Монголын баг гайхалтай гоолоор Тайландаас оноо салгав

Хуучирсан мэдээ: 2021.10.25-нд нийтлэгдсэн

Монголын баг гайхалтай гоолоор Тайландаас оноо салгав

Монголын баг гайхалтай гоолоор Тайландаас оноо салгав

НЭМЭЛТ: 13.00 ЦАГ

Үндсэн цаг: Монгол 1 – 1 Тайланд

Монгол болон Тайландын 23 хүртэлх насны шигшээ багуудын тоглолт тэнцээгээр өндөрлөж, тус бүр нэг оноо авлаа. Тоглолтын эхний үед Тайландын баг гоол оруулж, тэргүүллийг авсан бол Монголын шигшээ багаас Б.Балжинням 76 дахь минутад тэнцээний гоолыг оруулж, багаа хожигдох аюулаас аврав. Монголын 23 хүртэлх насны шигшээ баг дараагийн тоглолтоо аравдугаар сарын 28-нд 11.00 цагаас Малайзын багтай хийнэ.


ШИГШЭЭ БАГАА ДЭМЖИХ ӨДӨР: МОНГОЛЫН ЭСРЭГ ТАЙЛАНД

Азийн 23 хүртэлх насны цомын тэмцээний урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд өнөөдөр (2021.10.25) Улаанбаатар хотноо эхэлж байна. Энэ өдөр Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Тайландын багтай хэсгийн эхний тоглолтоо хийнэ.

Бүх тоглолт цэнгэлдэхэд 50 хувийн дүүргэлттэй болох бөгөөд та бүхэн энд дарж тасалбараа авна уу.

Монголын 23 хүртэлх насны шигшээ багт дуудагдсан тоглогчид:

Хаалгачид

  • С.Батмагнай – Дэрэн клуб
  • А.Мэндбаяр – Дэрэн клуб
  • Х.Цэнгүүн – Улаанбаатарын Мазаалайнууд

Хамгаалагчид

  • О.Мөнх-Оргил – Дэрэн клуб
  • О.Даваадэлгэр – Дэрэн клуб
  • Э.Эрхэмбаяр – Дэрэн клуб
  • Т.Дөлгөөн – Дэрэн клуб
  • М.Мөнххүслэн – Дэрэн клуб
  • Г.Бат-Оргил – Улаанбаатар Сити
  • Б.Балжинням – Хангарьд
  • Г.Билгүүн – Хангарьд
  • Б.Батбаяр – Хангарьд
  • Э.Өнөр-Эрдэнэ – Улаанбаатар
  • С.Жамбалбавуу – ДМЮ

Хагас хамгаалагчид

  • Б.Батмөнх – Дэрэн
  • О.Оюунболд – СП Фалконс
  • Г.Ганбаяр – Комарно /Словак/
  • Ц.Баасанжав – Дэрэн
  • Б.Ган-Эрдэнэ – Хаан Хүнс-Эрчим
  • Б.Мөнхтүвшин – Хаан Хүнс-Эрчим
  • Б.Зоригтсайхан – Улаанбаатар
  • Б.Лхагвасүрэн – Би Си Эйч Лионс

Довтлогчид

  • Б.Өсөх-Ирээдүй – Дэрэн
  • М.Жансерик – СП Фалконс
  • П.Ууганбаяр – Улаанбаатар
  • Ц.Далайцэрэн – Дэрэн
  • Б.Балжинням – Улаанбаатар
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж