойлголтыг монголчуудын сэтгэлгээнээс халж, шинэ стандарт, дэлхийн төвшний үйлчилгээг таниулж байгаа GS25 тав тухтай дэлгүүр хэдийнэ бидний амьдралын нэг хэсэг болжээ. Ердөө таван сарын өмнө буюу 2021 оны тавдугаар сарын 18-нд эхний салбараа нээж, анхны хэрэглэгчээ угтаж байсан GS25 ая тухтай дэлгүүр өнөөдөр буюу аравдугаар сарын 25-нд UK тауэрт 25 дахь салбараа нээж байна.

Үйлчилгээний стандартаараа БНСУ-д тасралтгүй тэргүүлж байдаг GS25 нь Монголд салбараа нээснээр бид өргөн сонголттой, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжтой болсны дээр хэрэглэгч үйлчлүүлэгч нь дахин давтагдашгүй урамшууллуудын амтыг өдөр бүр мэдэрсээр байна.

GS25-ын онцгой давуу тал бол дижитал хэрэглээг дэмжсэн дэлгүүрийн төгс аппликейшн. Хэрэглэгч төвтэй энэ байгууллага урамшуулалд авсан бүтээгдэхүүнээ хадгалах “Миний хөргөгч” цэс бүтээснээр хүссэн үедээ урамшууллын бараа авах боломжийг нээсэнд үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай байдаг. Мөн хайртай дотны хүмүүстээ энэхүү аппликейшныг ашиглан бэлэг илгээх, тоглоом тоглож бэлэг хожих зэрэг олон сонирхолтой цэстэй.

"Дижитал Концепт" ХХК нь GS25 аппликейшны патентын эрх авсан бөгөөд хэрэглэгчид рүү чиглэсэн үйлчилгээ, урамшууллаа улам боловсронгуй болгох зорилгоор тасралтгүй хөгжүүлэлт хийдэг тул хэрэглэгч танд илүү олон шинэ боломж цаашид ч нэмэгдэх болно. Энэ удаад 25 салбарынхаа нээлтийн урамшуулал болгон хэрэглэгч танд дараах онцгой бэлгүүдийг бэлджээ. 25 дахь салбараар үйлчлүүлсэн эхний 25 хэрэглэгчдээ GS25 гарын бэлэг, 100 онцгой хэрэглэгчдээ GS25 аппликейшнаас ашиглан GS латте авах эрх болон тус салбараар үйлчлүүлсэн хэрэглэгч таныг GS25 аппликейшн дээр суурилсан олон төрлийн урамшуулал хүлээж байна.

Аравдугаар сарын 25-нд 25 дахь салбараа нээж байгаа GS25-чууд 2021 оны төгсгөл гэхэд 50 дахь салбараа нээхээ үйлчлүүлэгчдэдээ амласан билээ. Асар богино хугацаанд салбар дэлгүүрүүдээ нээж байгаа GS252ын хувьд 1 дэлгүүр нээж, үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болгоход дунджаар 16 хоног зарцуулдаг байна. Мэдээж хаягжилт, тохижилт, засвар гээд бүх зүйл Солонгос улсын стандартын дагуу бэлэн болдог.

Энэ эрчээрээ тэд 2022 он гэхэд дахин 100 дэлгүүр нээж, 2022 оны төгсгөлд 150 дэлгүүрээр хэрэглэгч танд үйлчилгээ үзүүлнэ. GS25 дэлгүүрийн франчайз эрхийг 2022 оноос бизнес эрхлэгчдэд олгох бэлтгэлээ хэдийнэ хангаад байгааг дуулгахад таатай байна. Хүрээгээ улам тэлсээр байгаа бидний дуртай дэлгүүр өнөөдрийн байдлаар 400 орчим ажилтантай, найрсаг хамт олныг бүрдүүлж чаджээ.

Мөн цаашид нээгдэх салбарууддаа зориулан 300 орчим “Дэлгүүрийн ажилтан” ажлын байр зарласан байгаа нь GS25-чуудын нийгэмд оруулж байгаа хувь нэмэр яах аргагүй мөн. Урам зоригтойгоор 25 дахь салбараа нээн урагшлах GS25 дэлгүүрээр зочилж, шинэ содон бүхнийг биеэр мэдрэх боломжийг хэрэглэгч танд үлдээлээ. 25 дахь салбар дэлгүүрээр тавтай морилж, хэрэглэгч танд бэлдсэн онцгой бэлгүүдтэй хамт байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-25 45.79.177.190

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Иргэн 2021-10-25 59.153.115.29

Монголд дэлгүүр биш үйлдвэрлэл хэрэгтэй юм сан даа. Нэг нэгнээ шулсаар Монголчууд худалдаачдын өмнө сөхөрч дууслаа. Гэтэл Эрээн хаагдахад наад зах нь хадаас хийж чадах ганц цех энэ улсад алга. Үүнийг л бодмоор байна.

Avatar

Би 2021-10-25 123.223.70.229

Нөгөө хэдэн жижиг дэлгүүрүүд ингээд л Со-д тас алгадуулаад алга болж дээ. Төр засаг нь ч, дэлгүүр ажиллуулж хэд нь ч тэр хохчинь дээ!!!
Цаг үе мэдэрч ажиллаж чадахгүй бол худалдагч л болж дээ!!!

Avatar

Зочин 2021-10-25 103.80.210.183

идэш уушны газар багадаагүй байна. монгол хүн мангас мэт идэмхий болж дээ. өлсөж үзээгүй түүхтэй л юмсан. ингэж мангас мэт ховдоглох гений мэдээлэл байхгүй л дээ. ху жаа ген л ихтэй хүмүүс ингэж байнга хоолны газар нэмж байгаа байхаа.

Avatar

Irgen 2021-10-25 192.82.76.58

Chanartai yilchilgeetei,ajliin bair nemegdej baigaa n enee tsagt sain hereg shuu. Amjilt husie.

Avatar

зочин 2021-10-25 202.131.244.210

дэлхийн биш солонгосын жишиг. юу ч үйлдвэрлэж чадахгүй байж юугаа зарах гээд ийм олон дэлгүүр байгуулаад байдаг байнаа. энэ бизнес хийж байгаа хүмүүс ядаж ганц юм үйлдвэрлэх үйлдвэр байгуулдаг болоосой.

Avatar

Зочин 2021-10-25 202.9.47.42

Уг нь дэлгүүр гэхээсээ үйлдвэрүүд байгуулах хэрэгтэй дээ

Avatar

Үйлдвэрлэгч 2021-10-25 202.126.88.50

Дэлгүүр = дэлгүүрийн байр + бараа + лангуу тавиур+ худалдагч

Үйлдвэр=үйлдв.байр+тоног төхөөрөмж+түүхий эд+мэргэшсэн ажилтан+инженерийн баг

Дэлгүүр нь хэн нэгний хийсэн барааг лангуун дээрээ тавьж боловсрол мэргэжилгүй худалдагчийг ажиллуулан борлуулдаг. Ямар нэг зүйл бүтээхгүй.
Үйлдвэр нь илүү хөрөнгө оруулалт, судалгаа шинжилгээ, бүтээгдхүүн хөгжүүлэлт, мэргэшсэн ажилтан, үнэтэй тоног төхөөрөмж, материал түүхий эд гээд нэлээд төвөгтэй бизнес.

Avatar

Зочин 2021-10-25 103.80.210.183

идэш уушны газар багадаагүй байна. монгол хүн мангас мэт идэмхий болж дээ. өлсөж үзээгүй түүхтэй л юмсан. ингэж мангас мэт ховдоглох гений мэдээлэл байхгүй л дээ. х***а ген л ихтэй хүмүүс ингэж байнга хоолны гаүар нэмж байгаа байхаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж