"Эрдэнэс Тавантолгой"-н тендерийн луйвар ил боллоо

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

"Эрдэнэс Тавантолгой"-н тендерийн луйвар ил боллоо

"Эрдэнэс Тавантолгой"-н тендерийн луйвар ил боллоо

Хууль, журмыг авч хэлэлцдэггүй, намайг хэн хэлэх вэ гэсэн мэт аашилж, их наяд орчим төгрөгийн үнийн дүнтэй тендерийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тендерт оролцох ерөнхий нөхцөлийг хангаагүй “Синостеел Экьюпмент энд Инженеринг групп”/Sinosteel Equipment & Engineering Co., Ltd гэх Хятадын төрийн өмчийн компанид олгожээ. Тус компани тендерт орохдоо тендерийн ерөнхий нөхцөл хангаагүйн дээр хууль бусаар ялалт байгуулсныг нотлох баримтыг бүр эхнээс нь одоо дурдъя.

2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр зарласан, жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах үйлдвэрийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх” тендерт ”Чайна Металлуржикал Инженеринг”ХХК (China Metallurgical Engineering Co.,Ltd.) шалгарчээ. Гэтэл тус компанийн толгой компани болох "Синостеел Экьюпмент энд Инженеринг" группыг /Sinosteel Equipment & Engineering Co., Ltd/ " Эрдэнэс Тавантолгой" ХК энэ оны наймдугаар сард зарласан “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” тендерт ногоон гэрлээр шалгаруулсан байна.

”Чайна Металлуржикал Инженеринг” ХХК нь (China Metallurgical Engineering Co.,Ltd.),“Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co., Ltd/ нар нь нэг компаниуд нь гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “Нүүрс баяжуулах үйлдвэрийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ- FEED боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх” тендерт шалгарсан Чайна Металлуржикал Инженеринг ХХК (China Metallurgical Engineering Co.,Ltd.)-г Sinosteel Equipment & Engineering Co., Ltd үүсгэн байгуулж, хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд хяналтын хувьцааг нь /63.3333%/ эзэмшдэг байна. Үүнийгээ тус групп өөрсдийн албан ёсны вэб сайтдаа ил тод оруулсан байдаг.

http://mecc.sinosteel.com/EN/aBorg.aspx

Ингээд охин компани нь ТЭЗҮ боловсруулах тендерт ялж, үүсгэн байгуулагч групп нь барилга угсрах эцсийн тендерийг нь 3Эрдэнэс Тавантолгой3 ХК-иас цохичихсон хэрэг.

ТЭЗҮ бичиг баримт боловсруулсан тендерт ялсан компанийн толгой компани ялалт байгуулах нь битгий хэл нэгдмэл сонирхолтой гэж үзэж, тендерт оролцох эрхгүй болохыг Монгол Улсын хуулиар хуульчилсан байдаг нь даанч манай төрийн өмчит компанид хамаагүй байсан бололтой.

Монгол Улсын хуулийн дагуу бол тендерт оролцогчид өгөх зааварчилгаа (ТОӨЗ)-ны 4.2.5 Тендерт оролцогч (туслан гүйцэтгэгч бүрийг оролцуулан) нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой гэж үзнэ.

Мөн Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1 Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ.

14.1.5-д Тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой байвал тендерт оролцох хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.

Төрийн хуулийг шударгаар авч үзвэл тендерийг хүчингүйд тооцох бүрэн үндэслэл бий. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийхан ямарваа нэгэн ашиг сонирхол байхгүй л юм бол охин компаниар нь ТЭЗҮ хийлгэж, толгой компаниар нь барилга угсралт гүйцэтгүүлэх гэж буйгаа өөрийн цахим хуудаснаа нийтлээгүй нь арга ч үгүй биз.

Хэдийгээр цар тахлын нөлөөгөөр сүүлийн хоёр жил орчим бидний амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөж, дорно бүрнээ л өөрсдийгөө болгоно гэж жирийн ард түмэн, аж ахуйн нэгжүүд байдаг чадлаараа хичээж байхад төрийн нэртэй томоохон компани нь ашиг сонирхлоо барьж дийлэхгүй улдаж байх ч гэж дээ.

Хэрэвзээ нөгөө талаас энэ мэт булхайг нь мэдэхгүй өнгөрөөчихнө гэж бодож байгаа бол хэтэрхий том андуурал юм шүү. Төрийн гэх статусын доор юуг ч, яаж ч хийж болдог гэж данхар толгойлж, хяналтгүй, шүүлтүүргүй нэг компанид үйлчилж бантан хутгаснаа мэлзэж, чимээгүйхэн бүгж суух эрх "Эрдэнэс Тавантолгой" ХК-д байхгүй гэдгийг сануулъя.

Б.ТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж